Фото: Өнөөдөр олон улсын сувилагчийн өдөр

2023-05-12
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Өнөөдөр олон улсын сувилагчийн өдөр тохиож байна. Манай улс сувилагч, сувилахуйн мэргэжилтнүүдээ алдаршуулах, тэдний үйл хэргийг нийгэмд таниулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэдэг. Энэ жилийн сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Монголын сувилагчдын нийгэмлэг, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран "Бидний сувилагч-Бидний ирээдүй" хүндэтгэлийн арга хэмжээг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын 1100 сувилагч оролцлоо. Олон улсын сувилагчийн өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган гурван сувилагчид Эрүүлийг хамгаалахын ажилтан цол хүртээж, олон хүнийг төрийн одон, медалиар шагнаж хөдөлмөрийг нь үнэллээ. 

"Бидний сувилагч-Бидний ирээдүй" хүндэтгэлийн арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож сувилагч, сувилахуйн мэргэжилтнүүдэд мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр "Энэ салбарт шинэ технологи, инновац нэвтрүүлэх, мэргэшсэн сувилахуйн тусламжийг өргөжүүлж, сувилагчийн ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд  “Бидний сувилагч-Бидний ирээдүй” аян чухал нөлөө үзүүлнэ. Мөн аль шатлалын эрүүл мэндийн байгууллагад, ямар мэргэжлийн, хэдэн сувилагч шаардлагатайг нарийн тодорхойлж, салбарын бодлого, төлөвлөгөөндөө тусган ажиллах шаардлагатай. Манай улс эмчийн тоогоор дэлхийд тэргүүлдэг ч эмч, сувилагчийн тооны харьцаа 1:1 буюу “хангалтгүй” гэсэн үг бөгөөд улсын хэмжээнд 8900 орчим сувилагч шаардлагатай гэсэн судалгаа гарчээ. Швейцар Улсад 1000 хүнд ногдох сувилагчийн тоо 17.9, Норвег Улсад 17.8, Австрали улсад 12.2 байхад Монгол Улсад дөнгөж 4.1 байгаа" хэмээн онцолсон юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирлээ. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Үйлчлүүлэгчдийн хамгийн ойр буюу 24 цагийн эргэлтэд сувилах тусламж үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн ур чадвараа зориулж рбайдаг сувилагчийг бэлтгэх, мэдлэг мэргэжлийг нь тасралтгүй дээшлүүлэхэд зарцуулсан хөрөнгийн үр өгөөж гурав дахин үржигддэг гэсэн тооцооллыг НҮБ-ын Эрүүл мэнд ба эдийн засгийн өсөлтийн өндөр түвшний хорооноос хийсэн байна. Иймээс Монгол Улсын Засгийн газраас сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн статусыг нь бэхжүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр бодлогын тодорхой шийдлийг гарган ажиллаж байна. Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор "Дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл"-д дипломын болон бакалаврын боловсролтой сувилагч мэргэжлийг оруулж баталлаа. Сувилагчаар суралцах оюутны сургалтын төлбөрийн 70-100 хувийг төрөөс дааж, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр сувилагч мэргэжлийг сонгон суралцагчдын тоо хоёр дахин нэмэгдэж, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж буй сувилагч нарын 60 гаруй хувийг улсын төсвийн санхүүжилтээр сургаж, жилд 600 гаруй сувилагч ажлын талбарт гарч байна. Мөн сувилагчийн ажлын ачааллыг бууруулах зорилгоор зургаан жилийн өмнөөс туслах сувилагчийг бэлтгэж эхэлсэн. Одоогоор 1200 туслах сувилагч ажиллаж байна. Мөн энэ ондоо багтаан нэмж 120 гаруй туслах сувилагчийг байгууллагын захиалгаар бэлтгэнэ" гэлээ.

Олон улсын сувилагчийн өдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд үе үеийн Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүд ирсэн байв.

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, УНТЭ-ийн Бөөрний төвийн сувилагч Н.Наранцацрал:

-Би эрүүл мэндийн салбарт 36 жил ажиллаж байна. Бөөр орлуулах эмчилгээг улсын хэмжээнд нэвтрүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсныг минь үнэлсэн байх. Анх УНТЭ-т зөвхөн хоёр аппараттайгаар бөөр орлуулах эмчилгээг явуулдаг байсан бол өнөөдөр улсын хэмжээнд 219 аппарат ажиллаж байна. 21 аймаг, найман дүүрэг, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд бөөр орлуулах эмчилгээг хийж байна. Бөөр орлуулах эмчилгээний аппарат нэмэгдэхэд тэнд ажиллаж байгаа боловсон хүчнийг бэлтгэхэд сургагч багшаар ажилласан. Улсын хэмжээнд 256 сувилагч, 196 техникчийг бэлтгэхэд зохион байгуулж ажилласан. Мөн хэвлийн диализийн технологийг нэвтрүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан нь төрөөс өндөр үнэлж энэ шагналыг хүртээсэн баяртай байна.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт УГТЭ-ийн Сувилахуйн албаны дарга Д.Дунгаамаа:

-Би сувилагч мэргэжлээр 30 гаруй жил ажиллаж байна. УГТЭ-ийн сувилагч тусгай мэргэжлийн 374 ажилтныг хариуцан ажилладаг. Сувилагч тусгай мэргэжилтнийхээ сурч боловсрох цаашид чадавхжуулах, хүний нөөцийг бүрдүүлэх, нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг минь төрөөс үнэлж олон улсын сувилагчийн өдрөөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртээсэнд баяртай байна. Дэлхий нийтээр сувилагчийн хомсдолд орсон. Тиймээс төгсөж ирж байгаа сувилагчдыг чадавхжуулах, дараагийн залгамж халааг бэлдэх, эрүүл мэндийн боловсрол олгож байгаа сургуулиудтай уялдаа холбоотой ажиллаж хүний нөөцөө бүрдүүлэхээс өөр аргагүй. 2019 оноос хойш цар тахал гарснаас хойш сувилагчийн хомсдолд орсон. Учир нь сувилагчийн мэргэжил хүнд, ажлын ачаалал, цалин хөлс хангалтгүй байгаа нь нөлөөлж байна. Сувилагчийн хүний нөөцийг бүрдүүлэхэд Монгол Улс, Эрүүл мэндийн яам онцгой анхаарч байгаа. Ялангуяа, УГТЭ энэ жил хүний нөөцөө бүрдүүлэхдээ олон сургуультай хамтын ажиллагааны гэрээ хийсэн. Мөн сурч байгаа хугацаанд нь гэрээт сувилагчаар ажиллуулж байгаа. Төгсөгч оюутнуудын уулзалтыг хийж байна. Дадлагажиж байгаа оюутнуудыг ажлын байраар хангах зэргээр олон талт ажлыг хийж байгаа учраас хүний нөөцийн бүрдүүлэлт гайгүй болж байна. УГТЭ нийт ажилчдын 60 хувьд нь цалин нэмсэн. Үр дүнгийн урамшуулал, нийгмийн баталгаа болж энэ онд 20 ажилтанд орон сууцны зээлийн урьдчилгаа 40 сая төгрөг өгсөн.   

Эх сурвалж www.polit.mn

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

3 цаг 46 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

3 цаг 46 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

3 цаг 46 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

3 цаг 46 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

18 цаг 41 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

18 цаг 49 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

19 цаг 10 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

19 цаг 30 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

20 цаг 41 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

Өчигдөр 06 цаг 00 мин