Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт болов

2023-09-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын 22 дахь удаагийн уулзалт Нью-Йорк хотод есдүгээр сарын 21-нд боллоо. Тус уулзалт “Венагаас Кигали хүртэл: ДГХБО-ын хөгжил цэцэглэлт, өөрчлөлтийн дараагийн 10 жилийн үйл ажиллагааг тодорхойлохын төлөө” сэдвийн доор болов.
 Уулзалтыг ДГХБО-ын Бүлгийн дарга Ботсвана Улсын Гадаад хэргийн сайд Лемогоанг Квапе нээж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Дэннис Фрэнсис, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Паула Нарвазез Ожеда нар үг хэлсэн ба НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Рабаб Фатима ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтад хэлсэн үгэндээ ДГХБО-ын “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр” болон түүний Замын зураглалын хэрэгжилтийг эрчимжүүлэх явцад манай улсын олсон амжилт, туршлагыг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын санаачилсан Улаанбаатар дахь ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг хөгжүүлэх, ДГХБО-ын агаарын тээврийн хэлхээ холбоог сайжруулах асуудлаар Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын 41 дүгээр чуулганаар батлуулсан баримт бичгийн хэрэгжилтийг хангахад хамтран ажиллахыг гишүүн улс орнууд, хөгжлийн түншүүд болон бусад талд уриаллаа.
Уулзалтад оролцогчид Руандагийн нийслэл Кигали хотод 2024 оны зургадугаар сарын 19-22-нд болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хуралд бэлтгэх үйлсэд хүсэл зориг нэгтэй шамдах, түүний дотор ДГХБО-ын хөгжлийн асуудлаарх дараагийн 10 жилийн төлөвлөгөөг шинэлэг, өөрчлөгч агуулгаар боловсруулахын төлөө үр дүнтэй яриа хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17