“Санхүү, банкны эмэгтэйчүүд” II чуулганд тус салбарын 660 гаруй төлөөлөл оролцов

2023-09-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

“Санхүү, банкны эмэгтэйчүүд” II чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж байна. Уг чуулган нь  “Санхүү, банкны эмэгтэйчүүд” төрийн бус байгууллага, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо хамтран УИХ-ын даргын ивээл дор хоёр жил тутам зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жил тус чуулга уулзалтад банк, санхүүгийн  салбарын 660 гаруй төлөөлөл оролцов.  Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, тэдний нийгэм, эдийн засагт эзлэх байр суурь, шийдвэр гаргах түвшний оролцоо, манлайллыг төгөлдөржүүлэхэд туслах, харилцан мэдээлэл, туршлага солилцох, сайн үйлсийн талаар хамтран ажиллахад нэгдэх эв санааны нэгдэл-платформыг бий болгон хөгжүүлэх  нь уг чуулга уулзалтын зорилго аж.  Энэ удаагийн чуулганаар хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход банк, санхүүгийн эмэгтэйчүүдийн бодит оролцоо, манлайллыг хангах, байгууллагын хөгжилд оролцогч талуудын ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах, ялангуяа ажилтнуудын ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангахад түлхүү анхаарсан байна. Мөн эдгээр болон харилцагчийн эрхийг хамгаалах зорилготой “Банкны үйлчилгээний кодекс”-ыг нэвтрүүлэхэд тулгамдаж байгаа зарим асуудлыг олон талаас нь хэлэлцэхээс гадна төлөөлөгчид сайн туршлагуудаа хуваалцав.

“Санхүү, банкны эмэгтэйчүүд” II чуулганд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцлоо. Тэрбээр “Манлайлагч, түүчээлэгч, шилдэг эмэгтэйчүүд энэ салбараас олноор “төрж” гарснаар бид бахархдаг. Энэ уламжлал одоо ч хадгалагдаж байна. Өнөөдрийн байдлаар банкны салбарт ажиллаж буй 16 мянган хүний 11 мянга буюу 68 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Эд маань Монгол Улсын банкны салбарын ачааг үүрэлцэж байна. Үүн дээр хөрөнгийн зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгал, үнэт цаасны компани гээд санхүүгийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог нэмэх юм бол бүр ч өндөр дүн гарна. Энэхүү тоо баримт нь Монгол Улсын банк, санхүүгийн салбар эмэгтэйчүүдийн манлайлал дор хөгжиж байгааг харуулж байна.

Банк, санхүүгийн салбар нь өндөр хариуцлага, нягт нямбай чанарыг шаарддаг нарийн төвөгтэй ажил. Тооцоо, бүртгэл, харилцагчийн үйлчилгээ гээд банк, санхүүгийн салбарын нарийн, чимхлүүр ажил нь эмэгтэй хүний нягт нямбай, хариуцлагатай зүтгэл, шударга, зарчимч атлаа энэрэнгүй чанар дээр суурилдаг учир манай банк, санхүүгийн салбар илүү хөгжиж байна гэж боддог. Энэ салбарын бүсгүйчүүдийн манлайлал дор манай банк, санхүүгийн систем ноён нуруугаа алдахгүй, хөгжиж дэвшиж ирсэн. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө, тэгш эрхийг хангахад банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал маш чухал” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

yu shiidew mash ih mungu zarj chuulaad
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17