Б.Энхбаяр:Мөнгө угаах, террорзимтай тэмцэх, цахим орчин гэсэн чиглэлд хуулийн төсөл боловсруулж байгаа

2023-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхэд хамгааллын төслийг хэлэлцэж байна.  Энэ үеэр  УИХ-ын гишүүн Д.Ганболд, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас асуулт асуулаа. Тэрбээр "Бид  гэмт хэрэг гарахаар  нийгмээрээ шуураад Эрүүгийн хууль оруулж ирж байна. Н.Учрал сайдын хэлснээр 2023 оны есдүгээр сарын байдлаар 7042 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Энэ ноцтой тоо биш үү. Энийг ямар түвшинд байна гэж үзэж байна. Энийг жинхэнэ оруулж ирэх ёстой юм биш үү. Гэтэл цаг нар нь биш, бид нар арай чадахгүй байх гээд сууж байгаа нь харамсалтай байна. Хоёрдугаарт, гэр бүлийн зөвшөөрөлгүй гэмт хэргийн талаар цахимд орчинд мэдээлэл тараадаг. Үүн дээр хариуцлагын ямар заалт байна вэ. Энэ дээр Б.Энхбаяр сайдаас хариулт авья" гэлээ.

Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр" Цахим орчинд гарч байгаа гэмт хэргийн гаралт өндөр өсөлттэй байгаа гэмт хэргийн нэг болсон байна. Энд Эрүүгийн ял шийтгэлийн бодлогыг өөрчлөх гэхээс гадна байгууллага хоорондын харилцаа уялдаа холбоог сайжруулах журмаар зохицуулах шинжтэй асуудлууд байна. Хуулийн хүрээнд  хэд  хэдэн  асуудал шийдэх шаардлагатай байгаа. Нэгдүгээрт,  хувь хүний мэдээллийн тухай хуулийг баталсан.  Хуульд өөрийнх нь зөвшөөрлөөр тухайн хууль, банк санхүүгийн байгууллагууд, цахим орчинд үүрэн телефоны опературууд, энэ асуудлыг шалгах дээр  цагдаагийн байгууллагад энэ заалт саад учруулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс гэмт хэргийг илрүүлэг шалгахтай холбоотой хуулийн өөрчлөлтүүд өргөн барина. Мөнгө угаах, террорзимтай тэмцэх, цахим орчин гэсэн чиглэлд хуулийн төсөл боловсруулж байгаа. Цахим орчинд залилан, хүүхдийн эсрэг гэмт хэрэг богино хугацаанд хурдтай нэмэгдэж байна. Үүнийг банк санхүүгийн байгууллагуудтай ярьж тогтоох асуудал байна. ХЗДХ-ийн сайдын хувьд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагын кибер аюулгүй байдлын газрыг өргөтгөж зохион байгуулна. Хоёрдугаарт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаны бүтцийг өөрчлөхөөр төлөвлөж байгаа.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17