“...Ипотекийн зээлийн 1 хувийг буцаана” гэж ШӨХТГ шоудаж байна

2023-09-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Ойрд нэг таатай мэдээлэл тараад байлаа. “...Ипотекийн зээлийн 1 хувийг буцаана” гэнэ. Эдийн засаг хүнд, иргэдийн санхүү нимгэн байгаа ийм үед энэ мэтийн мэдээ бол чихэр л гэсэн үг. Анхаарлаа. Тэгэхгүй байхын аргагүй. Тэссэнгүй. Судлаад үзэв.

Тэгтэл, энэ худал аж. Шулуухан хэлэхэд, ШӨХТГ-ынхан ингэж худлаа шоудаж байгаа юм байна. Хамгийн тэнэг нь ШӨХТГ-ынхан “хэдэн үе”-эрээ энэ асуудлаар нийгмийг бужигнуулсныг ойлгосонгүй. Өмнөх дарга С.Мөнхчулуун, Н.Мандуул гээд хэвлэлийн хурал хийж, хувийн сошиал хаягаараа янз бүрийн мэдээлэл сэвээд байсныг яагаад ч ухахгүй нь.

Хэрэг явдал юу болсон гэхээр ШӨХТГ-ын нэр бүхий улсын байцаагч нар жилийн өмнө арилжааны банкууд дээр “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавар бичжээ. Түүндээ “...Ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулалгүйгээр үндэслэлгүйгээр тогтоож, зээлийн үнийн дүн хамааралгүйгээр зээл олголтын шимтгэлийг нэг хувиар тогтоосон нь 10.7 дугаар зүйлийн 4.7-г зөрчиж, хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. ...Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээний зардлыг зөрчил үйлдсэн хуулийн этгээд хариуцна” гээд “Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас бичжээ. Түүгээрээ банкуудад тус бүр 20 сая төгрөгийн  торгууль ногдуулж, тэр мөнгийг Төрийн сангийн 100900000... тоот дансанд тушаахыг үүрэгджээ. Харин үүнийг нь банкууд эсэргүүцэж шүүхэд хандсан байна. Өөрөөр хэлбэл, банкууд ШӨХТГ-ын байцаагч нарын шийтгэлийн хуудас хэмээх захиргааны акттай маргаж, шүүхэд ханджээ. Энэ дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаж “Гомдол гаргагч банкуудын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2022 оны наймдугаар сарын 12-ны шийтгэлийн хуудсуудыг, мөн өдрийн зөрчлийн үр дагавар арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгосон” байна. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны зургадугаар сарын 13-ны магадлалаар “Нэр бүхий банкуудын гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хүчингүй болгох”-оор шийджээ. Ингэхдээ “...Хариуцагч ШӨХТГ-ын шийтгэлийн хуудас болон албан даалгаврыг хүчинтэй” хэмээжээ.

Нэг үгээр хэлбэл, шүүх дээр энэхүү захиргааны актыг тойроод л маргасан байгаа юм. Харин ШӨХТГ-ынхны шоудаад байгаа “...Ипотекийн зээлийн 1 хувийг буцаах” эсэх тухай асуудал бол энд яригдаагүй байна. Тэгээд ч тэр асуудлыг шийдэхдээ тулбал ШӨХТГ-ын оролцоо шаардлагагүй. Учир нь арилжааны банкууд Монголбанкны бүрэн эрхийн асуудал аж. Монголбанкны ерөнхийлөгчийн 2008 оны 2008 оны 446 дугаар тушаалаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9.1-д заасан “Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараах зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч, зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн нэг хувиас хэтрэхгүй байна” хэмээн заажээ. Тэгэхээр энэ “нэг хувь” Монголбанк хавьд л шийдэгдэх боломжтой гэсэн үг. Нөгөөтэйгүүр, эдгээр банк ШӨХТГ-ын байцаагчийн албан даалгавраар даалгасныг хэрэгжүүлээд “...Шимтгэлийг үндэслэлтэй тогтооно” гээд судлаад, тооцоод гаргаад ирвэл одоогийн нэг хувь нь 1.5-2.0 хувь болох ч боломжтой аж. Товчхондоо, олон нийтийн хэрэгцээт, эмзэг сэдвээр ШӨХТГ ингэж хэдэн сарын турш шоудаж, худлаа мэдээлэл тараагаад байгаа нь хэний хэрэгцээ, ашиг сонирхол юм, бүү мэд. Хэрвээ хуулийн “...Худал мэдээлэл тараавал” гэдэг зүйл заалт тэдэнд үйлчилдэг бол лавтай шийтгүүлнэ. Ийм л явдал болж байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 181, 182 (7166, 7167)

 

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

15 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

2 цаг 22 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин