П.АМГАЛАН
Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг энэ сарын 15-наас E-Mongolia системд байршуулахаар болжээ. Ийнхүү автотээврийн хэрэгслийн гэрчилгээ цахим хэлбэрээр E-Mongolia системд байршсанаар иргэн, ААНБ өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харах, шалгах боломж бүрдэж байгаа юм. Мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой аж. Уг цахим гэрчилгээ нь цаашид гар утасны апплекейшн ашиглан автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийх суурь нөхцөл болох юм гэдгийг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Эх сурвалж:www.polit.mn