Д.Чандмань: “Орхон-Онги” төслийг хэрэгжүүлснээр зарцуулсан төсвөөсөө хэд дахин их ашиг хүртэнэ

2023-05-11
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Баттулгын БЯМБАЖАРГАЛ

 

Хуурай, гандуу бүс нутгуудад болон говийн бүсийн усны хэрэгцээг ханган экосистемийг дэмжиж ойжуулахын тулд усан нөөц бүхий сан, ус хуримтлуулах талбай байгуулах шаардлага, нөөц бололцооны талаар Монгол Улсын усны зөвлөх инженер, доктор, профессор Д.Чандманьтай ярилцлаа.

 

-Говийн бүсийн ойжуулалтад ашиглах ус төдийгүй ундны усны асуудал ч хүнд байдаг. Тэгэхээр говийн усан хангамжийг сайжруулах, ойжуулахад усны нөөцийг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбоотойгоор говийн бүсийг ойжуулах ажил эрчимжиж байна. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд эхний ээлжийн 500 га талбайд тарих мод, бут, сөөг, жимс, жимсгэнийн модыг гадаргын ус, өрөмдмөл худаг, устай цооног дагуулж усны нөөцөд тулгуурлан тарих шаардлагатай. Үүнийг тарьж ургуулахад усалгааны нормоор жилд 300 сая шоо.мкб ус шаардлагатай гэсэн тооцооллыг гаргасан.

Одоо байгаа усны нөөц, хуримтлуулсан болон гадаргын усаар эхний ээлжийн тарилтыг услахад хүрэх боловч хоёрдугаар ээлжийн тарилтыг гүйцэтгэхэд нөөц хүрэлцэхгүй. Хоёрдугаар ээлжийг хэрэгжүүлэхээс өмнө нөөцийг урьдчилан бэлдэх шаардлага үүснэ.

 Хоёрдугаар ээлжийн тарих модыг усалж ургуулахад 500 сая шоо.мкб ус шаардлагатай. Цаашид монгол орны хуурай, гандуу бүс нутгуудын усны хамгамжийг сайжруулахад усны томоохон төслүүдийг хөдөлгөх буюу урт настай “Хөх морь” төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

-“Хөх морь”-ийг олон жил ярьж байна даа?

-“Хөх морь” төсөлд оролцоогүй усны салбарынхан, инженерүүд байхгүй. Энэ төслийн эхлэл 1970-аад оноос тавигдсан юм. Говь-Алтай аймгийн Цогт сумын Ээж хайрханы Хаяа гэх газарт 1980-1981 онд 1000 га талбайд усалгаатай тариалан хийж байлаа. Тэр хавьд хуримтлуулах гадаргын ус байхгүй. Гүний ус ч бага. Хаяа гэх газраас дээш 24 километрийн зайд Төгрөг, Сагсай гэсэн хоёр жижигхэн горхи урсдаг. Тэр хоёр горхи нийлж 5-6 километр урсаад элсрүү шургаад орчихдог. Төгрөг, Сагсай бол томхон алхаад давчихдаг жижигхэн хоёр горхи байсан. Тэнд техникийн шийдэл гаргаж Монголын хамгийн өндөр 36м өндөртэй шороон боомт буюу хөндлүүр барьж хоёр уулыг холбон ус хуримтлуулснаар 3 сая.мкб ус хуримтлагддаг усан санг байгуулсан. Энэ жишгээр ус хуримтлуулах санг үүсгэх бүрэн боломжтой. Сүүлийн үеийн жишээ гэвэл Завхан голын усыг хуримтлуулснаар үүссэн Гэгээн нуур байна.

-Усны нөөцийн сан, ус хуримтлуулах талбай болон усан цахилгаан станц байгуулахад нутгийн иргэдийн эсэргүүцэл их байдаг. Инженерийн хувьд буруу ойлголтыг тайлбарлавал?

-Усан цахилгаан станц, ус хуримтлуулж нуур байгуулах ажлууд үргэлж иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Завхан голын говьруу урссаар элсрүү шургадаг байсан усыг хуримтлуулснаар Гэгээн нуур үүссэн. Одоо Завхан гол өөрийнхөө урсацыг бүрэн авдаг том гол боллоо. Гэгээн нуурыг байгуулахад Завхан голын урсац татарч экосистем алдагдана зэргээр эсэргүүцэж байсан. Ус хуримтлуулж нуур байгуулах нь эсэргээрээ экологийн болон нийгэм, эдийн засгийн олон талын ач холбогдолтой. Тухайлбал, нуур байгуулснаар хүн ам, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхайд ашиглах усан хангамж сайжирч усан цахилгаан станц барьж болно. Мөн мод үржүүлэг, газар тариалангийн услалтыг шийдэх боломжтой. Нуурын орчимд үүсэх экомсистем, байгалийн үзэсгэлэнг түшиглэн аялал, жуулчлалын бүс болгож болно. Нэг талдаа Монгол орны өндөрлөг бүс, Алтайн нуруу, говийн бүсэд усны нөөц санг байгуулах хэрэгцээ шаардлага боломж нь бий. Далан, боомт гэсэн нэршлээс үүдэн дээд талд нь усыг боочихоор доошоо урсацгүй болно гэж ойлгоод эсэргүүцээд байдаг. Уг нь байнгын урсацтай болно гэсэн үг.

-Манай улсад одоо ашиглаж байгаа ус хуримтлуулах сангийн багтаамж ямар байдаг вэ. Үүн дээр хэр хэмжээний ус хуримтлуулах талбай, усны нөөцийн сан байгуулж байж таны түрүүнд дурдсан тооцоололд хүрэх вэ?

-Одоогийн байдлаар 13.9 сая.мкб багтаамжтай ус хуримтлуулах санг ашиглаж байна. Үүний 85 хувийг нь Баруун бүсэд байрлах Гэгээн нуур, Дөргөний усан цахилгаан станцаас үүссэн нуур, Цогт сумын Хаяагийн ус хуримтлуулах сан эзэлж байгаа юм. Үүнээс төвийн бүсэд 5.7 хувь, Зүүн бүсэд 2.2 хувь, Говийн бүсэд 0.9 хувь нь байдаг. Гэтэл дунджаар 500 сая.мкб ус шаардлагатай гэж үзвэл 480 сая.мкб багтаамжтай ус хуримтлуулах санг байгуулах хэрэгтэй. Би монгол орны бүх сумд, уул нуруу, гол горхитой газраар явж ус хуримтлуулах боломжтой талбайг судалсан хүний хувьд энэ тооцооллыг гаргасан. Тэрбум модыг тарих, говь, цөл нутгийг ойжуулахад нэн тэргүүнд усалгааг нь шийдэх хэрэгтэй. Үүний тулд далан, хөв, цөөрөм байгуулахгүйгээр газрын гүний худгаар услалтыг шийдэх боломж байхгүй.

-“Хөх морь” төслөөс “Орхон-Онги”-ыг түрүүлж хөдөлгөнө гэсэн үү?

-“Хөх морь” төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимтэй явуулж байна. Энэ төслийн хүрээнд 33 байршилд хэрэгжүүлж усан сан, усны хуримтлалын талбайг байгуулснаар дунд шатанд шаардлагатай 500 сая.мкб усыг бүрдүүлэх боломжтой болно. “Хөх морь”-д хэрэгжихэд бэлэн ТЭЗҮ нь гарсан хэдхэн төсөл бий. Үүний нэг нь “Орхон-Онги” төсөл юм. Онгийн голын урсацыг нэмэгдүүлэх энэ төслийн гадаргын ус, газрын доорх ус, геофизик, усан цогцолборын бүх судалгааг хийсэн. Энэ төслийн зорилго Орхон голоос эх авч Онгийн голын урсацыг сайжруулан Улаан нуурыг тэтгэж  говийн бүсийн суурингийн хүн ам, уул уурхай, хөдөө аж ахуйн усан хангамжийн найдвартай усны эх үүсвэрийг бий болгоход оршино. “Орхон-Онги” төсөл хэрэгжсэнээр говийн бүсэд 20 сая.мкб ус хуримтлуулна. Ингэснээр говийн бүсийн усан хангамж сайжирч үүнд түшиглэсэн усан цахилгаан станц байгуулах боломжтой. Түүнчлэн говийг ойжуулахад нэн шаардлагатай усны нөөц бүрдэх юм. Одоогийн байдлаар Онгийн голын урсац тасалдаж, Улаан нуурт хүрч чадахгүй байгаа. Төсөл хэрэгжиж Онгийн голын урсац нэмэгдсэнээр Улаан нуурыг тэтгэнэ. Сайхан сумын Цаг уурын станцын ус судлалын харуулын материалыг үзэхэд 1966 онд Онгийн голын урсац дунджаар 1.2 мкб.сек байсан бол одоо Сайхан сумын дэргэдүүр Онгийн гол урсац тасарсан байдалтай байна. Төсөл хэрэгжүүлснээр Онгийн голын урсац эргэн сэргэж 1.2м/секунд болно.  Онгийн голоо даган говийн бүсэд 36 сая мод, бут тарихад түүний экологи, эдийн засгийн үнэлгээ нь 1.4 их наяд төгрөг байна гэсэн тооцоолол ч байна. “Орхон-Онги” эко төслийн бүтээн байгуулалтад зарцуулагдах төсөв хөрөнгө эргээд хэд дахин нугаларч ашиг шимээ хүртээнэ. Энэ өвөл цас их унасан. Ус хуримтлуулах далангаа барьчихсан байсан бол тэр их усыг хуримтлуулчих байсан даа.

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хөх морь” төсөл хэрэгжих болсонтой холбоотойгоор ойн болон усны инженерийн эрэлт хэрэгцээ ихсэх болсон. Усны салбарт ажиллах боловсон хүчний нөөц ямар байгаа вэ?

-Зах зээлийн шилжилтээс хойш инженер мэргэжлээр суралцах оюутны тоо эрс багассан. Ялангуяа ойн болон усны инженер асар хомсдолтой байна. Харин уул уурхай, барилгын инженерийн тоо олон болсон. Би их, дээд сургуульд 12 жил багшилсан. МУИС, ХААИС, ШУТИС-д гадаргын ус судлал, гидрологи, усны барилгын инженерчлэлийн лекц уншиж байлаа. Одоо лекц уншъя гэхэд сурч байгаа оюутан алга. Жилдээ 1-2 оюутан төгсөж байна. Салбартаа удаан ажилласан туршлагатай инженерүүдийн залгамж халааг авах залуу мэргэжилтэн цөөн байна. Туршлагатай инженерүүдээ дагалдуулж залуу боловсон хүчнийг бэлдвэл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хөх морь” төслийг хэрэгжүүлэхэд асар ач холбогдолтой юм. Инженерээр суралцах оюутны тоог нэмэхийн тулд төрөөс бодлогоор дэмжиж анхаарах зайлшгүй шаардлагатай. Төрийн бодлогоор 1960-1970 онд инженерүүдийг гадаадад бэлтгэж байсантай адил бодлогыг одоо хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага нийгэмд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 94 (7079)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин