Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсад айлчилна

2023-09-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Пэнни Вонгийн урилгаар энэ сарын 12-15-нд тус улсад  албан ёсны айлчлал хийнэ.  Уг айлчлал нь  Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн дараа хэрэгжиж буй анхны өндөр түвшний айлчлал гэдгээрээ онцлог аж.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсын Парламентын даргад бараалхан Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийх юм байна. Мөн Австралийн Парламент дахь Австрали,  Монголын найрамдлын бүлгийн дарга, гишүүд болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох аж.

Мөн Австралийн Олон улсын харилцааны хүрээлэнд зочлон “Монгол Улсын гадаад харилцаа: Зүүн хойд Азийн бодлого” сэдвээр лекц уншиж, Сиднейн Дуурийн театрын тайзнаа анх удаагаа тоглох Монголын Морин хуурын чуулгын тоглолтын нээлтийн ажиллагаанд оролцож, үг хэлнэ.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17