Хувийн хэвшил, ААН-үүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана

2023-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дан ганц төр гэхээс илүүтэйгээр хувийн хэвшлийн туршлага, мэдлэг, нөөц бололцоо, оролцоо чухал  гэдгийг онцолсон юм. Мөн энэ үеэр  нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг хотын зүгээс салбар бүрийн хүрээнд дэмжин ажиллах, цаашид нийслэлтэй хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм. Тодруулбал, бодлогын судалгаанд суурилан бизнесийн орчныг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулалт өрнүүлэх, хууль, эрх зүйн хүрээнд шаардлагатай шинэчлэлийг цаг алдалгүй зохион байгуулах тухай хэлэлцэв. Ээн үеэр дарга Х.Нямбаатар “Хувийн хэвшлийн бизнесийн байгууллагуудыг хуулийн хүрээнд бүх талаар дэмжин, хамтран ажиллах боломжтой. Мөн төрийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж, хувийн хэвшил нь менежментээ хийснээр зардал, цаг хугацаа хэмнэж, ажлын байр нэмэгдүүлэх боломжтой” гэлээ.

Уулзалтаар үндэсний болон хотын худалдааны танхимтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, нийслэлийн тулгамдаж буй асуудлууд болох гэр хорооллын дахин төлөвлөлтийг шинэ шатанд гаргах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зэрэг тодорхой хэд хэдэн чиглэлээр ойрын хугацаанд бодит ажил хийхээр харилцан тохиролцов.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17