Хятадад мэдээлэл олж авахын төлөө “19 дүгээр тойрог” бүлгэмийн анхны цуглааныг зохион байгуулав

2023-09-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

2023 оны есдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Хятад дахь мэдэх эрхийн төлөөх “19 дүгээр тойрог” хараат бус бүлгэм Парист анх удаа хуран чуулж, мэдэх эрхийн түгээмэл зарчим нь Хятадын уламжлал, зан заншил дээр гүн гүнзгий суурилсан болохыг илтгэн харуулах зорилго бүхий зарчмуудын төслийг гаргав. Уг бүлгэм нь “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF)-ын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Хятадын ард иргэд, хятад мэргэжилтнүүдээс бүрдсэн Хятад дахь мэдэх эрхийн төлөөх “19 дүгээр тойрог” хараат бус бүлгэм нь 2023 оны есдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Парист анх удаа хуран чуулсан. Чуулганы үеэр “19 дүгээр бүлгэм” нь мэдэх эрхийн түгээмэл зарчим нь Хятадын уламжлал, зан заншил, түүх, улс төрийн тогтолцоонд гүн гүнзгий суурилсан болохыг илтгэн харуулсан, Хятадын засгийн газраас дамжуулж буй тодорхой хүүрнэлийг сөрөхүйц зарчмуудын төслийг гаргав. Тус бүлгэм Хятадын олон нийтийг БНХАУ-д мэдэх эрхийг хангахад өндөр боловсрол бүхий эх сурвалжаар дамжуулан чадавхжуулах урт хугацааны зорилт дэвшүүлсэн.

“Бээжингийн эрх баригчид нийгэмд хяналт тавихын төлөө улайран зүтгэхдээ хүний эрхийн түгээмэл байдлыг үгүйсгэсэн соёлын харьцангуй үзлийг албадан тулгах замаар Хятадын ард иргэдийн мэдээлэл авах хууль ёсны эрхийг хөсөрдүүлж байна. Мэдээлэл авах эрх нь эсрэгээрээ Хятадын соёлын үндсэн элемент бөгөөд энэ эрхийг хэрэгжүүлэх нь өнөөг хүртэл Хятадын ард түмний мөнхийн эрэлт хэрэгцээ байсаар байгааг “19 дүгээр тойрог” хөдлөшгүй нотолгоогоороо харуулж байна. Нэр заан шившиглэх арга барил хангалттай бус байна. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалагч, Нобелийн энх тайвны шагналт Лю Сяобогийн хэлснээр, Хятадад өөрчлөлт дотроосоо гарна”  гэж “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристофер Делуа хэлсэн байна.

“19 дүгээр тойрог” нь 2019 оноос хойш аажмаар бүрэлдэн бий болсон бөгөөд одоогоор 30 орчим гишүүнтэй. Гишүүдийн мэдээлэл нийтэд ил болоогүй бөгөөд аюулгүй байдлын үүднээс нэрсийг нь нууцалсаар байна. Бүлгэм цахим хуудсаараа дамжуулан Хятадын нийгмийн хөгжилд сэтгүүл зүй чухал болохыг илтгэн харуулсан Хятадын нөлөө бүхий эрэн сурвалжлах нийтлэлүүдийг түүвэрлэн хүргэдэг.

“19 дүгээр тойрог” бүлгэмийн нэрийг сонгохдоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын 19 дүгээр зүйл, мөн улс төр, нийгмийн дэвшилтэт шинэчлэл, түүн дотроо мэдээллийн эрх чөлөөний төлөө 1919 оны “5 дугаар сарын 4-ний хөдөлгөөн”-өөс санаа авчээ. 

RSF-ийн 2023 оны Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Хятад улс нь 180 орноос 179-д эрэмбэлэгдсэн ба дэлхийд хамгийн олон буюу наад зах нь 14 сэтгүүлчийг шоронд хорьсон улс юм.


 Эх сурвалж: RSF

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17