А.Амармөнх: Эрчим хүчний чадлын хязгаарлалтыг сэргээгдэх эрчим хүчээр давах боломж бий

2023-08-24
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Д.ОЮУНЧИМЭГ

 

Эрчим хүчний салбарm үйл ажиллагаа эрхэлдэг “Степпе солар” компанийн ерөнхий менежер А.Амармөнхтэй ярилцлаа.

 

-Танай компани хэдэн онд байгуулагдсан бэ. Эко байшин төслөөр танай компанийг мэдэх юм байна?

-Манай компани агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх зорилгоор 2008 онд байгуулагдсан. Салбарын анхдагч компаниудын нэг. 2009 оноос дулааны сэргээгдэх эх үүсвэрээр буюу газрын гүний дулааны эх үүсвэрээр айл өрхийн дулаан хангамжийг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Германы Вийссман компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер юм. Хамтын ажиллагааны хүрээнд эко байшин буюу дулааны алдагдалгүй-сэргээгдэх эх үүсвэрээр хангагдсан, газрын гүний дулаанаар халдаг, нарны вакум коллектор ашигласан, цахилгаан эрчим хүчээ нарны цахилгаан эх үүсгүүрээр хангасан жишиг барилга барьж байгуулсан.

Мөн түүнчлэн НЗДТГ, Агаарын чанарын албаны захиалга, санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт “Сод” хүүхдийн цэцэрлэгийн дулаан хангамжийг газрын гүний дулааны бие даасан системээр шийдсэн. Энэ халаалтын систем 14 дэх жилдээ ямар нэг тасалдалгүй хэвийн ажиллаж байна.

- Манай улсын хувьд эрчим хүчний салбар тулгамдсан асуудал болоод байна. Таны хувьд салбарыг бүхэлд нь юу гэж харж байна. Сэргээгдэх эрчим хүчийг хямд зардлаар ашиглах шийдэл бий юу?

-Монгол Улсын эрчим хүчний системийн нийт чадал 1400 гаруй МВт. Өнгөрсөн өвөл оргил ачаалалдаа хүрч ажилласан. Энэ өвөл ачааллаас давах, цахилгааны хязгаарлалт хийнэ гэж харж байна. Сүүлийн үед эрчим хүчний тогтвортой томоохон эх үүсвэр барьж байгуулаагүй. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд л нэмж ашиглалтад орж байна. Гэхдээ гол асуудал нь нарны, салхины эрчим хүч нь тогтворгүй эх үүсвэрт ордогыг мэргэжлийн хүмүүс хэлнэ. Зайлшгүй тохируулагч станц – усан цахилгаан станц эсвэл их чадлын цэнэг хураагуур барьж ашиглах шаардлагатай болдог. Энэ нь төслийн хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг эзлэж байна.

Нэг талаас технологийн хөгжил нь нэгж Вт чадалд ноогдох хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж байгаа боловч Монгол Улсын эрчим хүчний тариф нь салбарын хөгжлийн гацаа болж байгааг дийлэнх хүмүүс мэддэг болж байгаа. Салбарын хөгжлийг дагаад уул уурхай, боловсруулах үйлдвэрийн төслүүд гацаанд ороод удаж байна. Эдгээр төслүүдийг явуулах эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний хосолсон хэлбэрүүдийг ашиглах нь шийдэл байж болох юм. Тухайлбал, нарны цахилгаан станцыг усан цэнэгт цахилгаан станцтай уялдуулан ажиллуулах нь системийн горимын асуудалд шийдэл болохын зэрэгцээ үнийг хямдруулах боломж гэж харж байна. Манай компани БНХАУ-ын томоохон компанитай хамтран энэ талаар судалгааны ажил хийж эхлээд байна.

- Танай компанийн хувьд онцлог төслүүд юу байгаа вэ. Эрдэнэт хотод гудамжны гэрэлтүүлгийг нарны панел ашиглан хийсэн. Үүнийг нийслэлийн алслагдсан дүүргүүдэд гэрэлтүүлэг хийх төсөл болгон хэрэгжүүлэх боломж бий юу?

- Өмнө жилүүдэд гудамж талбайн гэрэлтүүлгийг нарны эх үүсгүүрээр хангах ажлууд хийж байсан. Энэ удаад үйлдвэр уурхайн бүсэд технологийн замын гэрэлтүүлгийг нарны эх үүсгүүртэй гэрлээр шийдвэрлэсэн. Ирэх жилүүдэд үйлдвэр, уурхайнууд чадлын хязгаарлалтад орох чигтэй байна. Тиймээс бага гэлтгүй хэрэглээг ийм маягаар бие даасан, СЭХ ашиглан шийдвэрлэвэл эдийн засгийн болоод байгаль орчны хувьд зөв шийдэл болох юм.

Үүнийг гэр хорооллын алслагдсан гудамж, талбайд хийх бүрэн боломжтой. Бусад оронд нийтлэг хэрэглээ болсон.

Мөн уул уурхай, боловсруулах үйлдвэрийн тодорхой хэрэглээг нарны цахилгаан үүсгүүр, цэнэг хуримтлууртай системээр хангах ингэснээр оргил ачааллын зардлыг хямд өртөгөөр давах, чадлын хязгаарлалтад өртөхгүй байх давуу талтай.  Уул уурхайн тоног төхөөрөмж нь тасралтгүй ажиллах чадлын ачаалал их байдаг онцлогтой. Тиймээс нарны цахилгаан үүсгүүрээр дангаар хангах боломжгүй байдаг. Тиймээс тодорхой хэрэглээг хангаж, тарифын зөрүүнээс зардлыг бууруулах шийдэл байгаа юм.

- Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үүсгэн байгуулагдсан, танай голлох чиглэл гэж ойлгож байна. Газрын гүний дулаан хангамж гэж чухам юуг хэлж байгаа вэ?

-Бид үйл ажиллагаагаа дулаан хангамжийн сэргээгдэх эх үүсгүүрийг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн. Тэр дундаа газрын гүний дулааны эх үүсвэрээр ажилладаг тоног төхөөрөмжийг зах зээлд нэвтрүүлсэн. Энэ системийн анхны хөрөнгө оруулалт өндөр мэт боловч цаашид үнэ төлбөргүй, засвар ашиглалт бага шаарддаг. Хэрэглэгчдийн хувьд анх гаргах зардал дээр төвлөрч цаашид гарах цахилгааны болон түлшний өндөр зардлыг хайхардаггүй талтай. Энэ системийн үндсэн шаардлага нь дулаан алдагдалгүй байх. Манай нөхцөлд барилга байгууламжийн дулаан алдагдал хамгийн их байдаг.

Энэ талаар жишиг төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Таун хаус бүхий энэ төсөл нь нарны цахилгаанаар тодорхой хэрэглээгээ хангасан, хийн буюу утаагүй түлшээр нарны дулааны эх үүсвэрээ дэмжин ажилладаг, дэд бүтцийн хувьд 100 хувь бие даасан, байгальд ээлтэй төсөл болох юм.

-Дулааны үүсгүүрийг барихад эхний хөрөнгө оруулалт өндөр байна гээд хойш суух уу. Эсвэл үүнийг өөр зарчмаар шийдвэрлэх боломж бий юу?

-Эхлээд оруулах зардлаа бид байшингиийн зардалтайгаа харьцуулан өндөр байна гээд ойлгочихдог цаашид сар бүр цахилгааны өндөр зардал төлдөг. Хугацааны эцэст зардлын хувьд ижил бөгөөд жил ирэх тусам сэргээгдэх буюу үнэгүй дулааны үүсгүүртэй байшин маань эдийн засгийн хувьд ашигтай гарсан байдаг.

Харин хөрөнгийн эх үүсвэрээ шийдэх боломжууд их болсон. Тухайлбал, арилжааны банкууд дээр ногоон зээлийн эх үүсвэрээр шийдэх хувилбар байна. Энэ нь хэрэглэгчдэд төдийлөн санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр шийдвэрлэх боломж бий.

Нэмж дурьдахад дулаан алдагдлыг шийдвэрлэж байгаа шийдлүүд их гарсан. Эко хаус, пассив хаус, дулаан алдагдал 0 байшин гэх мэт. Гол анхаарах асуудал нь эдгээрт агаар сэлгэх шийдэл байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Тухайн объект маань цаг тутам эзлэхүүнийхээ хэмжээгээр агаараа сэлгэж байх хэрэгтэй. Агаар сэлгэх нь мөн дулаан алдагдах процесс. Бид энэхүү асуудлыг шийдвэрлэх Белги улсын технологийг судлан Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 167 (7152)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Өчигдөр 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Өчигдөр 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Өчигдөр 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Өчигдөр 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Өчигдөр 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Өчигдөр 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Өчигдөр 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Өчигдөр 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Өчигдөр 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Өчигдөр 09 цаг 54 мин