АН-ын дарга Л.Гантөмөр эмэгтэйчүүддээ амжилт хүсчээ

2023-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч өнөөдөр тодорно. Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд А.Адъяасүрэн, Г.Үүрийнтуяа,Б.Жаргалан,Д.Эрдэнэсувд, Б.Пунсалмаа, Ц.Уянга, Н.Одонгуа нар өрсөлдөж байна.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өөрийн цахим хуудсаар дамжуулан тэдэнд амжилт хүсчээ.  Тэрбээр "Нэгэн шинэ долоо хоног, нэгэн шинэ түүхэн үйл явдлаар эхэлж байна. Өнөөдөр Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо дээд чуулганаа хийж ээлжит ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Нийт нэр дэвшин өрсөлдөж байгаа бүсгүйчүүддээ амжилт хүсье. Айл гэрт гаргадаг шиг эрхэм нандин шийдвэрийг улс гэрт эмэгтэй хүн гаргах өдөр монгол төрд ирнэ. Миний ээж маш хүчирхэг эмэгтэй байсан, миний эхнэр ч тийм. Хүүхдийнхээ араас “Хоолоо идэж гарсан болов уу” гэж боддог мянга мянган ээжүүдийн сэтгэл шиг, үйлдэл, зорилго шиг энэрэнгүй улс төр Ардчилсан намын улс төрийн шийдвэрүүдийн үнэ цэн, тулгуур зарчим байх болно. Бид Үндсэн хуулинд нэг хүйсийн квот 30 хувь гэж тусгуулсан. Энэ бол манай намын бодлого. Квот бол доод босго шүү. Бидний улс орныг, бидний эх орныг эмэгтэйчүүд та нар үүрч ирсэн. Ирээдүйд ч та нар дүүрч өндийлгөнө. Би итгэдэг. Эмэгтэйчүүд эрчүүд мөр зэрэгцэн улс Монголоо мандуулдаг улс төрийг Ардчилсан нам хийнэ. Ардчилсан эмэгтэйчүүдийн маань сонголт мэргэн байж ардчилал өнө мөнх мандан бадарч байх болтугай" хэмээлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17