Б.Энхбаяр:Хэвлэл мэдээллийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хүлээх хариуцлагыг хөндөхгүй

2023-10-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН

МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт,  Монгол Улс, Франц улсын хооронд ураны салбарт хамтран ажиллахыг хэлэлцэж дэмжив. Хоёрдугаарт, 2024 оны төсвийн төсөл хэлэлцэж  батлах нь зүйтэй гэж үзлээ. Гуравдугаарт, Хүүхэд гэр бүлийг хамгаалах, түүний эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар асуудлыг хэлэлцэж, хэд хэдэн хуулийн төслийг дэмжив. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “ Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд намайг дуудаж шуурхай даалгавар өгсөн. Хүүхэд, бага насны хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах багц хууль тогтоомжийн төслийг яаралтай боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих үүрэг өгсөн.  Уг хуулийн төслийг урьдчилсан байдлаар МАН-ын болон АН-ын бүлгийн хуралдаанд танилцууллаа. Уг багц хуулийн төслийн хүрээнд дөрвөн асуудал тусгасан. Нэгдүгээрт,  Ялын бодлого чангатгахтай холбоотой Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн төсөл, хоёрдугаарт, Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах, гуравдугаарт, гэр бүлийн шүүх байгууллагатай холбоотой шүүх байгуулах тухай хуулийг өргөн барина. Дөрөвдүгээрт, Шүүх байгуулах хуультай холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн өөрчлөлтийг өргөн барих гэсэн дөрвөн багц асуудлын хүрээнд холбогдох  хууль тогтоомжийн төслийг боловсруулсан.

 Урьдчилсан байдлаар Эрүүгийн хуульд бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг үйлдсэн, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хугацаа 20 жил байгааг 30 жил болгох. Хоёрдугаарт, хүнийг  алах гэмт хэргийн бүрэлдэхүүнд бага насны хүүхэд алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг,  хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Гуравдугаарт,  хүнийг алах  гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, хүчиндэх,  бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдсон ялтанг хорих хугацаанаас өмнө суллахгүй.Дөрөвдүгээрт, бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох.  Тавдугаарт зарчмын зөрүүтэй санал оруулна. Манай улсын эрх зүйн тогтолцоо 1984 оны Эрүүгийн хуулиас хойш өөрчлөгдөөгүй бага насны гэх ангилал 14 нас хүртэл байна. Үүнийг 16 нас болгон нэмэгдүүлэх өөрчлөлт оруулах  саналыг дэвшүүлж байгаа юм.

Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа  арав гаруй гэмт хэргийн 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байсан бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байна. Тухайлбал, 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жил оноодог байсан бол 12-25 болж бүх насаар хорих ялтай болно. 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт  одоогийн Эрүүгийн хуулиар 5-10 жил байгааг 12-15 буюу бүх насаар хорих. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол 1-5 жил байгааг 2-8 жил болгож, тэнсэн харгалзах ял олгохгүй.  14-16 настай хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлсэн хэрэгт 2-8 жил оногдуулж байгааг 12-20 жил буюу бүх насаар нь хорих  ялтай болно. Хүчээр бэлгийн харилцаанд орох хэргийг гэмт хэргийн хүнд ангилалд оруулж, 2-8 жилийн ял оногдуулж,  гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тэнсэн харгалзах ял оногдуулахгүй. Гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг 16 нас хүрээгүй байхад бэлгийн харьцаанд орсон бол 8-15 жил байгааг 12-25 жил эсвэл бүх насаар нь хорино.

Тав дахь багц асуудлын хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан бол ялын бодлогыг чангатгана. Ингэхдээ одоо байгаа хүчин төгөлдөр байгаа хуульд үйлчилж буй иргэн, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хүлээх хариуцлагыг хөндөхгүй. Зөвхөн мөрдөн байцаагч гүйцэтгэх ажилтан, прокурор, өмгөөлөгч, шүүгч зэрэг мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны бүрэн эрхийн хүрээнд танилцсан хадгалж байх үүрэгтэй этгээдээс задарсан бол ялын бодлогыг чангатгана. Үүнд, торгох ялыг халж, 1-5 жилийн хорих ялтай болгож, нууц задруулсан  төрийн албан хаагчийг нийтийн ажил хийх эрхийг насаар нь хасна. Зургаа дахь багц  хуулийн хүрээнд , согтоогоор тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн ангилалд өөрчлөлт оруулна. Согтуугаар жолоо барьсан бол зөрчил гэж үзэхгүй, гэмт хэрэг гэж үзнэ" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Өчигдөр 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Өчигдөр 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин