Гадны хөрөнгө оруулагчийг “дээрэмдсэн” хэргийг шүүх хурал юуны учир хойшилсоор байна вэ

2023-09-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

 

Хамтран ажиллаж хөрөнгө гарган эмнэлэг байгуулсан солонгос эмчээ дээрэмдэн эмнэлгийг нь өөрийн болгосон хэрэгтнүүд худал тайлбар тавьж цаг хожсоор байна.

Тодруулбал, БНСУ-ын иргэнээс “Монгол Хьюндай” эмнэлгийг “дээрэмдсэн” гэх хэрэг залхтал яригдаж байгаа. Олон нийтийн шахалт шаардлагаар арайхийж хууль хяналтын байгууллага руу шилжиж өнгөрсөн хавар хэлэлцэж эхэлтэл  Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд буцаасан. Үүнээс хойш бараг хагас жил болсон ч шүүх хурал хойшилсоор байв. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сард Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс залилан хийсэн эмч нарын талд шийдвэр гарсныг эсэргүүцэн хөрөнгө оруулагчид давж заалдсаны дүнд хэргийн анхан шатны шүүх рүү буцаасан. Гэтэл энэ хэргийг шүүх дараагийн шатны хурал олон удаа хойшилсоор энэ пүрэв гаригт товлогдоод байна.Хөрөнгө оруулагчдыг залхааж, шүүх байгууллагын шударга эсэхэд эргэлзээ үүсгэж байгаа энэ процесс дуусаж шүүх хурал товлогдсон хугацаандаа болох эсэх нь энэ удаагийн шүүх хурлаар тодорхой болох юм. Олон нийт, гадны хөрөнгө оруулагчид ч анхааралтай ажиглаж байгаа нь лав.

Гадаадын хөрөнгө оруулагчийг үгсэн хуйвалдаж хохироож, хөрөнгийг нь дээрэмдсэн энэ хэргийг шүүх процесс хэдэн жил дамнан үргэлжилж, одоо ч элдэв шалтгаан тохиож шийдвэр гарахгүй сунжирсаар байна. Өмнө нь хэвлэлүүдээр олон удаа мэдээлж байсан энэ хэргийг дахин сануулахад “...ГССҮТ-д эрх бүхий албан тушаал хашиж явсан Д.Мөнхбат, хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжав нар нь БНСУ-ын хөрөнгө оруулагч, “Ириүм” ХХК-ийн захирал эмч Ким Бу Собыг залилан хөрөнгийг нь завшсан. Байгуулсан эмнэлэгт нь ажиллаж байгаад солонгос хөрөнгө оруулагчийнхаа тушаалаар “Монгол Хьюндай” эмнэлгийн ажлаасаа чөлөөлөгдсөн ч компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшсан хэрэгт холбогдсон асуудал.Хууль бусаар, хулгай луйврын замаар авсан эл тоног төхөөрөмжийг ГССҮТ-д хамт ажиллаж, байсан эмч Д.Баасанжавтай хамтран байгуулсан “Эм Би Жи Мед” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн. Д.Баасанжав нь Д.Мөнхбатыг “Эм Би Жи Мед” ХХК-ийн захирлаар ажиллахад “Монгол Хьюндай” эмнэлгийн даргаар ажилласан. Улмаар хамтдаа “Эм Би Жи” ХХК-ийг байгуулахад захирал нь болсон. Тэд хамтдаа луйвардаж авсан тоног төхөөрөмжүүдээ банкны зээлийн барьцаанд тавин 4.9 тэрбум төгрөг зээлсэн. Д.Мөнхбат, Д.Баасанжав нарын үйлдлийн улмаас дэлхийн шилдэг мэс засалчдын нэг, хөрөнгө оруулагч БНСУ-ын нэр бүхий эмч Монголд үйл ажиллагаа явуулахаа больсон. Учир нь хөрөнгө оруулагч солонгос эмчийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэргээр дарамталсаар явуулсан” гээд олон баримт бичигддэг.

 Түүнчлэн Д.Мөнхбат нар нь 2017 оны сүүлчээр өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн “Эм Би Жи” ХХК-ийн нэр дээр эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Үүнээс нэг сарын дараа “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлэгийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулжээ. Нэг үгээр хэлбэл, тэд ийм хууль бус аргаар БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий компанийн эзэмшлийн “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлгийн байрны гадна хаягийг “Эм Би Жи” болгон өөрчилсөн. Үүнээс өөрөөр наад зах нь хөрөнгө мөнгөтэй холбоотой ямар нэг зүйл хийлгүй зүгээр сууж байгаад бүхэл бүтэн эмнэлэгтэй болсон байдаг. Тэгээд бүр түүнийхээ эзэн суусан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 181, 182 (7166, 7167)

 

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

1 цаг 49 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

Өчигдөр 06 цаг 00 мин