С.Золжаргал: Ойн салбарт тогтвортой менежмент хэрэгтэй

2023-09-25
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

 “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Тэгвэл энэ удаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн С.Золжраглыг урилаа.

 

ХӨНӨӨЛТ ШАВЖИНД ИДЭГДСЭН ОЙ МОДОНД тусламж хэрэгтэй байна

Блиц:

Боловсрол:

-2016 онд МУИС, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийг Ой судлаач мэргэжлээр бакалаврын зэрэг

-2019 онд БНХАУ-ын Баруун хойд бүсийн хөдөө аж ахуй, ойн их сургуулийг Хөрс, ус хамгаалал, цөлжилтийн мэргэжилтэнээр Магистрын зэрэг хамгаалсан.

-2022 онд БНСУ-ын Сөүл хотын их сургуулийг Хүрээлэн буй орчны бодлого, тогтвортой байдал сэдвээр Магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

-2016-2019 Монгол улсын их сургууль “Ойн генетик экофизиологи”-ийн лаборатори судлаач.

-2019 Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн хэлтэсд гэрээт ажилтан.

-2019-2021 Байгаль орчин, аялал жуулчалын яамны Ойн бодлого зохицуулалтын газар мэргэжилтэн

-2023 Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газар, Захиргаа удирдлагын хэлтэст Гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн

Ажиллсан байдал:

-Бритиан Колумбын их сургуулийг Өөрчлөгдөж буй дэлхий дэх Ойн тогтвортой менежмент

-Бритиан Колумбын их сургуулийг Доройтсон ойг нөхөн сэргээх болон таримал ойг арчлах

-Зүүн Финландын их сургууль Модны биомасс бүтээгдэхүүнийг эрчим хүчид ашиглах судалгааны арга зүй

-Дэлхийн хөрс, ус хамгааллын нийгэмлэг, БНХАУ Гишүүнчлэлийн сертификат

-Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага, Мьянмар Нутгийн иргэдэд түшиглэсэн түймрийн менежмент, зарчим, туршлага

-Удирдлагын академи, Төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх сургалт

-БНСУ Ойн Агентлаг, Мэргэжлийн дадлага

-Хүрээлэн буй орчин, хүний нөөц хариуцсан институт, Байгаль Орчны Яам, БНСУ Нөөцийг дахин ашиглах нь, Олон улсын зуны камп

-Монгол орон эрс тэс уур амьсгалтай бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд ч эмзэг гэж тодорхойлогддог. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал явагдах болсон. Бусад улс орнуудад агаарын температур нэг хэмээр дулаарсан бол манай улсад 2.24 хэмээр дулаарсан. Үүнээс үүдэж цөлжилт, газрын доройтол бий болж байна. Тодруулбал, нийт газар нутгийн 75 хувь нь цөлжилтөд өртсөн гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Эдгээр нь мэдээж хүний хүчин зүйлтэй холбоотой. Зохисгүй уул уурхай, малын тоо толгой хэт өссөн, зам харгуйн элэгдэл, хог хаягдал зэрэг хамаарна. Тэгвэл эдгээрийн эсрэг хийх хамгийн зөв ажил бол мод тарих юм. Гэвч манай ойн салбарт тулгамдаж буй асуудал олон байна. Салбарын хүний нөөцийн хомсдол, цалин хөлс, хөрөнгө мөнгө, тогтвортой байдал, иргэдийн оролцоо маш муу байна.

Манай  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар нь  өмнө нь ойн судалгаа хөгжлийн төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Өнгөрсөн оны аравдугаар сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар нэртэйгээр байгуулагдсан. Ойг хамгаалах, арчлах, түймэр гарахад түүнийг унтраах, хөнөөлт шавжинд идэгдэхээс хамгаалах үүрэгтэй.

Манай улсын нийт газар нутгийн найман хувь нь ойн сангаар бүрхэгдсэн байдаг. Хойд бүс буюу Сэлэнгэ, Хөвсгөл, Төв аймаг орчмын бүс нутаг Сибирийн ойн төгсгөл хэсэгт байрладаг. Гэвч сүүлийн жилүүдэд эдгээр ой доройтох болсон. Монгол Улсад ойн сан доройтох гол гурван хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт, хөнөөлт шавжид идэгдэх.  Хоёрдугаарт, ойн хээрийн түймэр. Гуравдугаарт, хууль бус мод бэлтгэлийн асуудал их байдаг. 1990 оноос өмнө манай улсад мод бэлтгэлийн ажил ихээр явагдсан. Үүний улмаас улсын ойн сан багассан. Харин 1990 оноос хойш буюу ардчилал гарснаар ойг хамгаалах бодлого явуулах болсон. Нэг үгээр хэлбэл байгаа ойгоо өнөөдрийг хүртэл хамгаалж ирсэн гэсэн үг. Тиймээс манай улсын моднууд ихэнх нь 25-30 жилийн настай хөгшин моднууд байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Гэвч ковидын улмаас ойн салбарын хөрөнгө мөнгө нь багассанаас үүдэж хөнөөлт шавжнаас хамгаалах, арчлах, тарих ажлыг түр зогсоосон. Үүнээс үүдэж өнгөрсөн хоёр жилд нийт ойн ихэнх нь хөнөөлт шавжинд идэгдсэн. Тиймээс бид “Рио Тинто”-той хамтарч эрүүл ой төслийг сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж байна. Ойрын хоёр жилд хөнөөлт шавжид идэгдсэн моддыг арчлах, аврах зайлшгүй шаардлагатай.

 

БОЛОВСОН ХҮЧНИЙ НӨӨЦ БАГА

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн гол хэрэгжүүлэгч нь манай агентлаг. Энэ хөтөлбөрийн хэрэгжүүлэхэд 2000 инженер шаардлагатай. Гэвч манай салбарт ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байна. Тодруулбал, ойн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг цөөн сургууль бий. Дурьдвал Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн Орхон аймаг дахь салбар, Улаанбаатар их сургуульд ойн анги бий. Тэгвэл сүүлийн жилүүдэд нэг дамжаанд 2-3 хүүхэд элссэн харамсалтай дүр зураг харагдах болсон. Энэ нь сургууль төгсөж гараад ажлын байр нь тодорхой биш, хязгаарлагдмал байгаа нь энэ мэргэжлийг сонгохгүй байх шалтгаан болж байна. Тиймээс бид салбарын боловсон хүчнийг нэмэгдүүлэх зорилгоор хүмүүсийг МУИС-ийн ойн ангид 2.5 жилээр суралцаж бакалаврын зэрэгтэй төгсөх боломжийг олгож байгаа. Тодруулбал, Сэтгүүлч мэргэжилтэй хүн байлаа гэхэд 2.5 жил суралцаад ой судлаач, ойн инженер мэргэжил эзэмишнэ. Мөн оройн ангийн элсэлт ихээр авахаас гадна МСҮТ-ийн ойн ангид элссэн хүүхдүүдийг олон улсын төслүүдтэй хамтран мэргэжилтэн бэлтгэхээр ажиллаж байна. Ойн салбар маань одоо дөнгөж танигдаж эхэлж байна. Тиймээс ажлын байрыг тодорхой болгох, энэ мэргэжлийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал байна. Мөн манай байгууллагаас мод тарих хүсэлтэй өөр мэргэжилтэй 10000 хүнийг хамруулан “Мянган инженер”-ийн сургалт зохион байгуулсан. Түүнчлэн хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн холбоонууд буюу мод үржүүлэг, ашиглалт, хөнөөлт хортонтой тэмцэх гээд бүх чиглэлд хамтран ажиллаж байна. Тодорхой хэмжээнд мэдээлэл солилцох боловсон хүчнийг нь дэмжих, гадаадын богино хугацааны сургалтад хамруулж байна. Тухайлбал, БНХАУ-д цөлжилттэй тэмцэх сургалтад ойн ангийн 20 гаруй хүнийг  хамруулаад байна.

 

ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

 

-Ойн санг хамгаалахаас гадна тогтвортой ашиглах нь чухал. Ойн санг тогтвортой ашигласнаар нөөц болон бүтээмж нэмэгдэнэ. Мөн иргэдэд мэдээлэл түгээж ойн сангийн талаарх ойлголтыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал, иргэд мод тайрах нь буруу гэсэн ойлголттой болчихсон. Гэвч Европын орнуудаас манайхыг хөгшин модоо тайрахыг зөвлөдөг. Учир нь хөгшин мод хөнөөлт шавжинд идэгдэх нь элбэг. Харин хөнөөлт шавжийг манайд биологийн аргаар устгадаг. Европын сайн жишгүүдээс харахад зарим тохиолдолд сонгож огтлох арчилгааны аргыг хэрэглэдэг. Нэг үгээр өвчинд нэрвэгдсэн моддыг тайрч бусад эрүүл модоо хамгаалах арга юм. Гэвч хүмүүс үүнийг мод тайрч байна. Энэ нь буруу гэж боддог. Гэвч шавжинд идэгдсэн модыг тайраад орхидоггүй. Нөхөн тарилт хийдэг. Тиймээс энэ аргыг ашиглах, иргэдэд дээрх аргуудын тухай мэдээлэл өгөх хэрэгцээ үүсээд байгаа юм. Эдгээрийг нийтэд нь тогтвортой менежмент гэж нэрлэдэг. Тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын бодлого, ард иргэдийн оролцоо, хөрөнгө мөнгө, тууштай байдал чухал. Манай агентлаг тогтвортой менежментийг хэрэгжүүлэхийн тулд ойн 47 сумын болон сум дундын ойн ангитай хамтардаг. Тодруулбал, эдгээр ангиуд нь бидний хэлсэн зөвлөмж, зөвлөгөөний дагуу Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлдэг. Тэгвэл эдгээр ангиудад хүн хүчний нөөц дутагдалтай байдаг. Шинэ боловсон хүчин бэлтгэж сургалтад суулгаж, чадавхжуулдаг боловч нөгөө сургалтад хамрагдсан хүн маань өөр газар ажилд орох тохиолдол их гардаг. Ойн ангиуд нь сумын Засаг даргын шийдвэрээр байгуулагддаг. Манай ойн агентлаг нь мэргэжил арга зүйгээр хангадаг.

Ингэхээр тэдгээрийн цалин нь орон нутгаасаа хамааралтай байгаа нь тогтвортой байдалд нөлөөлдөг. Тиймээс орон нутгийн ойн ангиудыг тогтвортой байлгахын тулд босоо удирдлагын тогтолцоотой болгох нь зүйтэй гэж бидний зүгээс хардаг. Мөн манай агентлаг шинээр байгуулагдаад явж байна. Манай байгууллагын тогтвортой байдал бас чухал байна.

 

ТЭРБУМ МОД ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛСНЭЭР ГАДААД ХАРИЛЦАА САЙЖИРСАН

 

- “Тэрбум мод” хөдөлгөөнийг 2021 онд зарласнаас хойш 24 сая модыг тарьжээ. Гэхдээ энэ хөдөлгөөн тоон үзүүлэлтээсээ илүү олон ач холбогдолтой зүйлсийг бий болгож байна. Тодруулбал, “Тэрбум мод” хөдөлгөөн өрнөснөөр манай улстай хамтрах сонирхолтой гадны улсуудын тоо нэмэгдсэн. Энэ нь манай салбарыг аврах, дараагийн шатанд ажиллах боломжийг олгохоос гадна улсаа дэлхийд таниулах давуу тал болж байгаа юм. Тодруулбал, Европын холбоотой Азид анх удаа манай улс ойн түншлэл хийсэн. Энэ нь Европын холбооны бүх улстай хамтарч ажиллана гэсэн үг. Хамтран ажиллах замын зураглалаа ч боловсруулсан. Тухайлбал, Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйзтэй уулзаж баталгаажуулсан. Мөн БНХАУ-тай ойн салбарт хамтран ажиллах ажил эрчимжиж байна. Ялангуяа цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ төсөл дээр 2026 он хүртэл хамтарна. Мөн Германы хамтын ажиллагааны JIZ компанитай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 190 (7175)

Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

3 цаг 42 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

3 цаг 42 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

3 цаг 42 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

3 цаг 42 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

3 цаг 42 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

3 цаг 42 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

3 цаг 42 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

3 цаг 42 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

3 цаг 42 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

18 цаг 4 мин