О.Түвшин: Үерээс сэргийлэх сувагчлалуудыг мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу гаргасан

2023-08-10
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ

 

Цаг үеийн асуудлаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшинтэй ярилцлаа.

 

-Үер усны асуудал гамшгийн хэмжээнд хүрч байна. Танай хороо хамгийн эрсдэлтэй бүсэд байдаг шүү дээ?

-Хүн төрөлхтөн ахуй дээрээ суурилж хөгждөг. Монгол Улсын хувьд өндөрлөг бүсэд аж төрж байгаа учраас газар тариалан, мал аж ахуйг түшиглэж хөгжсөн. Монголчуудын хувьд хотын соёл бусад улс орнуудтай харьцуулахад харьцангүй бага байна. Нөгөөтэйгүүр манай улсын газар нутгийн байршлын онцлог нь хуурай газар зонхилдог учраас үер усны гамшгаас хол байдаг гэж болно. Тиймээс бусад орнуудтай харьцуулахад туршлага бага байгаа нь үнэн. Тэгэхээр бид цаашид хэрхэх вэ гэдгийг нарийн тооцоолох учиртай. Тухайлбал, манай хорооны хувьд Сэлбэ, Дунд гол, Туул голын ай савд байрлалтай. Хоёр жилийн өмнө энэ бүс нутагт 50 мянган хүн амьдардаг байсан. Үүнийг хоёр хувааж 26, 36 дугаар хороо болгон Баянзүрх дүүргийн ИТХ-ын тогтоолоор баталсан.

Ингээд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 23 мянган иргэн харъяалагддаг. Гэхдээ иргэн, оршин суугч, сууц өмчлөгч гэдгийн ялгааг сайтар ойлгох учиртай. Хэдийгээр манай хороонд 23 мянган иргэн байгаа ч 27 мянган оршин суугчтай бөгөөд нийтдээ 50 мянга орчин хүн харъяалагдаж байна. Иргэн гэдэг нь тухайн хорооны нутаг дэвсгэрт албан ёсны бүртгэлээрээ харъяалалтай байгаа юм. Харин оршин суугч гэдэг нь албан ёсны хаягаасаа өөр газарт амьдардаг байж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах өөрийн өмчийн хаяг дээр бүртгэлтэй ч тухайн иргэн Сүхбаатар дүүрэгт амьдардаг байж болно. Тэгэхээр 180 хоногоос дээш хугацаанд амьдарсан тохиолдолд тухайн нэгжийн оршин суугч гэж үзнэ.

Манай хороо улсынхаа хэмжээнд хамгийн олон хүн амьдардаг бөгөөд тэр дундаа гадаадын иргэд олноор оршин суудаг. Түүнээс гадна хоёр голын дундах ай сав газарт байршилтай учраас үерийн эрсдэл өндөрт тооцогддог. Мөн манай хороонд 26 хотхон, 32 СӨХ үйл ажиллагаа эрхэлдэг. Тиймээс бид эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн СӨХ-тойгоо хамтарч ажилладаг. Эрсдэл гэдэгт зөвхөн үерийн асуудал яригдахгүй л дээ. Үүнд гал түймрийн аюул, нийгмийг хамарсан тахал зэрэг хамаардаг.

Манай хороо усны бүсэд байршилтай учраас үерийн уснаас гадна хөрсний усны асуудал тулгамддаг. Учир нь бороо ороод үер болохоос гадна хөрсний усны ундарга илүү аюул дагуулдаг юм шүү дээ. Зарим тохиолдолд барилга байгууламжийн суурийг түрж гарч ирэх нь ч бий. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар усархаг борооны улмаас усны түвшин нэмэгдэж энэ нь хөрсний усны түвшинг ч нэмэгдүүлдэг. Одоогоор манай хорооны нутаг дэвсгэрийн хөрсний усны түвшин 40-60 см нэмэгдсэн байна. Тэгэхээр үер усны асуудал зөвхөн зуны улиралд хамааралтай гэж ойлгож болохгүй нь л дээ. Яагаад гэвэл, хөрсний ус өвөлдөө хөлдөж объектийн суурийг гэмтээх эрсдэл өндөр.

-Зөвхөн зуны улирлыг давчихвал үер усны аюулаас холдоно гэж ойлгож болохгүй нь ээ. Тэгэхээр танайх ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Тэгэлгүй яахав. Манай хорооны нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалан гадаргын усны үер манайх руу хальж орж ирэх эрсдэл өндөр. Учир нь манай хорооны нутагт бороо ороогүй байхад үер болох аюултай. Яагаад гэвэл, Сэлбэ голын эхэнд эсвэл уулан дээр орсон бороо судгаа дагаж гол руу цутгаж үерлэдэг. Би дээр хэлсэн Сэлбэ голын ай сав учраас манайх руу үерлэх эрсдэлтэй гээд байгаа юм.

Тэгэхээр бид иргэдийнхээ аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд байнга бэлэн байдалд урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. Иргэдийнхээ амь нас, эд хөрөнгө, бусад асуудлыг авран хамгаалахын тулд СӨХ-тойгоо хамтарч ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх мэдээллийг тогтмол цаг алдалгүй хүргэж байна. Нөгөөтэйгүүр орон сууцны хорооллын нэг байранд багадаа 300 хүн амьдарна. Цаашилбал, нэг хотхонд хоёр мянган хүн амьдарч байна. Тэгвэл бид мэдээллийг түргэн шуурхай хүргэх боломжтойгоос гадна эрсдэл үүсэхэд цахилгаан салгахаас эхлээд газар доорх байгууламж буюу хэрэглээний усыг таслах арга хэмжээ авч амь нас, эд хөрөнгийг хамгаалдаг. Яагаад цахилгаан, хэрэглээний усыг тасалж байгаа юм бэ гэдэг асуулга, гомдол гардаг. Гэхдээ энэ нь ирээдүйд илүү их эрсдэл, хохирол үүсэхээс хамгаалж буй эхний алхам гэдгийг иргэд ойлгох ёстой. Тэр ч бүү хэл үерийн ус бохирын хоолой руу орж хэвийн ажиллаж байсан шугамуудад гэмтэл үүсч задарна. Хэрэв бид яаралтай таслах арга хэмжээ авахгүй бол бохир халих аюултай. Магадгүй бохир халиллаа гэхэд тухайн орчиндоо элдэв нянгаас үүсэлтэй хүн амын өвчлөл гарах эрсдэл тулгарна. Энэ мэтчилэн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд шугам хоолой зэрэг дэд бүтцийн байгууламжуудыг хийсэн. Тодруулбал, үерийн ус зайлуулах гурван том магистрал шугамын ажлыг хийж дуусгасан. Ямартай ч өмнө нь тулгарч байсан асуудлыг боломжоороо шийдвэрлэн эрсдэлийг зайлуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Нөгөөтэйгүүр, бид эрсдэлийг даван туулах нэн ялангуяа үерээс хамгаалах ажлыг СӨХ-дуудтайгаа хамтарч бэлэн байдлыг сайтар ханган ажиллаж байгаа юм. Нэгдүгээрт, мэргэжлийн байгууллагын зөвлөсний дагуу сувагчлалуудыг сайн гаргуулсан. Хоёрдугаарт, грашууд руу ус орсон тохиолдолд СӨХ-ныхоо тусламтайгаар яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна.

-СӨХ төдийлөн сайн ажилладаггүй гэдэг шүү дээ. Энэ байгууллагыг үндсэн үүргээ биелүүлэхэд хорооны зүгээс хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулиар тухайн орон сууцны арчлалтыг СӨХ хариуцдаг. Тэгэхээр тухайн байрны СӨХ жинхэнэ утгаараа ажиллан, урьдчилан сэргийллэх ажлуудыг хийх боломжтой гэдгийг манай хороонд харъяалагддаг байгууллагууд бодитоор харуулж байгаа. Үерт автсан үед хүний болоод техникийн хүчээр цаг алдалгүй ажиллан хүмүүсийнхээ аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлж чаддаг гэдгийг тэд харуулсан. Тиймээс цаашид СӨХ-г илүү чадавхижуулах шаардлагатай гэдгийг хэлмээр байгаа юм. Хэрэв тухайн СӨХ хүн хүч болоод техникийн, санхүүгийн чадамжтай бол эрсдэлийг цаг алдалгүй даван туулах боломж бий. Үүний тулд оршин суугчид, иргэдийн үүрэг хариуцлага, хандлага ч чухал нөлөөтэй. Хамгийн наад зах нь цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр үер усны аюултай гэдгийг сонссон дариудаа үерээс хамгаалахын тулд СӨХ бэлэн байдлаа хангах санхүүгийн чадамжтай байх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 157 (7142)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Өчигдөр 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Өчигдөр 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Өчигдөр 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Өчигдөр 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Өчигдөр 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Өчигдөр 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Өчигдөр 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Өчигдөр 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Өчигдөр 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Өчигдөр 09 цаг 54 мин