Т.САЙХАН
АТГ, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсэг автобусны асуудлыг ногоон автобусны асуудлыг шалгаж буй.
Шалгалтын хүрээнд "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг болон "Э", Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын "Т" болон "Б" нарын дөрвөн хүнийг энэ сарын 2-нд түр саатуулсан билээ. Эдгээр дөрвөн хүний гурвыг нь үргэлжлүүлэн хорих, нэг хүнд хязгаарлалт тогтоох саналыг нийслэлийн прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлсэн.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорьж, шалгах шийдвэр гаргажээ.
Эх сурвалж:www.polit.mn