Э.Бүрэнтөгс: Уран зохиолын чанар чансааг уншигчид дүгнэнэ

2023-08-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин “Судлаачийн үг” буландаа Өвөрмонголын зохиолч Э.Бүрэнтөгстэй ярилцлаа. Тэрбээр үргэлжилсэн үгийн төрлөөр  бүтээлээ туурвидаг билээ.

 

-Та “Монголын уран зохиолын харилцаа холбоо: уламжлал өнөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байна. Хурлын ач холбогдлыг нь хэрхэн харж байна вэ?

-Монголын уран зохиолын онцлог, хөгжлийн тухай өгүүлсэн  чухал ач холбогдолтой хурал боллоо. Эндээс  Монгол болон  дэлхийн утга зохиолын хөгжил  ямар түвшинд явааг харж болохоор  байна. Улс орнуудын уран зохиолын чиг хандлага ижил. Харин хөгжил нь ялгаатай. Үүнд ард түмэн дүн тавина гэж бодож байна. Уншигчид уран зохиолын чанар чансаа, шүүмжлэлийг гаргана.

-Танай улсад утга зохиол хөгжлийнхөө ямар түвшинд явж байна?

-1980-аад оноос Өвөрмонгол уран зохиол хөгжсөн. Тухайлбал, роман, үргэлжилсэн үг, яруу найргийг нэрлэж болно. Харин Монголтой харьцуулхад зохиолчийн сэтгэмж, сэдэв нь өөр байна.

-Утга зохиол хэмээх их айлтай хэзээнээс амьдралаа холбох болов. Өдий хүртэл хэдэн бүтээл гаргасан бэ?

-Би 1968 оноос эхэлж бичсэнээр  утга зохиолтой амьдралаа холбосон. 1966 онд соёлын хувьсгалтай холбоотойгоор  Хятадад найман жил сургуулийн үйл ажиллагаа зогсож байлаа. Тиймээс  малчин болж  арав гаруй жилийг мал дээр өнгөрүүлжээ. Харин 1980 оноос  зохиол бүтээл туурвих ажилдаа шамдсан. Тууж, роман, үргэлжилсэн үгийн төрлөөр бүтээлээ туурвидаг. Мөн 1984 оноос Өвөрмонголын утга зохиол судлах  ангид суралцсан байдаг.  Анхны “Дэлгэрхангай” номоо 1987 онд хэвлүүлж, уншигчдад хүргэсэн. Энэ бүтээлээ хагас жилийн хугацаанд туурвисан. Би бүтээлээ уламжлал, нүүдэл соёлын тухай сэдвээр ихэвчлэн бичиж байна. Ер нь монгол сэтгэмжээр бүтээлээ туурвидаг.

-Өдий хугацаанд хэдэн бүтээл уншигчдад хүргэсэн бэ?

Манай улсад ном гаргана гэдэг амаргүй. Тодорхой шаардлага хангаж л бүтээлээ хэвлүүлдэг. Би өнгөрсөн хугацаанд 10 роман уншигчдад хүргэсэн байна. Одоогоор Бээжингийн үндэсний хэвлэлийн хороонд хоёр романаа нийтлүүлэх эрх авсан байгаа.

-Ном  бүтээл ямар шаардлагыг хангасан байж уншигчдад хүрнэ гэж боддог вэ?

-Бичсэн зохиол  нь  ард түмний таашаалд хүрэхгүй, унших хүн байхгүй  бол түүнийг зохиолч гэж хэлэхгүй.  Манай ард түмэн ойлгохгүй байх гэж бодож болохгүй. Ард түмний үзэл ухамсар нь зохиолчийн үзэл ухамсраас хол байдаг. Олны олон дотор, аавын хүүгийн үзэл ухамсар арвин. Тиймээс бага гэж бодож болохгүй. Заавал ард түмнийхээ өмнөөс бодож байж зохиолоо бичих ёстой.  Зохиол, урлагийн дүр гэдэг сэдэв, дүр дээр санаа ургуулдаг. Тэр санаа нь  далд байдаг. Хэдий далд байх тусмаа төдий чинээ уран байх, урлагийнх нь амжилт өндөрт хүрдэг. Тэр хэдий чинээ ил болох тусмаа амтгүй болно.

-Хүн туршлага суух тусам аливааг харах өнцөг нь өөрчлөгддөг. Уран зохиолын ирээдүй үеийг хэрхэн харж байна?

-Би Монголын орчин үеийн залуу зохиолчдын бүтээл, туурвилыг уншсан. Цаг үеийн хөгжлийг дагаад, хүний бодож санах, ертөнцийг үзэх үзэл ухамсар  дээр үеийнхтэй адилгүй болжээ. Жишээлбэл, бид дээр үед цоорхой өмдөө нөхөж өмсдөг байлаа. Одоо цоорхой өмд өмсдөг болж, гоо сайхны таашаал нь бид хоцрогдож, тэд давшиж урагшилжээ. Үзэл, ухамсар адилгүй байна. Ийм учраас Монголын залуу үеийн зохиолчид дотроо юу бодож, санаж байгааг би мэдэхгүй.  Өвөрмонголын залуусын хувьд  “Уран зохиол амьдралаас ирдэггүй” гэж яриад байна. Хэрэв уран зохиол амьдралаас зайтай байх юм бол тэр  зохиол болж чадахгүй. Би ингэж үздэг. Уламжлалт уран зохиолдоо  ойр байдаг. Зохиол гэдэг зүйл, зохиолын баатрын дүрийг зохиолч бүтээдэг боловч үнэндээ зохиолын баатар өөрийн дүрээ өөрөө бүтээсэн зохиол  л урлагийн дүр болж чадна. Хэрэв, зохиолчийн тайлан, тушаал хоёроор бүтээгдсэн дүр байх аваас тэр бол урлагийн үнэн болж чадахгүй. Ийм учраас миний хэлэх үг бол манай залуу үеийнхний зохиолчдоор бол зохиол гэдэг хүн соёлыг, хүний хувь заяаг бичдэг, үлгэр хуучилдаг юм биш. Нэг хүний хувь заяагаар хөтлөгдөж явж байж зохиолч зохиол бичихээс биш зохиолч өөрөө нэгэн үлгэр, үйл явдлыг эсгэж, энийг бичье гэж явдаг бол тэр нийгэм ахуйн амьдралаасаа салж, тэр дүр хавтгайрна. Иймээс залуу зохиолчдод хэлэхэд, хүний хувь заяанд нь хөтлөгдөж явж, тэр хувь заяаг бичвэл өөрт онгод орно. Онгод нь орсон үед  тэр зохиол  гурван минутын дараа хаашаа явуулж, юу бичүүлэх, хийлгэхийг зохиолч өөрөө мэддэггүй. Нэг мэдэхэд л бүх зүйл өрнөж, огт бодоогүй зүйлүүд ч зохиол дээр гарсан байвал зохиол бол жинхэнэ урлаг, уран сайхан тийшээ хөгждөг гэж би үздэг. Энэ бол  манай уламжлалт  онолын үзэл хандлага.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 167 (7152)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Өчигдөр 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Өчигдөр 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Өчигдөр 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Өчигдөр 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Өчигдөр 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Өчигдөр 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Өчигдөр 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Өчигдөр 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Өчигдөр 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Өчигдөр 09 цаг 54 мин