Монгол Улс авлигын эсрэг ил тод ажиллаж байгаа улс орноор шалгарчээ

2023-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа. Эстони улсад зохион байгуулагдсан "Нээлттэй засаглалын түншлэл" дээд хэмжээний уулзалтаар Монгол Улс цахим шилжилтэд манлайлж, авлигын эсрэг ил тод ажиллаж байгаа улс орноор шалгарчээ.  Энэ талаар салбарын сайд  "Нээлттэй засаглалын түншлэл дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 4-8-ны өдөр Эстони улсад зохион байгуулагдсан.  Энэхүү уулзалтад 70 гаруй улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Харилцаа холбооны сайд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон байдаг.  Нээлттэй засаглалын түншлэл байгууллагад дэлхийн 70 гаруй улс орон гишүүнчлэлтэй. Уулзалтаар цахим шилжилтэд манлайлж, авлигын эсрэг ил тод ажиллаж байгаа улс орныг зарлаж, Засгийн газрын үйл ажиллагааг үнэлж дүгнэн хүндэт өргөмжлөл гардуулдаг уламжлалтай.

Хөндлөнгийн үнэлгээ хийсний дагуу "Нээлттэй засаглалын түншлэл" дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монгол академийг хүндэт өргөмжлөлөөр шагнаж, цахим шилжилтэд өндөр хувь нэмрээ оруулж байгааг бодитоор үнэлсэн

Энэ бол бол И-Монголиа платформыг хэрэглэж байгаа 1.6 сая хэрэглэгч, тоон гарын үсэг хэрэглэж буй 800 мянган иргэний хамтын шагнал юм. Ирээдүйд хийх ажил үйлсийн хариуцлага гэж харж байгаа" гэлээ. 

Мөн "Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргадаг цахим хөгжлийн индексээр Монгол Улс 18 байр урагшилж, 74 дүгээр байрт орсон. Энэ үзүүлэлт цаашдаа авлигын индексийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулахаар хүлээгдэж байна" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

1 цаг 26 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин