Франсис Малиж: Бүс нутагтаа жишиг болохуйц санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2023-07-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.ОЮУНЧИМЭГ

 

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Санхүүгийн байгууллагуудын асуудал хариуцсан захирал Франсис Малижтай ГЕФФ хөтөлбөрийн талаар ярилцлаа.

 

-Энэ удаа хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилгын талаар та тайлбарлана уу?

-Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөрийг Монголд эхлүүлж байна. “ГЕФФ Монгол” хөтөлбөр Монгол Улсыг ногоон эдийн засагт шилжихэд техник туслалцааны дэмжлэг үзүүлнэ. Үүнийг хэрэгжүүлэхдээ харилцагч банкуудтай хамтарч ажиллах бөгөөд аж ахуйн нэгжүүдэд олгох санхүүжилтийг дамжуулах юм. Учир нь танай улсад манай байгууллагын төлөөлөгчийн газрын ажиллах хүч хязгаартай. Ногоон санхүүжилтийг олон байгууллага, хувь хүнд хүргэх шаардлагатай.

Нөгөөтэйгүүр үүнийг хялбар замаар хүртээхийн тулд ногоон технологийн цахим платформыг хөгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч, харилцагчдад илүү амар байдлаар ашиглах боломжийг бүрдүүлэхээс гадна цаг хугацааг хэмнэх боломжтой юм. Энэ хөтөлбөр 137 сая ам.долларын санхүүжилттэй бөгөөд одоогоор 112 сая ам.долларын хөрөнгийн эх үүсвэрийг баталгаажуулсан байна.

-Энэ төслийг хэрэгжүүлснээр манай улсын ногоон эдийн засагт үзүүлэх нөлөөг нь хэрхэн харж байна вэ. Санхүүжилт олгоход нөлөөлсөн голлох шалтгааныг тайлбарлаж болох уу?

-Энэ санхүүжилт Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд эдийн засгаа дасан зохицуулахад чухал нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Нөгөө талаас нь харвал Парисын хэлэлцээрийн өмнө авсан үүрэг амлалтаа хамгаалан, хэрэгжүүлэх эрэлт, хэрэгцээ бий.

ГЕФФ санхүүжилтийн хөтөлбөр төвлөрсөн байдлаар шийдвэр гаргадаггүй. Харин зах зээлийн хүртээмжид түшиглэсэн бүтэцтэй. Тийм ч учраас энэ хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээр болсон. Өмнө нь 2019 онд энэ хөтөлбөртэй тун төстэй санхүүжилтийн төслийг хэрэгжүүлсэн. Энэ удаагийнх үргэлжлэл нь гэж ойлгож болно.

Манай хэрэгжүүлж байгаа төсөл жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан тодорхой хугацаатай хөтөлбөр. Түүнчлэн эдийн засгийн ногоон шилжилтийг дэмжих зорилготой. Мөн энэ хөтөлбөрөөр дамжуулан үйлдвэрлэлийн салбарт ажилладаг компани, аж ахуйн нэгж рүү чиглэж байна. Монгол Улс урт хугацаанд нүүрсний салбарын хэт хамаарлыг бууруулахыг эрмэлзэж байгаа гэж ойлгож байна. Түүнчлэн дамжуулалтын хүчин чадлаа сайжруулахад анхаарч ажиллах болов уу.

-Ногоон санхүүжилт нь жендерийн тэгш байдлын уялдааг хэрхэн хангаж ажиллах вэ?

-Бид энэ хүрээнд бизнесийн салбар дахь эмэгтэйчүүд хөтөлбөрийг хэрэгжүүлээд 10-аад жил өнгөрсөн байна. Тиймээс санхүүгийн салбарт эмэгтэй бизнес эрхлэгчийг түлхүү дэмжиж ажиллах сонирхол бий.  Гэхдээ нөгөө талаас нь харвал санхүүгийн салбар гэдэг нь нийт авч үзэх бүтцийн нэгээхэн хэсэг нь юм. Түүнчлэн манай хөтөлбөрийн хүрээнд эмэгтэй бизнес эрхлэгчдэд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлнэ. Гэхдээ бизнесийн орчинд танилын хүрээний сүлжээ чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд бизнесийн хүрээгээ тэлэх, сүлжээгээ өргөжүүлэхэд нь манай багийнхан зөвлөгөө үзүүлж хамтарч ажиллана.

-Энэ төсөл хэрэгжихдээ жижиг, дунд бизнес эрхлэгчид рүү тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдэд боломжийг түлхүү олгох юм байна. Монгол Улсын хувьд хөдөлмөрийн зах зээлийн 70 орчим хувийг эзэлдэг. Харин ДНБ-ий 17 хувийг бүрдүүлж байгаа гэдэг тоон мэдээлэл бий. Тэгвэл энэ санхүүжилтийг дагаад эдийн засгийн өсөлт болоод үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд үзүүлэх үр нөлөөг хэрхэн харж байна вэ?

-Хөдөлмөрийн зах зээл болон ДНБ-ий харьцаа зөвхөн Монгол Улсад ч биш өөр олон оронд таны асуусан шиг хамааралтай байдаг. Энэ нь нэгдүгээрт бүтээмжийн асуудлаас хамаарахын сацуу хөрөнгө оруулалттай холбоотой. Ажиллах хүчний нөхцөл байдлыг мөн харгалзах шаардлагатай. Тодруулбал, томоохон компаниудад ажилладаг хүмүүсийн бүтээмж өндөр байдаг бол жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар нь ахуйн хэрэгцээ, амьжиргааг хангах түвшинд явагдаж байдаг. Гэсэн атлаа ажиллах хүчний дийлэнхийг бүрдүүлж дотоодын нийт бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөө нь төдийлөн өсдөггүй гэж болно.

Манай санхүүжилтийн хөтөлбөрөөр дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихийг зорьж байгаа. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнд тодорхой эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Нөгөөтэйгүүр миний хувьд санхүүжилтээр дамжин дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж байна уу гэхээс илүүтэй жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хөгжих, үйлдвэрлэлээ өргөжүүлэх зэрэг тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх хөшүүрэг болж үр өгөөжөө өгөөсэй гэж хүсч байгаа юм.

Бидний хэрэгжүүлж байгаа ГЕФФ төслийн санхүүжилт 137 сая ам.доллар. Монголын нийт эдийн засагт багахан хэмжээ эзлэх санхүүжилт.

Монгол Улс бол бүс нутгийнхаа түвшинд хамгийн хурдацтай эдийн засаг нь өсч байгаа орон. Энэ хөтөлбөр хэдий бага үнийн дүнтэй ч бидний боловсруулсан загвар бүс нутаг болон хоёр хөршдөө ногоон санхүүжилтийн жишиг болгохыг зорьж байгаа юм. Ялангуяа орчин үеийн, эрчим хүчний хэмнэлттэй технологийг нэвтрүүлнэ. Энэ бусад улс оронд үлгэр дуурайлал болох давуу талтай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 134, 135 (7119, 7120)

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин