В.В.Володин: Түлш шатахууны түр хязгаарлалтад Монгол Улс хамаарахгүй

2023-09-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинд өнөөдөр бараалхлаа.

Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын хамтын ажиллагаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглээд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Монгол, Орос хоорондын худалдааны тэнцвэргүй байдлыг багасгах, төмөр зам, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй хамтарсан төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, боловсрол, соёл, спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар талууд санал солилцов.

Мөн сүүлийн үед ОХУ түлш шатахууны экспортоо түр хязгаарлах шийдвэр гаргасантай холбогдуулж Монгол Улсад тогтвортой нийлүүлэхэд анхаарч өгөхийг уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.  Түлш, шатахууны экспортыг түр хязгаарлах тогтоолыг гаргахдаа Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээртэй, мөн найрсаг харилцаатай орнуудад хамаарахгүй байхаар тусгасан.

Тиймээс Монгол Улсад түлш, шатахууны экспортын түр хязгаарлалт  хамаарахгүй гэдгийг ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин хэллээ.
Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд хоёр орны хууль тогтоох дээд байгууллага чухал үүрэгтэй бөгөөд хоёр орны харилцаанд ач холбогдол өгч хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газартаа дэмжлэг үзүүлж ажиллахаа ОХУ-ын Төрийн Думын дарга илэрхийлэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17