З.Нарантуяа: Гишүүдийн тоог нэмэх шаардлага бий, гэхдээ болгоомжлол байна

2023-05-17
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮБХ-ны гишүүн З.Нарантуяатай Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар ярилцлаа.

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор олон нийтийн дунд гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцооны тухай асуудал гол сэдэв болоод байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

- Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг ярихын тулд зөвхөн тоо, пропорциональ, мажоритар холимог тогтолцоо ярих бус ингэж өөрчилснөөр нийгэмд, эдийн засгийн хөгжилд ямар үр дагавар, ашиг тус авчрах вэ гэдэг өнцгөөс нь эхэлж харж байж дүгнэлтийг өгөх хэрэгтэй болно. Шууд 152 гэсэн тоо зөв, буруу гэж ярихаас өмнө энэ удаагийн өргөн бариад, хэлэлцүүлж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт өнөөдрийн нийгмийн хэрэгцээ шаардлагатай нийцсэн өөрчлөлт мөн үү, бид аль өнцгөөс харж энэ өөрчлөлтийг тайлбарлах учиртай вэ. 

Шалтгаан нөхцлөө юу гэж үзэж байгаа вэ гэдгээс эхэлж яримаар санагдаж байна.  Үндсэн хуульд нийгмийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлаад байнга нэмэлт, өөрчлөлт хийж байх ёстой. Заавал найман жилийн дараа өөрчилнө.  Эсвэл арван жилийн дараа л өөрчилнө гэсэн механик ойлголтоор хандаж болохгүй.

-Эдийн засгийн үр дагаварыг харгалзах ёстой гэж та хэлэх гээд байна уу?

-Өнөөдрийн манай улсын эдийн засаг, нийгмийн бодит нөхцөл байдал ямар байна вэ.  Хүн амын амьжиргааны чанар үнэхээр доройтсон байна шүү дээ. Үнийн өсөлт их, өрхийн орлого буурч байна. Энэ их өндөр инфляц, валютын ханшийн өсөлт төгрөгийн худалдан авах чадварыг нь доройтуулж байна. Сүүлийн 2-3 жилийн статистикийг авч үзэхэд, инфляцаас айл өрхийн орлого дээр ирж байгаа бодит дарамт 3-4 их наяд төгрөг болсон гэсэн тооцоог Монголбанк гаргасан байна лээ. Өөрөөр хэлбэл,  зөвхөн төгрөгийн худалдан авах чадвар муудсанаас болоод бидний хадгаламжинд байгаа ч юм уу, эсвэл бизнестээ эргэлдүүлж байгаа мөнгөний 13-14 хувь нь алга болчихсон байна. Энэ нь өрхийн амьжиргаа, орлого дээр маш том дарамт болж байгаа юм. Улмаар цаашаа өргөн хэрэглээний болон хүнсний бүтээгдэхүүн дээр тусаж байна. Тэгэхээр инфляцтайгаа тэмцэхгүй бол ядуурал доройтол улам газар авахаар байна. Үүнийг яаж сайжруулах вэ гэдэг асуудлаасаа эхэлж яримаар байгаа юм.

-Засаглалыг сайжруулах нь эргээд эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэсэн тайлбарыг Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг санаачилсан Засгийн газар хийж байгаа шүү дээ?

-Манай улсын эдийн засаг өнөөдөр ямар чадвартай, ямар бүтэцтэй байгааг харъя. Хуримтлал огт байхгүй. Олсноо идээд, зараад, орлогоосоо давсан зардлыг төсвийн алдагдлаар хаагаад, өрөө өрөөр төлөөд л явж байна. Энэ бол засаглал өөрөө чадамжгүй, төрөө бид удирдаж чадахгүй байгааг харуулж байгаа юм. Засаглалыг сайжруулах шаардлагатай гэдэгтэй санал нэг байна.

-Засаглалын чадавх яагаад сул байна вэ?

-Төрийн байгууллагуудын эрх мэдлийн уялдаа холбоо сул, бие биедээ хяналт тавьж чадахгүй байдал, эсвэл төрийн шийдвэрт нөлөөлөөд байгаа янз бүрийн бүлэглэл, авлига зэргээс болоод байна уу. Засаглаж чадахгүй байгаагийнхаа шалтгаан нөхцлийг маш сайн тодорхойлж, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд хэр хэмжээний шинэчлэлт хийж байж үүнийг сайжруулах ёстой вэ гэдгээ шийдвэрлэх шаардлагатай. Заавал Үндсэн хуульд бус органик хуулиудыг сайжруулах замаар хийх боломжтой юу, эсвэл төрийн болон  ялангуяа улс төрийн институцүүдийг хариуцлагажуулж, төлөвшүүлэх замаар хийх үү гэдгийг тогтоох нь зүйтэй. Миний бодлоор сонгуулийн тогтолцоогоо холимог болгох заалтыг Үндсэн хуульд оруулах нь үнэхээр чухал. Энэ асуудлыг 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед мөн ярьж байсан. Пропорциональ болон мажоритар системийн холимог тогтолцоогоор Монгол Улс сонгуулиа явуулах нь маш оновчтой.

-Яагаад?

-Макро эдийн засгийн тогтворжуулах бодлого болон төсөв сангийн бодлого буюу Засгийн газраас хэрэгжүүлж байгаа нийгмийн шинж чанартай хөтөлбөрүүд хоорондоо нийцэж авцалдахгүй байгаа юм. Макро эдийн засгийн бодлого явуулахад төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Төвбанк экспортын орлогоор дамжуулан төсвийн төлбөрийн тэнцлийг эерэг гаргаж, ханшаа зөв барьж, гадаад валютын улсын нөөцөө зохих хэмжээнд байлгаж мөнгөнийхөө бодлогыг хэрэгжүүлнэ. Гэтэл Засгийн газар хэрэглээг дэмжиж, үүгээр дамжуулан инфляцдаа нөлөөлөөд, төсвийг тэлээд байхаар улсын төсөв алдагдалтай гарахад хүрээд байна. Үүнд сонгуулийн жижиг тойргийн тогтолцоо нөлөөлөөд байгаа юм. Гишүүн бүр сонгууль дөхөөд ирэхээр тойрог тойрогтоо амласан зүйлүүдээ хийх гэдэг. Үүнээс болоод  төсвийн нэгдсэн, улс орны  хөгжлийн бодлоготой уялдуулсан бодлого, төлөвлөлт ерөөсөө явагдахгүй байна. Зүгээр тойрог дээрх төсвийн хуваарилалт болчихоод байгаа юм. Үүнийг сайжруулахын тулд Засгийн газартаа хяналт тавих хэрэгтэй. Монгол Улсыг бүхэлд нь харж, макро эдийн засгийнхаа тогтворжуулалтын бодлогыг хөгжлийн буюу сүүлийн жилүүдэд маш их ярьж буй ч хэрэгжиж чадахгүй байгаа том төслүүдээ хөдөлгөх, гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвараа сайжруулах зэрэг том бодлогуудаа явуулахад энэ өөрчлөлт нэн чухал юм. Пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулахад улс төрийн намууд маш хариуцлагатай, тодорхой бодлоготойгоор орж ирдэг. Намуудын тэр бодлогыг хэрэгжүүлэх чадавхтай хүмүүс пропорциональ тогтолцоогоор, намынхаа жагсаалтаар орж ирдэг.

-Та бол АН-ын  ҮБХ-ны гишүүн.  Танай нам сонгуулийн тогтолцооны талаар тантай адил байр суурьтай байгаа юу?

-Тийм ээ. АН холимог тогтолцоог дэмжсэн байр суурьтай байгаа. Гэхдээ 60 хувь байх уу, 40 хувь байх уу гэдэг асуудлыг ярьж байна. Одоо Монгол Улсын Үндсэн хуульд сонгуулийн тойргийг байгуулахдаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийнхээ онцлог, хүн амын тоог харгалзан төлөөллийг оролцуулах зарчмыг суулгачихсан байгаа. Тэгэхээр энэ зарчмаар яваад өнөөдөр Монголын хөдөөгийн хөгжил маш дорой байна шүү дээ. Тэгэхээр хөдөө рүүгээ хандсан хөгжлийн бодлого орхигдож, “тулга тойрсон” гэдэг шиг Улаанбаатар хотоо тойрсон зүйл яриад байхаар Монгол Улсын хөгжил бүхэлдээ хаягдаж байна. Тэгэхээр улс орны хөгжлийг бүхэлд нь харахын тулд гишүүдийн 60 хувийг ямар ч байсан нутаг дэвсгэрийнхээ хуваарилалтад суурилсан иргэдийнхээ төлөөллөөр бүрдүүлж, орон нутгийг хөгжүүлэх бодлогодоо анхаарал хандуулах хэрэгтэй.

-Жижиг тойргоос сонгогдсон гишүүд тойргоо харж ажилладаг юм биш үү?

-Би дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажилласан. Хөдөөгөөс сонгогдсон гишүүд хөдөөгөө л ярьдаг. Хотын бодлого, улсын төсөв, улсын бодлого ярьдаггүй гэдэг бол өрөөсгөл. Жишээлбэл, би хөдөөгийн тойргоос сонгогдож байсан. УИХ-ын гишүүнээр ажиллахдаа төсвийн нэгдсэн бодлого, улсын хөгжлийн асуудлыг хамгийн их ярьдаг байсан. Асуудалд яаж хандах нь тухайн гишүүний өөрийнх нь мэдлэг, чадвар, туршлагаас хамаарна. Иймд пропорциональ болон мажоритар тогтолцоогоор сонгогдох гишүүдийн тооны харьцааг механикаар 50, 50 гэж тогтоох нь ямар ч судалгаагүй зүйл гэж би үзэж байгаа. Пропорционалиар гишүүдийн 40 хувийг бүрдүүлэх нь зохистой. Өнөөдөр манай улсад засаглалын хямралыг хэн бий болгож байна вэ гэвэл сонгогдож буюу томилогдож ажиллаж байгаа тэр хүмүүс. Тэдний мэдлэг, ёс зүй, төрийн ажлын туршлага гээд олон зүйл дутагдсанаас болж засаглалын менежментийг зөв хийж чадахгүй байна. Тэднийг томилж, сонгож явуулдаг, нэр дэвшүүлдэг улс төрийн институцүүд бас хөгжих ёстой. Улс төрийн намууд өөрсдөө бодлоготой, мөрийн хөтөлбөртэй, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ямар арга замаар, хэрхэн ажиллах вэ гэдгээ тооцож байж сонгуульд орох ёстой. Тэр бодлогыг нь хэрэгжүүлэх хүмүүс жагсаалтаар сонгогдох нь өнөөдөр манай улсын хувьд хамгийн зохимжтой.

-Сонгуулийн пропорционаь болон мажоритар тогтолцоог хослуулж хэрэглэхийн тулд гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг ярьж байгаа. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох талаар ямар бодолтой байна вэ?

-Гишүүдийн тоог 152 болгох гэдэг дээр би эсрэг байр суурьтай байгаа. Одоогийн 76 гишүүн хүн амынхаа тоонд харьцуулахад цөөхөн байна, 1992 оны үеийн хүн ам өсөөд өнөөдөр 3.5 сая болчихсон. Үүнийг суудал тогтоох онолоор тооцоход 152 болж байна гэх мэтээр тайлбарлаж байна. Энэ тайлбар хэтэрхий механик байгаа юм. Нөгөөтэйгүүр, гишүүд хэтэрхий цөөхүүлээ хууль баталж байна гэсэн тайлбарыг хийж байгаа. Цөөхүүлээ баталж байгаа учраас хууль чанаргүй гарч байна гэсэн асуудлыг хөндөж байна. Цөөхүүлээ хууль батлаад байгаа нь тэдний өөрсдийнх нь л буруу. Уг нь 76-уулаа л орж ирээд батлах ёстой шүү дээ. Тийм үүрэгтэй. Гэтэл 76-уулаа орж ирэхгүй, цөөхүүлээ хууль батлаад байгаа нь Үндсэн хуулийн асуудал биш. Энэ бол Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай зэрэг зохион байгуулалтын органик хуулиудаар гишүүдээ идэвхжүүлэх, хариуцлагажуулах асуудал. Эцсийн бүлэгт гишүүдийн ажилдаа хандах хандлага, ёс зүй, төлөвшил, мэдлэг мэргэжилтэй л холбоотой. Үүнийг Үндсэн хуулийн асуудал болгож, гишүүдийн тоог 152 болгоно гэх аргумент хэтэрхий үнэмшилгүй, буруу юм.

-Тэгэхээр гишүүдийн тоог нэмэх шаардлага байхгүй гэж ойлгож болох уу?

-Гишүүдийн тоог өсгөх шаардлага байгаа. Өнөөдөр манай улс эдийн засгийн бодлого талаасаа чөтгөрийн тойрогт орчихоод байна шүү дээ. Байгалийн баялгийн хараал тусчихсан.  Баялагтаа яаж зөв менежмент хийх, гаргаж байгаа нүүрснийхээ орлогыг хэрхэн зөв оруулж ирэх, оруулж ирсэн валютын нөөцийг хэрхэн зарцуулах вэ гэдэг бодлогогүй явж байна. Зөв бодлоготой улс болохын тулд засаглалаа юуны өмнө сайжруулах шаардлагатай. Улс төрийн намууд хуйвалдааны зарчмаар сонгуульд оролцдог, хуйвалдааны зарчмаар нэр дэвшүүлдэг байхаар намын шинэчлэл хийгдэхгүй байна. Манай бүх намуудад шинэчлэл хэрэгтэй. Нөгөө өмнөх нийгмийн, өнө удаан жил улс төрд байсан хүмүүс өөрсдийн бизнесийн эрх ашиг, хувийн нөлөөллийг тийм амархан тавьж өгөхгүй байна. Улс төрд өнөөдөр цус сэлбэлт хийх зайлшгүй шаардлага байна. Тийм учраас УИХ-ын гишүүдийн тоог 99- 108 болгож нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Хэлбэр талаас нь харах юм бол, 76 гишүүнтэй УИХ хуулийг 20-уулаа баталж байгаа юм бол 108 болгочихоор 40-үүлээ батлах ийм л үр дүн гарна. Тийм учраас үнэхээр чанартай, асуудлаа, улсынхаа хөгжлийн гарц шийдлийг зөв өнцгөөс нь олж харж чаддаг парламенттай байя гэж бодож байгаа бол УИХ-д суудал авч гарч ирж байгаа улс төрийн хүчнүүдийн харьцаа ойролцоо байх ёстой. Үндсэн хуульд оруулах энэ удаагийн өөрчлөлтөөр эрх барьж байгаа нам болон сөрөг хүчний харьцаа ойролцоо, нэгэндээ хүчтэй хяналт тавьж чадах эерэг үр дүн авчрах уу, үгүй юү гэдгийг маш сайн бодож, нягтлах хэрэгтэй. Надад гурван болгоомжлол байна. Ард түмнийхээ санаа бодлыг маш сайн сонсох ёстой. Иргэд энэ тоог дэмжиж байна уу, үгүй юу гэдгийг харах нь чухал, нэгдүгээрт. Хоёрдугаарт, Үндсэн хуульд ямар нэгэн өөрчлөлт оруулах бол санал асуулга явуулах асуудлыг гишүүд нийлж өргөн бариад, уг санал асуулгынхаа тухай хуулийг баталж, тэр хүрээндээ бүх нийтийн санал асуулга явуулсан бол уг нь зөв байсан юм. Эцэст нь, цаашид аль аль намууд улс орны эдийн засаг, нийгмийн бүтцийг шинэчлэх цоо шинэ өөрчлөлт хийхгүй бол бид 2006, 2007 онд хүрсэн түвшиндээ гацчихсан байна. Нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ тэр үед байсан яг хэвээрээ. Эдийн засаг өсөөд, тэлээд байгаа юм шиг харагдах боловч улам л нэг салбараас хамааралтай болоод байна. Эдийн засгаа төрөлжүүлж хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрийн хувьсгал хийх хэмжээний шинэчлэл өрнүүлэх шаардлагатай. Ийм шинэчлэлийг хийж чадах, олон намын оролцоотой, хүчтэй парламенттай болох нь л бидний нэн тэргүүний зорилго юм. Энэ зорилгодоо хүрч чадах өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулж чадах уу, үгүй юү гэдгийг маш нягт нямбай тооцож үзэх ёстой. Сонгуулийн холимог тогтолцоог оруулснаар ядаж төсвийн тэлэлтийг хязгаарлахад ахиц гарна гэж найдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 98 (7083)

 

DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Ddavaa
AN-in darga baihad bolohgui yumgui Getel. AN-in emegtei gishuudiin ugsen sanaliig had daa
Зочин
Нарантуяа мундаг эмэгтэй одоо байгаа бүх эмэгтэй гишүүд нэгдээд ч Нарантуяа гүшүүн агсаны энд хүрэхгүй
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин