Герман инженерийн төлөвлөсөн Чиндао хотын хөгжил

2023-10-02
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ

 

Нийслэлээс 2023 оны есдүгээр сарын 16-ны 16:00 цагт хөдөлсөн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид Эрээн хотын автобус вокзал дээр очлоо. ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Жян Шиньхүй, Өвөр Монголын Өдрийн сонины Солонго мэдээллийн төвийн дэд эрхлэгч Баянмөнх, тус сонины албаны дарга Б. Хурц, Өвөр монголын Радио Телевизийн олон улсын сурталчилгааны хэлтсийн сэтгүүлч Начин , Үрлээ нар биднийг тоссон юм. “Бид их яаруу болчихлоо. Хоолоо идээд шууд хөдлөе” хэмээн Жян Шиньхүй дарга учирлав. Учир нь бид ӨМӨЗО-ны Улаанцав аймагт хоёр орны хэвлэл мэдээллийн XIV форумд оролцохоор явж буй. Хүмүүсийн ярьж заншсанаар Жинин албан ёсны нэр нь Улаанцав. Энэ хот Хятадын Шаньдун мужид харъяалагдана. Бид тус мужийн Яньтай, Чиндао хотоор аялах төлөвлөгөөтэй байв. Бид хэдэн цагт босох, хаагуур явах, хэдийд цай, хоолондоо орох гээд бүхий л цаг хугацааг тооцоолон маш нарийн төлөвлөгөө гаргасан “бяцхан ном” бий.

 

ШАНЬДУН МУЖ БА ИХ СЭТГЭГЧ КҮНЗИЙН НУТАГ

 

Шаньдун муж нь хятадын зүүн хэсгийн далай дагуу байрлаж эдийн засгийн үзүүлэлтээрээ улсынхаа хэмжээнд гуравдугаарт ордог аж үйлдвэрийн чухал бааз бөгөөд зуун сая гаруй хүн амтай, өндөр соёлтой, эдийн засгийн хөгжлийн стратегийн тулгуур төв ажээ. Сүүлийн жилүүдэд Шаньдун муж шинэ үеийн мэдээллийн технологи, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж,шинэ эрчим хүч, шинэ материалын үйлдвэрлэл маш хурдацтай хөгжиж байгаа юм байна. Бидний сайн мэддэг их сэтгэгч Күнзийн сургаалын өлгий нутаг, ёс зүйн орон гэдгээрээ үе дамжин бахархсан сайхан уламжлалтай ажээ.

Эхний зогсоол Яньтай. Шөнөдөж очсон бид өглөө 08:20 цагт автобусандаа сууж маршрутын дагуу Жанюй дарсны соёлын музей, Яньтай уул, дарсны үйлдвэр, Янма аралыг үзэж сонирхох учиртай. Тиймээс төлөвлөсөн ажлаа багтаахын тулд амсхийх ч завгүй явцгаасан юм. Мэдээж хөгжилтэй. Дараагийн “зогсоол” хүртэл автобусандаа элдвийг хөөрөлдөнө, хөгжилдөнө. Нэг нэгнээ цаашлуулах ч энүүхэнд. Бүр шинэ найзуудаа ч тоглоомдоо оруулчихлаа. Дуу хуур, инээд хөөртэй зэрэгцэн алиа хошин яриа замын ядаргааг “таг мартуулчихсан” байв.

Яньтай хотоос гараад дөрвөн цаг гаруй автобусаар давхин зорьсон газраа хүрлээ. Зам дагуу битүү мод, ногоон байгууламж. Нүдний өмнө ногоон ой жирэлзээд л. Зам бол “толь”. Бартаа саадгүй учраас донсолгоо мэдрэгдэхгүй. Дараагийн хот орох зуур “нүдний хор” гаргасан зарим нөхөд минь “Бүр нам унтчихаж. Донсолгоо байхгүй болохоор ядрахгүй, сэрвэлзэхгүй бие амарчихдаг юм байна” гэсээр автобуснаас бууж байлаа. Бид Чиндао хотын Фү Шинь цамхаг хэмээн нэрлэдэг буудалд байрлав. Өрөөний цонхоор Шар тэнгис, эргийн дагуух өндөр барилга, засаж янзалсан ногоон байгууламж нүд хужирлана.

 

10 САЯ ХҮН АМТАЙ, ТҮГЖРЭЛГҮЙ ЧИНДАО

Хэдийгээр 11 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, 12 мянган хавтгай дөрвөлжин километр далайн талбайтай,  гаруй сая хүн амьтай ч түгжрэлгүй тайван хот юмсанж. 

Чиндао хот нь Шар тэнгисийн эрэгт, Шаньдүн хойгийн өмнөд хэсэгт оршдог, Хятадын умард нутагт оршдог. Энэ хот урд хөршийн далай дагуух гол төв. Аялал жуулчлал хийгээд үндэсний түүх соёлын хот болон хөгжиж буй “тансаг” зэрэглэлийн хот байна лээ. Тэнд олон улсын боомтыг ч мөн хөгжүүлж буй аж. 10 гаруй сая хүн амтай тус хотын зам түгжрэлгүй. Хүмүүс нь ч уур ундуугүй, тайван харагдав. Бас тэнд орон сууцтайгаа залгаа хүүхдийн сургууль цэцэрлэг нь бий. Хот төлөвлөлтийн маш нарийн зохион байгуулалтыг хийсэн тухай биднийг замд явж байхад орчуулагч тайлбарлаж байв.

Чиндао хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн ордонтой танилцав. Тус ордон нь зүүн талаар Шылаорэн далайн эрэгтэй, баруун талаараа тус хотын уран баримлын музейтэй зэрэгцэн оршдог аж. Тэнд нийгэм, хүн ам, эдийн засагтай холбоотой бүхий л бодлого, төлөвлөлтийг хийхээс гадна сонирхсон хүн бүрт нээлттэй, мэдээлэл авах боломжтойгоос гадна мөн иргэд нь нь хянах ч эрхтэй юм байна. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын бүс болон хөгжиж буй учраас жуулчдад ч мэдээлэл өгч, хотынхоо тухай ойлголтыг мартагдахааргүй үлдээдэг гэхэд хилсдэхгүй. Тэр төвд Чиндао хотын орон зайн хөгжлийн стратегийн шинэ үе шат, бүх түвшний хотын ерөнхий төлөвлөлтийн үр дүнг харуулж байлаа. Мөн Чиндао хотыг илүү динамик, загварлаг, илүү өвөрмөц сэтгэл татам бүтээн байгуулалт хийхийг зорьж буйгаа хот төлөвлөлтийн танилцуулгын үеэр онцолж байв.

Чиндао хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн ордонтой танилцав. Тус ордон нь зүүн талаар Шылаорэн далайн эрэгтэй, баруун талаараа тус хотын уран баримлын музейтэй зэрэгцэн оршдог аж. 

Хотын хөгжил оновчтой, алсын хараатай, мэргэжлийн өндөр төвшинд хийж гүйцэтгэх нь бидний байнга л ярьдаг иргэндээ ээлтэй хот болох суурь аж. Хэдийгээр 11 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, 12 мянган хавтгай дөрвөлжин километр далайн талбайтай,  гаруй сая хүн амьтай ч түгжрэлгүй тайван хот юмсанж. Энэ бол зөв төлөвлөлт бөгөөд хөгжлийн чухал асуудлыг олонд таниулснаар тэд оролцох, хянах “үүргээ” биелүүлэх учиртайг ч мөн сануулна.

Энэ хотын анхны төлөвлөлтийг герман инженер хийсэн гэв. Германчууд 99 жилийн хугацаатай түрээслэж байсан түүхэн баримт бий. Үүний тодорхой нэгэн жишээ бол Чиндао шар айрагны үйлдвэр болон музей. 100 гаруй жилийн түүхтэй Чиндао шар айрагны музей нь тус үйлдвэрийн хөгжлийн явц хийгээд худалдааны менежментийг орчин цагийнхтай хослуулан хөгжүүлж байгаа нь “Хятадын аж үлдвэрийн өвийг хамгаалах ашиглах бодит жишээ” гэгдэх болжээ.

 

“НЭЭЛТТЭЙ ЦОНХ”

 

Шаньдун мужийн олон улстай харилцах тээврийн гол төв нь Чиндао хот. Тэнд үндэсний өндөр хурдны галт тэрэгний инновацын төв, гэр ахуйн хэрэгслийн инновацын төв зэрэг үндэсний олон “Брэнд”-ээрээ гайхуулж байна. Чиндао хотод монголчуудын нийтлэг хэрэглэддэг цахилгаан барааны брэнд Haier, Hisense-ийн үйлдвэрийн төв байр бий. Мөн Tsingtao Beer болон CRRC Сыфан зэрэг дэлхийд алдартай үйлдвэрүүдтэй. Тус хотыг гадаадад “Нээлттэй цонх” хэмээн нэрлэдэг аж.

Тиймээс ШХАБ-ын орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үлгэр жишээ бүс гэдэг байна. Шаньдунгийн чөлөөт худалдааны туршилтын бүсийг Чиндаод байгуулан үндэсний стратегийн зорилтуудыг хэрэгжүүлж, "Бүс ба зам" санаачилгын хүрээнд олон улсын хамтын ажиллагааны шинэ платформ байгуулах үүрэг хүлээсэн талаар хот төлөвлөлтийн байгууллагатай танилцах үеэр хэлж байлаа.

Чиндао хотын олон гайхамшгийн нэг нь бүрэн автомат чингэлэг ачиж буулгах терминал. Тэнгисийн эрэг дагуу маш том зогсоолд олон мянган чингэлэг ачиж буулгах ажлыг гүүрэн кран гүйцэтгэнэ. Нүд эрээлжлэм өнгө өнгийн тоолж барамгүй чингэлэгнүүдийг хүний оролцоогүйгээр ачиж, буулгаж, тээвэрлэнэ. Тэр ч бүү хэл огтлолцох урсгалд нэгдээ зам тавьж өгнө гээч. Яг л гэрлэн дохиогоор зохицуулж байгаа мэт. Ази тивд анхны бүрэн автомат контейнер терминал юм байна. Харин дэлхийн анхны "устөрөгч + 5G" ухаалаг ногоон терминал аж. Тус терминал нь Чиндао Цяньвань боомтын өмнө эрэгт байрлаж, зургаан хөлөг онгоцны зогсоолыг төлөвлөн байгуулжээ. Тэнд дэлхийн хамгийн том контейнер хөлөг онгоц зогсож болох бөгөөд 16 автомат гүүрэн крантай, 76 автомат төмөр замын крантай, 83 автомат удирдлагатай тээврийн хэрэгсэлтэй гэж байлаа.

Цахилгаан барааны брэнд “Haier”-ийн үйлдвэр Чиндао хотод үйл ажиллагаа эрхэлдэг. Илүү дэвшилтэт, инноваци шингээн техник технологийн гайхамшгийг бүтээхээр ажиллаж буй тус үйлдвэрийнхэн үйлдвэрийн дотоод дүрэм журмыг сайтар баримтлахыг биднээс хүсч байв. Тэнд зураг авах, бичлэг хийх хориотой. Мэдээж хором хугацаагаар хэмжигдэн өөрчлөгдөж буй энэ цаг үед үйлдвэрлэлийн процесс, санаагаа хамгаалах нь бизнесийн зарчим. Тус үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүнүүд салбартаа болон дэлхийд “толгой цохиж” явааг хүмүүс андахгүй л дээ.

Албан ёсны нэршил нь Haier Roller интернэтийн үйлдвэр. Haier группын 11 дэх интернэтийн үйлдвэр аж. Одоогоор дэлхийн хамгийн том хамгийн өндөр, хамгийн хүчтэй тохируулгатай Ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийг үйлдвэрлэдэг. Тэд Casarte, AQUA зэрэг долоон томоохон брэндийн дундаас дээд зэрэглэлийн 400 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлж байгаа юм билээ. Мөн тэд ухаалаг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 5G хувилбарыг шингээн хэрэглээнд нэвтрүүлэх туршилт хийж байгаа.

Чиндао хотын үсрэнгүй хөгжлийг аж үйлдвэржилтийн хөгжлийг өндөр хурдны интернет тохиргоо, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологитой хослуулан ухаалаг шийдвэр гаргах системийн менежментийг бодит ажил болгож шинэчилж байгаатай холбоотой юм байна гэсэн бодол төрж байв.

“Хөөх” гэж гайхширсаар аялал өндөрлөв. Урд хөрш хотуудаа бүсчлэн хөгжүүлжээ. Чингэхдээ аль хотод юуг түлхүү хөгжүүлэн суурь болгож эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгээ маш сайн тооцоолж. Тэд богино хугацаанд хийнэ гэсэн бүхнээ тултал нь хөгжүүлдэг юм байна. Оройн хоолны дараа далайн эргийн худалдааны газруудыг сонирхохоор 4, 5-уулаа буудлаасаа гараад алхав. Нэг км гаруй газар алхана хэмээн МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр хэллээ. 21:00 цаг өнгөрч байна. Хот нам гүм. Зам дээр өдөр холхиод байсан өнөөх олон машин алга. Бид хотын хөгжил, очсон газруудын талаарх өөрсдийн бодлыг ярилцан алхсаар зорьсон газраа хүрэв.

Сувьд шүрэн эдлэл, гоёл чимэглэл гээд хүүхнүүдийн нүд “унахаар” бишгүй л гангараа тэнд байна. “Энэ ямар үнэтэй вэ” гэхэд минь хятадаар дуржигнуулах худалдагчтай хэл нэвтрэлцэх гэж нэлээд юм болов. Тооны машин барьж байгаад л эхлээд авах гэж байгаа тоо хэмжээгээ, дараа нь хүсч байгаа үнээ бичиж харуулна. Харамсалтай нь тэр ойлгохгүй. Эцэст нь тэдний хэлсэн үнээр л авчихаж байгаа юм. Шөнийн 00 цагт далайн эрэг дагуух худалдаагаа зогсоодог юм билээ.

Очиход гэрэл гэгээтэй байсан ч хаах дөхөөд ирэхээр хавийн гэрлийг бүгдийг нь унтраачихдаг. Бас бид буцаад явахад зам дагуух гудамжны гэрэл ч унтраалгаастай байлаа. Товлосон цагтаа ажлаа дуусган гудамжны хөдөлгөөн зогсч үүнтэй зэрэгцэн тогтсон хугацаанд гудамжны гэрлээ унтраадаг ажээ.

“Бээжин 2008” олимпийн усан тэшүүрийн тэмцээн болсон Шар тэнгисийн эрэг дагуух Чиндао хотоор зугаалсан аялал минь ийн өндөрлөлөө.

“Бээжин 2008” олимпын усан тэшүүрийн тэмцээн болсон Шар тэнгисийн эрэг дагуух Чиндао хотоор зугаалсан аялал минь ийн өндөрлөлөө. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 195 (7180)

 

иргэн
монгол улсын нийслэлийн үзэсгэлэнт газар болох толгойт, баянхошууны орчмоор гадаадын зочдыг дагуулан аялж эмх цэгцтэй, шороо тоосгүй, нэн цэвэр агаартай, модон жорлон мэт өнгөрсөн зууны үлдэгдэлгүйг нь нүд хужирлаж явна аа. 100 жилийн өмнө Богдын хүрээ гэдэг байсан бол өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид хуран цугларч, зарим нь визний хугацааг хэтрүүлэн төвөг тарих нь энүүхэнд. За тэгээд зарим нь харлаж үлдээд бас болоогүй эхнэр хүүхэд, хадам ээжийгээ хүртэл авчрах гээд яршигтай.
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Өчигдөр 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Өчигдөр 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин