Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, БТСУХ-ны дүрмийн бус үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн ноцтой баримтыг дэлгэжээ.
Тухайлбал, Токиогийн Олимп болон Бээжингийн өвлийн олимпод оролцсон тамирчдын 2021, 2022 онд хийгдсэн Допингийн хяналтын шинжилгээний төлбөрийг БТСУХ-ноос энэ оны наймдугаар сарын дунд үе хүртэл шилжүүлээгүй явж ирсэн. Бид холбогдох төрийн байгууллагуудад удаа дараа хандаж, төлбөрийг саатуулснаас учирч болох эрсдлийн талаар мэдээлж, шаардаж ирсэн. Харин БТСУХ нь өөрсдийн алдааны “буруутнаар” мөн манай байгууллагыг тодруулж, тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг зориудаар МОНАДА зориудаар төлөхгүй байгаа мэтээр худал ташаа мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлж ирэв.
Спорт олимпизмийн салбар дахь цэвэр шударга өрсөлдөөний төлөөх тэмцлийн хэлбэр болсон Допингийн эсрэг олон улсын конвенц, коде-ийг Монгол Улсын төр, засаг бодлогоор дэмжиж байгаа. Гэтэл төрийн дунд шатанд Үндэсний шигшээ багийг хариуцаж ажилладаг, тамирчдаа бэлтгэдэг БТСУХ-ны албан тушаалтнууд нь тамирчдын амжилтыг баталгаажуулдаг допингийн шинжилгээний төлбөрийг шилжүүлэхгүй хоёр жил гаруй саатуулсны улмаас Олон улсын итгэмжлэгдсэн шинжилгээний лабораториос 2021, 2022 оны төлбөрийг дуусгавар болгохоос нааш Монгол Улсаас ДХХ-ийн шинжилгээг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн. Ингэснээр ДДЭА-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу Улсын шигшээ багийн тамирчдын ДХХ-ийн шинжилгээг /цус, шээсний/ Олон улсын Итгэмжлэгдсэн лабориторид илгээх боломжгүй болгосон. Улмаар үүний сөрөг үр дагавар нь ДДЭА-ын Нийцлийн хорооноос “Нэн ноцтой зөрчилд” бүртгэх хугацааг тогтоох болсноо мэдэгдэж, тодорхой өгөгдсөн хугацааны дотор өгсөн үүрэг даалгавруудыг хэрэгжүүлэхгүй бол Монгол Улсын тамирчид өөрийн орны тугийн дор жагсаж чадахгүй болохоос гадна Спортын олон улсын арга хэмжээний бүх эрхээ алдах тухай мэдэгдсэн. БТСУХороо нь улсаа ийм байдал руу түлхэн оруулж, цаашилбал олон улсын байгууллагад худал мэдээлэл өгч байсан зэрэг нь Монгол Улсынхаа эсрэг, төрийнхөө далбааг мандуулахын төлөө хөлс хүчээ шавхан ажиллаж байгаа тамирчдын эсрэг хийсэн гэмт хэрэг биш гэж үү" гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn