Хөгжлийн банк: 83 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдлээ

2023-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар 335.6 тэрбум төгрөгт хүрчээ.

Үүнээс 1.4 тэрбумыг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үлдсэн 334.2 тэрбумыг бэлэн мөнгөөр төлсөн байна. Мөн өнгөрсөн долдугаар сард ААН-үүд нийт 83.1 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг Хөгжлийн банканд хийжээ. 

Тодруулбал “Мон Лаа” ХХК 7,57 тэрбум төгрөг, “Монполимет” ХХК 13,5 тэрбум төгрөг, “Ачлал трейд” ХХК 26 тэрбум төгрөг, “Говь” ХК 27,27 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна. Тус компаниудын ямар төсөл хэдэн төгрөгийн зээл төлсөн мэдээллийг хүргэе.

  • “Монполимет” ХХК-ийн охин компани болох “Монцемент билдинг материалс” ХХК-ийн хэрэгжүүлсэн “Монцемент” төсөлд 2014, 2015 онд нийт 65 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас олгосон юм. Тус компани өнгөрсөн сард 13 тэрбум төгрөг төлсөн бөгөөд 2022 онд 55 тэрбум төгрөг, 2023 онд нийт 43 тэрбум төгрөгийг зээл болон зээлийн хүүнд төлөв.
  • “Ачлал трейд” ХХК нь хавдрын эмчилгээ оношилгооны “300 ортой эмнэлгийн цогцолбор” байгуулах төслийн санхүүжилтэд 15 сая ам.долларын зээлийг 2017-2019 онд Хөгжлийн банкнаас авсан. Тус зээлдэгч өнгөрсөн сард зээлийн эргэн төлөлтөд 26,01 тэрбум төгрөг төлж барагдуулсан.
  • “Мон-Лаа” ХХК нь "Элстэйн” ордын төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2014 онд санхүүжилт авсан. Харин зээлийн үлдэгдэл 7,57 тэрбум төгрөгийг төлж, зээлээ хаажээ. 
  • “Говь” ХХК нь Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон борлуулалтыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2019 онд 82,9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Тэгвэл өнгөрсөн сард 27,27 тэрбум төгрөг төлж, 2023 оны долоодугаар сарын байдлаар 32,45 тэрбум төгрөгийг зээл, хүүнээсээ эргэн төлсөн байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

1 цаг 19 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

2 цаг 18 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

2 цаг 50 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

3 цаг 11 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

3 цаг 59 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

6 цаг 45 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

7 цаг 41 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

9 цаг 48 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин