Н.Ганибал: Унгарын парламенттай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой

2023-05-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Унгар улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласлогийн манай улс дахь албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ. Энэ талаар УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.

 

-Монгол, Унгар хоёр орны хамтын ажиллагаанд хоёр улсын парламент, түүний дотор найрамдлын бүлгүүд  ямар үүрэг оролцоотой байгаа вэ?

-Би 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаандаа Монгол-Унгар парламентын бүлгийн даргаар томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд хоёр орны харилцаа, түүний дотор парламентын түвшин дэх хамтын ажиллагааг сайжруулахад өөрийн эрх, үүргийн хүрээнд анхаарал тавин ажиллаж байна. Хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй байдаг. Тухайлбал, хоёр талын харилцааны эрхзүйн орчныг бүрдүүлэх нь парламентын үүрэг.  

Найрамдлын бүлгийн даргын хувьд 2021 оны зургадугаар сард Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын бүлгийн дарга Хорват Ласлотай цахим уулзалт хийсэн.

Энэ уулзалтаар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Парламентын Тамгын газар хоорондын шууд харилцаа ихээхэн ач холбогдолтой гэдэг дээр хоёр тал санал нэгдсэн. Тухайлбал, хоёр талын парламентын Тамгын газрын мэргэжилтнүүд туршлага солилцох, хоёр улсын парламентын дэргэдэх судалгааны төвүүдийн хооронд шууд харилцаа тогтоох, Унгарын Үндэсний Ассамблейн номын сантай танилцах, эрдэм шинжилгээний судалгаа хамтран хийх зэрэг саналаа илэрхийлсэн. Ласло Хорват дарга ч дэмжсэн. Энэ чиглэлээр тодорхой алхмууд хийгдэж байгаа.

-Хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 73 жил болж байна. Аль салбарт илүү амжилттай хамтран ажиллаж байна.  Цаашид ямар салбаруудыг тэргүүлэх чиглэлд оруулах нь зүйтэй гэж үзэж байна?

-Унгар бол зүүн Европ дахь манай чухал түнш. Одоогоор хоёр орны хамтын ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа нь боловсролын салбар гэж хэлж болно. Унгар улс жил бүр монголын 200 орчим оюутан залуусыг Засгийн газрынхаа тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, маш үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийж байна. Мөн эрүүл мэнд, хөдөө аж ахуй гээд хэд хэдэн салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна. Гэсэн хэдий ч хоёр улсын гадаад худалдаа тийм ч хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа. Цаашид Унгар улсын аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хүнс боловсруулах технологийн туршлагаас нь судалж, харилцан ашигтай байдлаар  хамтран ажиллахад түлхүү төвлөрөх шаардлагатай гэж үздэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 89 (7074)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин