Танилц: Хөгжлийн банкны ТУЗ

2023-09-13
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ

 

“Зууны мэдээ” сонин төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг уншигчиддаа хүргэж байгаа билээ. Энэ удаад “Монгол Улсын Хөгжлийн банк”-ны ТУЗ-ийг танилцуулахаар бэлтгэлээ. Тус компанийн ТУЗ-ийн гишүүдийг 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдөр томилжээ. Энэхүү мэдээлэл нь компанийн болон shilen.gov.mn цахим хуудаст бүртгэгдсэн байна.

 

ТУЗ-ийн дарга Жигжидийн Ганбат

Ж.Ганбат эдийн засагч мэргэжилтэй. АНУ-Колорадогийн их сургуульд эдийн засагч мэргэжлээр магистр хамгаалсан. Тэрбээр

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Эрдэнэс тавантолгой” компанийн Бүрэн эрхэт төлөөлөгчөөр ажилладаг.

Сангийн яамны Төсвийн газарт мэргэжилтэн, Төсвийн бодлогын газрын хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Санхүү, Эдийн засгийн яамны Эдийн засгийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, тус яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнээр ажилласан туршлагатай. Мөн Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн, Орлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, Төсвийн бодлогын газрын орлогын хэлтсийн дарга, Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажилладаг байжээ.

 

Гишүүн Ургамалын Бямбасүрэн

У.Бямбасүрэн багш мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Тэрбээр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажилладаг. Мөн “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.

“Монгол даатгал” компанид ерөнхий менежер хийж байсан тэрбээр 2004-2007 онд Хүнс, хөдөө аж ахуй үйлдвэрийн Сайдын зөвлөх хийсэн байна. Түүнчлэн Монголын ардчилсан залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, “МИГ” даатгал компанид ТУЗ-ийн дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх хийдэг байжээ.

 

Гишүүн Лхагвын Цэдэвсүрэн

У.Цэдэвсүрэн эрх зүйч мэргэжилтэй. Эрх зүйн магистр зэрэгтэй. Тэрбээр, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг.

Соёлын яаманд хуулийн зөвлөх, Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх болон мэргэжилтэн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажилласан туршлагатай. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хуулийн хэлтсийн дарга, Боловсрол, шинжлэх ухааны сайд хийж байгаад Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаг байжээ.

 

Гишүүн Пүрэвжавын Сайнзориг

П.Сайнзориг эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн магистр зэрэгтэй. Тэрбээр, Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг.

Байгаль орчны яам, сайдын туслах, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Ногоон хөгжлийн бодлогын газрын мэргэжилтнээр ажилласан туршлагатай. Мөн Хууль зүйн яам, Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын мэргэжилтэн, Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн бодлогын газрын даргаар ажилладаг байжээ.

 

Гишүүн Даваасамбуугийн Эрдэнэбаяр

Д.Эрдэнэбаяр эдийн засагч мэргэжилтэй. Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн магистр, Бизнесийн сургууль, Боловсролын доктор (Ph.D) зэрэгтэй. Тэрбээр, Эдийн засаг хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын даргаар ажилладаг.

Санхүү, эдийн засгийн яам, Эдийн засгийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын Төлбөрийн тэнцлийн бодлого, төлөвлөлт нэгтгэл хариуцсан мэргэжилтэн, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Эдийн засгийн аюулгүй байдал хариуцсан референт, Сангийн яам, Эдийн засгийн нэгдсэн бодлогын газрын Эдийн засгийн аюулгүй байдлын бодлого, Санхүүгийн салбарын бодлого хариуцсан мэргэжилтэн, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын Эдийн засгийн аюулгүй байдлын бодлого, Санхүүгийн салбарын бодлого хариуцсан ахлах эдийн засагч, Эдийн засгийн хөгжлийн яам, Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, Аж үйлдвэрийн яамны Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга, Бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай.

 

 Хараат бус гишүүн Сангаагийн Насанжаргал

С.Насанжаргал нягтлан бодогч, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Бизнес удирдлагын магистр зэрэгтэй. Тэрбээр, Улсын Ардын Хянан Шалгах Хороо, Их барилгын хэлтэс, АХШХ-ны нягтлан бодогч, улсын байцаагч, Хилийн ба Дотоодын Цэргийг Удирдах Ерөнхий газар, Хилийн ба ДЦУЕГ-ын Санхүүгийн хэлтэс, Санхүүгийн ахлах байцаагч, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам, Санхүүгийн хэлтсийн Санхүүгийн ахлах байцаагчаар ажилладаг байжээ. Түүнчлэн Улсын Ардын Хянан Шалгах хороо, Тусгай хэлтсийн Зохион байгуулагч бөгөөд Улсын байцаагч, Хөдөө Аж Ахуйн Яамны Усны Аж Ахуйн Нэгтгэл, Салбарын Ерөнхий нягтлан бодогч, Боловсролын яамны харьяа “Боловсрол компани /УҮГ/”-ийн Ерөнхий нягтлан бодогч, эдийн засагчаар ажилласан туршлагатай.

 

Хараат бус гишүүн Гансүхийн Буян

Г.Буян эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн магистр зэрэгтэй. БНСУ-ын Күүкмин Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Хууль зүйн ухааны докторант. Тэрбээр, “Өмгөөллийн Эл Би Партнерс” ХХН-ийн гүйцэтгэх захирал, Партнер, өмгөөлөгчөөр ажилладаг. Түүнчлэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Консулын гэрээт хуулийн зөвлөхөөр ажиллаж байна.

“Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэгдсэн төв” ТББ-ын хуулийн зөвлөх, Шүүхийн шийдвэр гүйцэтэх ерөнхий газар, Захиргаа удирдлагын газрын хүний нөөц, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, ХУД-ийн шийдвэр гүйцэтгэгч, “Хан маум” компанийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.

 

Хараат бус гишүүн Дамирангийн Сувдаа

Д.Сувдаа санхүүч, эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр. санхүүгийн ухааны докторын зэрэгтэй. Тэрбээр, МУИС, Бизнесийн сургуулийн профессор.

МУИС, Бизнесийн сургууль, Санхүүгийн тэнхимд багш, ахлах багш, дэд проф, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн Бизнесийн сургуулийн сургалт хариуцсан дэд захирал, тэнхимийн эрхлэгчээр ажилладаг байжээ.

 

Хараат бус гишүүн Баярын Энхтуяа

Б.Энхтуяа эрх зүйч мэргэжилтэй. Мөн уулын үйлдвэрийн эдийн засагч, зохион байгуулагч мэргэжил эзэмшсэн.

Тэрбээр, уурхайн барилгын трестийн захиргаанд эдийн засагч, “Баялаг-Налайх” хувьцаат компанид Ерөнхий нягтлан бодогч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, ахлах референт, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст Ахлах ажилтан, ахлах комиссараар ажилласан туршлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 181, 182 (7166, 7167)

 

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

1 цаг 32 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин