Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах тал дээр анхаарч ажиллана гэв

2023-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны яам хоорондын ээлжит  дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт есдүгээр сарын 12-нд Улаанбаатар хотод боллоо.  Зөвлөлдөх уулзалтад монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, энэтхэгийн талаас Гадаад хэргийн дэд сайд Саурабх Кумар нар тэргүүлж оролцов. Зөвлөлдөх уулзалтаар талууд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх болон хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр, Монгол, Энэтхэгийн найрамдалт ерөнхий боловсролын сургууль, Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, харилцаа холбоо, аутсорсингийн төв байгуулах төслүүдийн бүтээн байгуулалт зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “ Манай оюун санааны хөрш”, бүс нутаг дахь чухал түнш Бүгд Найрамдах Энэтхэг Улстай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд монголын тал өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглээд цаашид Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааг уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулах, хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байна” гэв.

Мөн талууд Монгол Улсаас коксжих нүүрс энэтхэгийн зах зээлд нийлүүлэх, хоёр талын хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэсгэх, хууль эрх зүй, зам, тээвэр, харилцаа холбоо, мэдээллийн технологи зэрэг салбарын мэргэжилтэн, боловсон хүчнийг Энэтхэг Улсад сургах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров. Түүнчлэн хоёр тал Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд онцгойлон анхаарал хандуулж байгаа бөгөөд уг үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр нягт хамтран ажиллана гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17