П.Лхагважав: Хөвсгөл аймаг ногоон, эко бүтээгдэхүүнээрээ ялгарч, аялал жуулчлалд тулгуурлан хөгжинө

2023-08-03
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

“Засаг дарга ярьж байна” энэ удаагийн дугаарт Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав уригдлаа. Тэрээр 2023 оны зургадугаар сарын 9-нд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа билээ.

 

-Засаг даргаар томилогдоод ажлаа юунаас эхлэв. Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ямар ажлууд байна. Мэдээж зайлшгүй хэрэгжүүлэх  бодлогын болон  цаг үеийн тулгамдсан ажлууд байгаа л байх ?

-Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилогдоод  зургадугаар сарын 13-нд ажлаа хүлээн авч сар гаруй хугацаанд ажиллаж байна.

Энэ хугацаанд аймаг, орон нутгийн ажилтай танилцах, УИХ-аас энэ оны улсын төсвийг тодотгосонтой холбогдуулж аймгийнхаа төсвийг тодотгож батлуулах мөн хөгжлийн бодлого төлөвлөлтийн хүрээнд Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулах, бусад хүлээгдэж байсан  шийдвэрүүдэд  анхаарлаа хандуулж аймгийн ИТХ-иар батлуулж ажиллалаа.

Цаашид Хөвсгөл аймгийн хөгжил, нийгэм, эдийн засаг болоод хүн амын аж амьдралыг дээшлүүлэх чиглэлд  анхаарна. Мөн өмнөх Засаг даргын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ  “2050 алсын хараа” ,Шинэ сэргэлтийн бодлого”, “Хөдөөгийн сэргэлт” зэрэг  Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн  хөтөлбөрийн хүрээнд анхаарч ажиллана. Миний бие ажиллах хугацаа  хэдийгээр жил хүрэхгүй богино хэдий ч өөрийн гэсэн хэд, хэдэн онцлог ажлыг хийхээр төлөвлөж заримыг нь эхлүүлээд байна. Тухайлбал, Хөвсгөл аймагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн заримыг дуусгаж, шинэ хөтөлбөрүүдийг эхлүүлнэ.

Энэ хүрээнд  нийгмийн шинжтэй хэд, хэдэн арга хэмжээг авахаар болж байна. Үүнд манай аймагт хэрэгжиж буй томоохон төслийн нэг болох  ”Шинэ мөрөн” хорооллын төлөвлөлтийг дуусгаж, ”Зүүн мөрөн” хорооллын төлөвлөлтийг эхлүүлнэ. Түүнчлэн Мөрөн хотод орон сууц олноор баригдаж байгаатай холбоотойгоор  Дулааны станцын  өргөтгөлийг эхлүүлэх томоохон  ажлыг барьж авлаа. Өөрийн аймгаас сонгогдсон  УИХ-ын гишүүдтэйгээ уулзаж энэ ажлын талаар санал санаачилга гаргаж ажиллаж байна.

Мөн нийгмийн, болон боловсрол, эрүүл мэндийн чиглэлд анхаарна. Аймгийн иргэдийн  эрүүл мэндийн үзлэгт хамрагдах Нэгдсэн эмнэлгийн  ачааллыг  бууруулж,  орчин, чанар, хүртээмжийг сайжруулахад  анхаарна. Өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг бодолгоор дэмжинэ. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу насанд хүрэгчдийн болоод оюутны  эрт илрүүлэгт хамрагдалтыг дуусгах, хувийн эмнэлгүүдийг стандартыг өндөржүүлэх гэх зэргээр бодсон ажлууд олон байна.

Түүнчлэн хүн ам, хүүхэд багачууд  олонтой аймгийн тухайд гүнзгийрүүлсэн лаборатори сургуультай болох зорилт тавьж салбарын сайдуудтай уулзаж санал хүсэлтээ илэрхийлсэн. Цэцэрлэг, сургууль, бага ,дунд, ахлах ангид  “Хүн болох багаасаа”гэсэн тусгай төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр зорьж байна. Ялангуяа сумдын сургуулийн хичээлийн болон, дотуур байрны засвар, тохижилтын чанарт онцгой анхаарч ажиллана. Бас нэг онцгой анхаарал хандуулах чухал зүйл бол өмнө хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн ашиглалт, чанрын асуудал байна. Ногоон байгууламж, гэрэлтүүлэг, зам талбай гээд хийсэн ажлууд  жил хүрэхгүй хугацаанд нурж унаж, эвдэрч сүйтгэгдэж байгаад харамсдаг. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг үр дүнтэй болгох, ашиглалт, хамгаалалтын хугацааг уртасгах. Уг төслийг хэрэгжүүлсэн сумдын дарга нар,  агентлагын эрх хэрэгжүүлэгч нартаа хариуцлага тооцох зэргээр анхаарч ажиллана. Мөн олон нийтийг соён гэгээрүүлэхэд эерэг хандлагад сургахад үлгэрлэнэ.

- Мөрөн хотын гэр хорооллыг цэвэр бохир усаар хангах дэд бүтцийн ажил ямар шатандаа явагдаж байна. Ер нь гэр хорооллын  бүх өрхийг дэд бүтцэд холбочихвол үүнийгээ дагаад эдийн засгийн олон нааштай асуудал шийдэгдэнэ гэдэг. Мөн та Дулааны станцын өргөтгөлийн талаар ярилаа. Эдгээрийг тодруулна уу?

-Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Мөрөн хотын гэр хорооллыг цэвэр бохир усанд холбох ажилд анхаарлаа хандуулсаар ирсэн. 2021 онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан хоногт 3000 куб/метр цэвэр,бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг бүрэн хүчин чадлаар ашиглахад гэр хорооллыг газар доорхи инженерийн шугам сүлжээнд холбох ажил маш чухал. Үүнд харамсмаар, анхаарах  олон асуудал бий. Улсын төсөв уйлдаггүй гэдэг шиг хөрөнгө оруулалтын үр дүн, чанар, ашиглалт үнэхээр  муу байна. Уг нь газар доорхи инженерийн шугам сүлжээг ашиглах өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж байх ёстой.

Хамгийн сүүлд  2020 онд 7,13 дугаар хороололд  200 гаруй өрхийг энэ шугам сүлжээнд холбосон. Гэвч өнөөдрийн байдлаар арваадхан айл ашиглаж байх жижээтэй. Үүнийг эс тооцвол ашиглалт бараг зогсонги байдалд байна. Үүнд тав орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ус суваг болон мэргэжлийн байгууллагаас жил бүр урсгал засвар, ашиглалтыг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа ч өвөлдөө ашиглалт хангалттай биш учраас хөлдөх, эрсдэлтэй байдаг. Энэ нь гудамжинд нь  ойртуулаад өгсөн шугам сүлжээнээс өөрийн хөрөнгөө гаргаад хашаа руугаа цэвэр бохир усны шугам татчих эдийн засгийн чадавхитай өрх алга. Тэгэхээр энэ их хөрөнгийг үр ашиггүй  болгохгүйн тулд гол анхаарлаа хандуулахыг хичээнэ.  Аж ахуйн нэгж болон  орон сууцны хороолол, гэр хорооллын дулаан, халаалтын  хэрэглээ жил бүр нэмэгдэх тусам дулааны станцыг өргөтгөх нь зайлшгүй. Өргөтгөхөд зориулж Мөрөн сумаас 100 сая, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 100 сая, компани өөрийн хөрөнгөө гаргаж байна. Түүнчлэн тарифын өөрчлөлтийн дутуу байсан 580 орчим сая төгрөгийг төсвийн тодотголоор нэмж батлууллаа.

- Энэ жилийг” Хөвсгөлд зочлох жил” болгон зарласан. Хэчнээн жуулчин хүлээж авав. Цаашид эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юун дээр анхаарах вэ?

-Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулж  энэ жилийг “Хөвсгөлд зочлох  жил” болгон зарласан. Нэрлэсэн жилийн ажлын хүрээнд 12 эвент арга хэмжээг зохион байгуулж байна. Ихэнх  эвентүүд төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдаад дуусч байна. Ойрын хугацаанд хэд, хэдэн арга хэмжээ болно. Улсын баяраас хойш “ Сарлагын баяр”, “ Монгол бөхийн наадам”, “Алунгоо эхийн сургаалийн баяр” боллоо. Тусгай хамгаалалттай захиргааны байгууллагын мэдээгээр  50 мянган жуулчин ирсэн гэсэн мэдээтэй байна.

Дээр нь Дархадын хотгор болон Даян дээрхийн сав газрын орчим, бусад сумдад аяласан жуулчдын тоо нэмэгдэнэ.  Аялал жуулчлалын улирал хараахан дуусаагүй байгаа учраас  нарийн тоо гараагүй байна. БОАЖЯ-аас гаргасан  мэдээгээр зөвхөн долдугаар сард гэхэд  2019 онтой харьцуулахад жуулчдын тоо  34 хувиар нэмэгдээд байгаа гэсэн мэдээтэй. Тэгэхээр энэ хэрээр манай аймагт ирсэн жуулчдын тоо нэмэгдсэн гэсэн үг. Эдгээр арав гаруй эвент арга хэмжээг зохион байгуулснаар  аялал жуулчлалаас иргэн бүр ашиг хүртэх боломжийг бий болгохыг зорьж байна. Жил бүр эвент арга хэмжээний  зохион байгуулалтыг улам боловсронгуй болгож  тэр  хэрээр байгаль орчинд ээлтэй байх эко стандартын аялал жуулчлалыг хөгжүүлэхийг эрмэлзэнэ.

Ялангуяа ариун цэврийн байгууламжийг сайжруулахад онцгой анхаарна. Саяхан далай дээр хэрэгжиж буй Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд нуурын эко сисмем алдагдах, бохирдлоос сэргийлэх, стандартын аялал жуулчлал хөгжүүлэх тухайд  цогц арга хэмжээг авах талаар БОАЖЯ сайд, төсөл хэрэгжүүлэгч нэгж, нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулсан.  Газрын зөвшөөрлөөс эхлээд олон асуудал байдаг юм байна. Энд нутгийн малтай 50 орчим өрх, газрын зөвшөөрөл нь гараагүй 40 гаруй айл байна. Үүнийг ирэх есдүгээр сарын 1 гэхэд Тусгай хамгаалалттай газрын захиргааг нэг талд нь багтааж шийдвэрлэхийг үүрэг болгосон. Улмаар БОАЖЯ-аас аравдугаар сарын сүүлээр далай тойруулж  газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийгдэнэ. Цаашид энэ төлөвлөгөөний дагуу мал бүхий нутгийн иргэд, жуулчны баазуудын зааг ялгаа тодорхой болж, одоо үүссэн асуудлууд нааштайгаар шийдвэрлэгдэхээр юм байна гэсэн ойлголттой  байгаа.

-Төрийн өмчит компаниудын  асуудал энэ хавар нэлээд хөндөгдлөө.  Хөвсгөл  аймагт “Могойн гол” орон нутгийн өмчит улсын  үйлдвэрийн уул уурхайн компани ажиллаж байна. Тус компанийг үр ашигтай ажиллуулах тал дээр ямар байр суурьтай байна вэ?

- Манай аймаг орон нутгийн өмчит үйлдвэрийн цөөн  хэдэн газар ажиллаж байна. Стратегийн ач холбогдол бүхий  эрчим хүч, ус, сувгийн компаниудаас гадна “Могойн гол” ХК. Тус уурхай нь 50 гаруй жил болсон. Хөрс хуулалт газрын гүн рүү уруудаж налуу явагдаж байгаа тул өндөр зардалтай нүүрс гаргаж байна. Техник, технологи нь хоцрогдсон байдалтай байна. 51 хувь нь аймгийн ИТХ-ын мэдэлд 49 хувь нь хувийн хэвшилд. Нийт гаргасан эрчим хүчний нүүрснийхээ  30 орчим мянган тонныг Хөвсгөл, Завхан аймгийн төв болон  20 гаруй сумдад нийлүүлж байна. Жилд 40-80 орчим мянган тонн коксжих нүүрс гаргаж экспортод нийлүүлдэг. Энэ жилийн тухайд 110 мянган тонныг гаргахаар төлөвлөсөн. Эдгээр нүүрсээ Эрдэнэт рүү ачуулах, Арц суурийн боомт болон Завхан аймгийн араар хил гаргах төлөвлөгөөтэй хөрс хуулалтаа ид хийж байгаатай зургадугаар сард газар дээр нь очиж танилцсан.

Ер нь бүтээлэгтэй машинаар тонн даацыг нь стандартын хэмжээнд нь барьж экспортод гаргах хоёр төлөвлөгөөтэйгөөр хөрс хуулалтаа хийж байгаа  тухай шинээр томилогдсон менежментийн багийн удирдлага ярьж байсан. Эндээс орсон ашгаараа уурхайн техник, технологийг сайжруулах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалинг нэмэгдүүлэх,  сумын  бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах гээд ар араасаа цуварсан олон асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна. Үүний зэрэгцээ Улаанбаатар Мөрөнг холбосон засмал замаа эвдрэлд оруулах вий гэсэн нутгийн иргэдийн болгоомжлолтой тулгардагч, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг зорьж байгаа учраас харилцан ашигтай, байгаль орчиндоо ээлтэй байх бүхий л арга хэмжээг авч ажиллахыг хүсч байгаа.

- Саяхан та 40 жилийн түүхтэй хүүхдийн “Урандөш” зуслангийн үйл ажиллагааг эхлүүлсэн байсан. Сүүлийн жилүүдэд уг зуслангийн үйл ажиллгаа хаагдаж зуны цагт ажиллахгүй байсан нь олон аав ээжүүдийн урмыг хугалж,  хүүхдүүд зусландаа амрангаа хөгжих боломжгүй байсан. Иргэд, хүүхдүүдийн хүсэн хүлээсэн ажлыг ийнхүү эхлүүлсэнд олон хүн танд талархаж байна?

- Ажлаа хүлээж авсан өдрөөс эхлэн үүнд анхаарлаа хандуулсан. Тус зуслангийн үйл ажиллагаа доголдсон, хүүхэд хүлээн авах боломжгүй болсон. Олон жил болсон байшингуудын даац хэтэрсэн, эвдэрсэн, цахилгаан тасарсан, худаг ус тасарсан гэх зэргээр нааштай зүйл бага байсан. Эдгээрийг эхнээс нь засах, тохижуулах зэргээр эхний ээлжинд хоёр байрыг иж бүрнээр засч, зөөлөн эдлэлийг шинэчлэн үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Маш их бүтээн байгуулалтыг сар гаруй хугацаанд хийсэн. Цаашид хийх бүтээн байгуулалтын ажил их. Ямартаа ч энэ жилдээ нэг  ээлжинд 60 хүүхэд авахаар болсон. Уг нь нэг жилд 120-180 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай зуслан. Ирэх жилүүдэд аймаг орон нутаг  болон “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдээс  хандив,дэмжлэг тусалцаа авч бүрэн хүчин чадлаар нь хэвийн  ажлуулахад хичээгүйлэн ажиллана.

Тус зуслангийн орчинд Ахмадын амралт хаяа залгаж байрладаг. Тэгэхээр энэ орчинд архи, тамхи худалдаалахыг бүрэн хориглож аюулгүй, амар тайван амрах нөхцлийг бүрдүүлнэ. Зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлана.  Аймгийн засаг дарга Хүүхдийн төлөө төвийн дарга гэдгээр бүрэн эрхийнхээ хугацаанд энэ зуслангийн үйл ажиллагааг хэвийн явуулж  гадаад хэл болон бусад зөв амьдрах бүхий л сургалтуудыг явуулдаг болгоно. Түүнчлэн эко хоол, хүнс хэрэглэхэд анхаарч харуул хамгаалалтыг сайжруулна. Энэ жил дөрвөн ээлж авахаар байна. Ирэх жил 6, 7, 8 саруудад тус бүр дөрвөн ээлжээр амраах бэлтгэлээ одооноос базаана.

- Наймдугаар сар  өвөлжилтийн бэлтгэл ажил ид яригдаж эхэлдэг үе. Бэлтгэл ажлаа хэр хангаж байна. Мөн бусад  цаг үеийн тулгамдсан ямар  асуудал байна вэ?

- Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах тухай албан даалгавар гарсан. Энэ чиглэлийн дагуу аймгийн Засаг даргын захирамж гарч сум бүрт хүрсэн. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл, хот суурин газрын болон албан байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хангуулах өвс тэжээл, гар тэжээл бэлтгэх гэх зэргээр чиглэл бүрт албан даалгавар хүргүүлсэн. Энэ жилийн тухайд хур бороо элбэг, нар хур тэгширсэн сайхан жил болж хаа сайгүй өвс ногоо, хадлан сайхан ургалаа. Малчин өрх, албан байгууллага, сум орон нутаг бүхэн шат шатандаа хангалттай хадлан өвсөө бэлтгэх, нөөцлөх боломж бүрдлээ.

Холын аймаг орон нутгаас өндөр зардалтай өвс тэжээл бэлтгэхгүйгээр дотоод нөөцөөрөө бэлтгэлээ хангах бололцоо бүрэн байна. Нөгөөтэйгүүр, хот суурин газрын өвөлжилтийн  бэлтгэл ажил цаг үеийн тулгамдсан асуудал. Дулааны станцын засварын ажилд яг одоо анхаарлаа хандуулж байна. “Могойн гол”-ын уурхайд өнгөрсөн зургадугаар сарын 17-нд ажиллах үеэрээ  2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд энэ онд нийүүлэх 30  мянган тонн эрчим хүчний нүүрсийг  наймдугаар сарын 20 гэхэд  бэлэн болгож  нийлүүл гэсэн үүргийг өгөөд ирсэн. Уурхайн баг хоёр сарын хугацаанд нийлүүлэх үүрэг амлалтаа авсан.

Дулааны станцид 820 сая төгрөгийн нэг тогооны  засварын ажлын тендер зарлагдсан. Барилга хот байгуулалт  болон мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Ирэх өвөл Мөрөн хот өнөтэй сайхан өвөлжих  эсэх нь эрчим хүчний нүүрсний тасралтгүй хангалт,  дулааны станцын хэвийн, найдвартай ажиллагаа юм.

-Хамгийн олон хүн амтай, хамгийн олон малтай байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн энэ том  аймгийн хөгжлийн гарцыг цогцоор нь та хэрхэн хардаг вэ. Хүн ам олон ч ажлын байр хомс томоохон үйлдвэрийн газаргүй аймаг. Ер нь ажлын байр нэмэгдүүлэх ямар боломж байна ?

- Хөвсгөл аймгийн эдийн засгийн чадавхийг сайжруулж ажлын байрыг нэмэгдүүлэхэд эдийн засгийг солонгоруулах нь  чухал. Хөвсгөл аймаг  уул уурхайгүй хөгжинө гэдгээ зарлаж нийт нутаг дэвсгэрийнхээ 50 дугаар өргөрөгөөс хойшхи хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг.  Могойн голын уурхайгаас өөр уул уурхай байхгүй. 50 дугаар өргөрөгөөс хойшхи өмнө олгож байсан тусгай зөвшөөрлүүдийн хугацаа үндсэндээ дуусч байгаа. Тиймээс байгалийн өвөрмөц тогтоцоо ашиглан аялал жуулчлалаа түшиглэхийн зэрэгцээ мал аж ахуй дээрээ суурилан хөгжихөөс өөр гарцгүй. Энэ онд гэхэд  6.254 мянган толгой мал тоолуулсан. Аймгийн хүн ам 140 орчим мянгад хүрээд байна. Тиймээс мах, мал бэлтгэл болон малаас гарах түүхий эдийг үнэд хүргэх, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэгт онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Малын өвчингүй сумдын тоог нэмэгдүүлэх,малаас гарах бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээн эцсийн эко бүтээгдэхүүн болгох зорилт тавьж байна. Ирэх есдүгээр сард “ Эко мах фестиваль” зохион байгуулахаар төлөвлөсөн. Цэнгэг устай, үржил шимт  бордоогүй хөрстэй, малын өвчингүй сумдыг нэмэгдүүлэхийн төлөө хичээж эко бүтээгдэхүүнтэй аймаг гэдгээр ялгарч хөгжих гарц л бидний өмнө тулгарч байна. Хөнгөн үйлдвэртэй, эко бүтээгдэхүүнтэй, аялал жуулчлалаас иргэн бүр өгөөж хүртэж,  байгалийн өгөөжийг ашиглах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэргээр хөгжих бололцоо байна гэж харж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 152 (7137)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Өчигдөр 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Өчигдөр 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Өчигдөр 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Өчигдөр 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Өчигдөр 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Өчигдөр 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Өчигдөр 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Өчигдөр 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Өчигдөр 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Өчигдөр 09 цаг 54 мин