ЕАЭЗХ-ны хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн чиг хандлага ба эдгээр хандлагууд нь Монгол Улсын хувьд ач холбогдолтой болох нь

2023-10-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

10-р сарын эхээр Евроазийн эдийн засгийн комиссын (ЕАЭЗК) Газар тариалан, аж үйлдвэрийн цогцолборын зөвлөх хорооны хурлаар Евроазийн эдийн засгийн холбооны (ЕАЭЗХ) хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцжээ.
«Гишүүн орнуудын хөдөө аж ахуйн ургамлын селекци, үрийн аж ахуйг хөгжүүлэх тойм» болон «Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хөдөө аж ахуйн ургамлын селекци, үрийн аж ахуйг хөгжүүлэх тухай» ЕАЭЗК-ийн Зөвлөлийн зөвлөмжийн төслийг хэлэлцсэн байна. Танилцуулсан баримт бичгүүд нь салбарын шинжлэх ухаан болон материал, техникийн хангамжийг сайжруулах, ургамлын генетик нөөцийн чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх, аж үйлдвэрийн үрийн үйлдвэрлэл, жимс үржүүлгийн газар, түүнчлэн боловсон хүчний сургалтын тогтолцоог хөгжүүлэх, эрх зүйн орчны зохицуулалт ба төрийн дэмжлэгийн арга хэмжээг боловсронгуй болгоход чиглэгдсэн байна.


Түүнчлэн хуралдаанд оролцогчид «ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад малын шинэ үүлдэр, төрөл, хээлтүүлэлт, эрлийз төлийг турших журам»-д шинэ үүлдрийн өвөрмөц байдал, удмын тогтвортой байдал, өвчинд тэсвэртэй байдал зэргийг үнэлэх тухай хавсралтад оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталлаа. Эдгээр өөрчлөлтүүд нь малын генетикийн чадавхыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвартай үржлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, импортоос хараат байдлыг бууруулах, харилцан нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх зорилготой юм.
Мал, амьтны олон улсын бүртгэлийн хороо (ICAR)-ноос санал болгосон аргачлал болон ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын туршлагад үндэслэн сүүний чанарт лабораторийн хяналт тавих болон сүүний бүтээмжийг бүртгэх үйл явцын найдвартай байдлыг нэмэгдүүлэх, Холбооны хүрээнд малын үүлдрийг нэг төрлийн хэлбэрт шилжүүлэхэд чиглэсэн «Сүүний чиглэлийн үхрийн сүүний чанарт лабораторийн хяналт тавих болон сүүний бүтээмжийг бүртгэх ерөнхий арга барилын тухай» ЕАЭЗК-ын Зөвлөлийн зөвлөмжийн төслийг тус хуралдаанаар баталлаа.
Мөн түүнчлэн уулзалтад оролцогчдод зориулан хөдөө аж ахуйн ургамлын сортын нэгдсэн бүртгэл, мал аж ахуйн салбарын селекцийн ололт амжилт, үржлийн малын мэдээллийн нэгдсэн санг бий болгохоор төлөвлөж байгаа улс хоорондын цахим мэдээлэл солилцох, Газар тариалан, аж үйлдвэрийн цогцолборын мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.


Дээрх уулзалтын дараахан буюу 2023 оны 10-р сарын 4-7-ны хооронд зохион байгуулагдсан ОХУ-ын хөдөө аж ахуйн «Алтан намар» үзэсгэлэнгийн «талбар» дээр ЕАЭЗК-ын холбогдох газруудын ажилтнууд ЕАЭЗХ-ны хүрээнд «Органик бүтээгдэхүүний аж үйлдвэрийн салбарын хөгжлийн стратеги»-ийг танилцуулав.
ЕАЭЗХ нь одоогоор органик бүтээгдэхүүнийг чөлөөтэй тээвэрлэх зарчим, ЕАЭЗХ-ны нэгдсэн зах зээлд гуравдагч орноос ийнхүү бүтээгдэхүүний нийлүүлэлтийг зохицуулах арга барил, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, баталгаажуулалт, шошгололтод тавигдах нэгдсэн шаардлагыг тодорхойлсон, органик бүтээгдэхүүний эргэлтийн чиглэлээрх мэдээллийн системийн ерөнхий үзүүлэлтүүд, тэдгээрийн статистик бүртгэл хөтлөх тухай олон улсын гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байна.
Органик бүтээгдэхүүний нэгдсэн зах зээлийг бий болгох нь дэлхийн чиг хандлагын дагуу ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад энэ төрлийн үйлдвэрлэлийн хөгжлийн өндөр динамикийг хадгалах боломжийг олгоно. Түүнчлэн хуралдаанд оролцогчид гишүүн орнуудад органик хөдөө аж ахуйн салбарыг дэмжих олон арга хэрэгсэл үндэсний хэмжээнд хэрэгжиж байгааг тэмдэглэв.
ЕАЭЗХ-ны хөдөө аж ахуйн салбарыг чанарын хувьд өөрчлөх талаар авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтын үр дүнд энэ онд статистик үзүүлэлтүүд ерөнхийдөө эерэг динамиктай байна. Үр тарианы хураалт бага зэрэг буурсан боловч үүнтэй зэрэгцэн мал аж ахуйн үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл (малын болон шувууны аж ахуй - 2.3, сүүний - 3, өндөгний – 4 хувиар) нэмэгдсэн байна.


Евроазийн орон зайд хөдөө аж ахуйн шилдэг туршлагыг нэвтрүүлэх чиг хандлагаас харахад Евроазийн зах зээлд Монголоос мах нийлүүлэн борлуулахын тулд уг бүтээгдэхүүн нь чанарын болон хяналтын өндөр стандартыг хангасан байх шаардлагатайг харуулж байна. Монгол тэмээ, сарлагийн сүү, мах, сүүн болон махан бүтээгдэхүүн зэрэг ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын хэрэглэгчдийн сонирхлыг татах онцгой бараа бүтээгдэхүүн экспортлох боломж гарж ирж байна. Түүнчлэн хөгжиж буй орнуудад олгодог ЕАЭЗХ-ны тарифын хөнгөлөлтийн тогтолцоонд нэгдэх нь Монгол Улсаас ОХУ болон Евроазийн холбооны бусад гишүүн орнуудын зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хэмжээг хэд дахин нэмэгдүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах үр дүнтэй хэрэгсэл болно.

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Өчигдөр 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Өчигдөр 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин