Б.Сүх-Очир: ”Гэрэгэ” бондын өрийг эдийн засагт дарамт учруулахгүйгээр шийдвэрлэсэн

2023-05-03
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Засгийн газар өнгөрсөн баасан гарагт “Гэрэгэ” бондын үлдэгдэл 368 сая ам.долларыг барагдуулсан. Ингэснээр энэ онд Засгийн газрын төлөх өр дуусч байгаа юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд өрийн зохицуулалтыг хэрхэн хийсэн талаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очиртой ярилцлаа.

 

-Өнгөрсөн баасан гарагт “Гэрэгэ” бондын үлдэгдэл 368.7 сая ам.долларын өрийг Засгийн газар төллөө. Жилийн өмнө манай улс дефолт зарлах магадлалтай улсын нэгт тооцогдож байсан. Тэгвэл энэ өрийг яаж төлсөн бэ. Өнгөрсөн хугацаанд зохицуулалтуудыг хэрхэн хийв? 

-Улсын нийт гадаад өр, Засгийн өрийн сэдэв нь өнөөгийн хүмүүсийн анхаарал хандуулдаг эмзэг сэдвийн нэг.

Тухайлбал, өрөө хэрхэн ямар мөнгөөр төлөх вэ гэдэг. Өнгөрсөн жил манай улсыг дефолт зарлах магадлалтай гэж гадны зарим хэвлэлүүдэд дурьдагдаж байсан. Дефолт гэдэг нь цаг хугацаандаа өрөө төлж чадаагүй тохиолдолд үүсэх асуудал юм. Харин Монгол Улсын хувьд сүүлийн 30 жилд дефолт зарлах хэмжээнд хүрч байсан тохиолдол байхгүй. Үүнийг цохон тэмдэглэхийг хүсэж байна.

Харин одоо өрийн зохицуулалтын талаар тодорхой мэдээллийг өгье. Өрийн зохицуулалтын гол агуулга нь эдийн засаг, нийгмийн хувьд сөрөг өөрчлөлт үзүүлэхгүйгээр өр төлбөрийг шийдвэрлэх явдал юм. Тухайлбал, өнгөрсөн онд гадаад хүчин зүйлүүдийн нөлөөллөөс хамаарч манай улсын гадаад валютын нөөц оны дундуур огцом буураад байсан. Энэ үед 2023 онд төлөгдөх хуваарьтай “Гэрэгэ” бонд, Хөгжлийн банкны евробонд, болон Хятадын Ардын банкны своп зэрэг зургаа орчим тэрбум ам.долларын өрийг хэрхэн барагдуулах хүндхэн үүрэг хүлээгээд байсан.

Тиймээс ч өрийн зохицуулалтыг цогцоор нь харж, маш сайн төлөвлөх шаардлагатай юм. Ерөнхийдөө өрийн зохицуулалтыг хийхдээ өрийн тодорхой хэсгийг улсын төсвөөс төлж, үлдсэн хэсгийг хугацааны хувьд хойшлуулдаг. Ингэснээр эдийн засаг, нийгмийн хувьд сөрөг өөрчлөлт үзүүлэхгүйгээр гадаад төлбөрийг шийдвэрлэх боломжтой болно. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт “Гэрэгэ” бондыг төлснөөр нийгэмд ханшийн савлагаа буюу дотоод орчинд сөрөг өөрчлөлт гараагүй. Үүнийг хийхийн тулд бид гурван жил ажилласан. Тодруулбал, 2023 оны тавдугаар сарын 1-ний өдөр 800 сая ам.долларыг нэг дор гаргаж төлөх боломжгүй. Тиймээс бага багаар төлөхийг нь төлж, хойшлуулах боломжтойг нь хойшлуулах зэрэг олон арга хэмжээ авч ажилласан. Үүний үр дүнд төсөв болон валютын нөөц дээрээ цохилт авахгүйгээр шийдвэрлэж чадсан. Гадаад өртэй бүх улсад энэ байдлаар өрийн зохицуулалтын аргыг хэрэглэдэг.

-Өрийн зохицуулалтыг хийхдээ заримыг нь хойшлуулж, тодорхой хэсгийг төлөх замаар шийдвэрлэсэн гэж байна. Тодруулбал, аль зээлүүдийг хэрхэн шийдсэн бэ?

“Гэрэгэ” бондын хувьд гурван жилийн өмнөөс зохицуулалт хийж эхэлсэн.  Ингэхдээ 2021 онд эхлээд “Сentury 1” өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Гэхдээ энэ арга хэмжээг 2012 онд гаргасан “Чингис” бонд болон “Гэрэгэ” бонд дээр ашиглаж байсан. “Century-1” өрийн зохицуулалтын арга хэмжээгээр “Чингис” бондын зарим хэсэг буюу 662.4 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 266.9 сая ам.долларыг тус тус хойшлуулсан. Ингээс “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллароос үлдсэн 533 сая ам.доллароос 16 орчим сая ам.долларыг 2022 оны эцсээр зах зээлийн үнэ нь бага үед буцаагаад Засгийн газар худалдаж авсан. Ингэхээр 517 сая ам.долларын өр үлдсэн. Энэ оны нэгдүгээр сард “Сentury-2” төслийг босгож 149 сая ам.долларыг нь дахин хойшлуулж, зарим дээр нь эх үүсвэр босгосон. Харин өнгөрсөн баасан гарагт төлсөн 368.7 сая ам.долларын 82 сая ам.долларыг улсын төсвөөс төлсөн бөгөөд үлдсэн хэсгийг нь “Сentury-2” өрийн зохицуулалтын үед босгосон байсан. Ингэснээр олон улсын зах зээл дээр Монгол Улсын Засгийн газрын 2023 онд төлөх ёстой бондын өр дууссан.

-Засгийн газрын 2023 онд төлөх ёстой өр дууссан гэж байна. Тэгвэл Хөгжлийн банкны Самурай, Евро бондын өрийг энэ оны сүүлээр төлнө. Үүнийг төлөх зохицуулалт хийгдсэн байх?

-Энэ оны төсвийг 2022 оны сүүлээр Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэж  байхад гадаад нөхцөл байдал хаалттай байсан. Тухайлбал, Орос Украины нөхцөл байдал, Covid-19-ийн дараах тээвэр логистикийн хүндрэлээс экспортын хэмжээ хумигдсан, гадаад төлбөр тооцоон дээр тодорхой хүндрэлүүд үүсэн, АНУ-ын бодлогын хүү өссөн. Энэ хэмжээгээр манай улсын хувьд  америк долларын олдоц хумигдсан. Тэгвэл дээрх өрүүдийг хэрхэн төлөх вэ, Засгийн газрын баталгаатайгаар төлөх үү зэрэг үүсэж болзошгүй эрсдэлийг хаах зорилгоор тодорхой боломжуудыг бид төсөв дээр тусгасан байсан. Он гараад хөрөнгө оруулалтын сангууд хуваарилалт хийдэг. Тэр үед өрийн зохицуулалтын аргыг Засгийн газар хийж,зээлжих зэрэглэл, шинээр гаргах бондын хүү маань нэг оронтой тоонд орсон. Тэгэхээр Засгийн газрын баталгааг ашиглахгүйгээр Хөгжлийн банк зээлээ төлөх боломжтой болсон.  Энэ оны арван хоёрдугаар сард Самурай бондод 30 тэрбум ам.долларыг төлөх ёстой. Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын Засгийн газрын үед Хөгжлийн банкны асуудлыг ил болгож эргэн төлөлтийг эрчимжүүлснээр 1.2 их наяд төгрөгийг хурмтлуулаад байна. Түүнчлэн, иений ханш хямд үед гадагшаа төлөх валютаа худалдан авч бэлдсэн. Нэг үгээр арван хоёрдугаар сард төлөгдөх 30 тэрбум ам.доллар бэлэн байгаа. Харин аравдугаар сард төлөгдөх 500.0 сая ам.долларын “Евро” бондоос одоогоор 80.0 орчим сая ам.долларыг Засгийн газар буцаан  худалдан авсан. Зах зээл дээр Монгол Улсыг Хөгжлийн банкны бонд анх гарснаасаа хямд байгаа энэ үед худалдаж авбал ашгаа хүртэнэ шүү дээ. 80 сая ам.долларыг худалдан авч айдгаа ардаа хийсэн гэж хэлж болно. Үлдсэн 420.0 сая ам.долларыг зах зээлийн үнэ хамгийн тохиромжтой үед худалдаж авна. Эх үүсвэр хэрэгтэй бол гаднаас зээл авах зэргээр өрийн зохицуулалтын аргыг хэрэглэнэ. Мөн аравдугаар сар хүртэл сард 100 сая ам.долларын асуудлыг шийдэхээр төлөвлөсөн. Ингэх бүрэн боломж бий.

-Бонд болон хөнгөлөлттэй зээлийн аль нь манай улсад илүү тохиромжтой вэ. Мөн манай өрийн зохицуулалтыг олон улсад хэрхэн дүгнэдэг юм бол?

-1990 оноос хойш манай улс нэн хөнгөлөлттэй олон зээлүүдийг авсан байдаг. Харин 2012 оноос хойш Оюу толгойн бүтээн байгуулалтын дараа эдийн засаг сэргэж эхэлсэн бөгөөд арилжааны нөхцөлтэй гадаад бонд гаргаж эхэлсэн байдаг. Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын гадаад өр найм орчим тэрбум ам.доллартой тэнцэж байна. Үүний 2.6 тэрбум ам.доллар нь арилжааны нөхцөлтэй гадаад бонд үлдсэн нь хөнгөлөлттэй зээлүүд байдаг. Манайх шиг бага, дунд орлоготой улс урт хугацаатай буюу 10-30 жилийн хөнгөлөлттэй зээл авах нь тохиромжтой. Гэсэн ч гадаад бондын хувьд дунджаар таван жилийн хугацаатай байдаг. Тиймээс бондын нэг жилд ирэх өрийн дарамт их, хөнгөлөлттэй зээлийнх бага байдаг. 2012 онд гаргасан анхны гадаад бондын өрийг 2017 онд төлөхөөр болж байсан. Тэгвэл энэ үед эдийн засаг муу байснаас гадна өрийн зохицуулалтыг  дөнгөж нэвтрүүлж байсан. Харин одоо бол бид өрийн зохицуулалтыг мэргэжлийн түвшинд хийж байна. Жишээлбэл, “Century-1” төсөл маань олон улсын гурван шагнал авсан байдаг. Номад, Гэрэгэ өрийн зохицуулалтыг Финанс Ази буюу Азийн нэр хүндтэй байгууллагаас Монгол Улс өрийн менежментээ маш сайн хийж чадаж байна гэж үнэлж байсан.

-Ирэх жилүүдэд төлөх ёстой ямар бонд болон хөнгөлөлттэй зээлүүд үлдэж байна вэ. Өрийн дарамт хэр байх бол?

-Ирэх жил “Хуралдай” бондын 391 орчим сая ам.долларыг төлнө. Мөн 2025 онд гадаад арилжааны нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлүүдийг төлөх ёстой. Том зээл байхгүй учраас сүүлийн гурван жилд өрийн дарамтгүй байна гэж ойлгож болно. Гэхдээ Сангийн яамны хувьд аливаа өр төлбөрийн асуудлыг шийдэхдээ 3-4 жилийн өмнөөс бэлддэг. Тодруулбал, “Хуралдай” бондын зээл төлөх ажлыг хоёр жилийн өмнөөс хийгээд эхэлсэн. Зээл төлөх үед гадаад валютын нөөц бага болон их байвал ямар арга хэмжээ авах вэ гэх мэт. Зах зээлийн нөхцөл байдал хаалттай байвал яах вэ гээд боломжит бүх хувилбараар нь тооцоолсон. Мөн Засгийн газрын гадаад зээл сүүлийн жилүүдэд их буурсан. Учир нь бид бүх өрийг хойшлуулдаггүй. Тооцоо судалгаа дээрээ үндэслэн боломжтой бол төлж, боломжгүй бол хойшлуулдаг. 

-Манай улс зээлжих B зэрэглэлтэй. Хангалттай сайн зэрэглэл биш. Тэгвэл үүнийг ахиулах боломж бий юу?

-Сүүлийн жилүүдэд манай улс зээлжих зэрэглэл дээрээ анхаардаг болсон. Бид түүхэндээ хамгийн өндөртөө ВB, хамгийн муу нь –B зэрэглэлтэй байсан. Манай зэрэглэлийн дор CСС, СС, С зэрэглэлүүд бий. Үүний дараа дампуурлаа зарладаг. Өнгөрсөн онд зэрэглэлээ унагаахгүй байхыг эрмэлзэж байсан бол одоо өсгөх тал дээр анхаарч байна. Тоон болон чанарын олон үзүүлэлтээр зэрэглэл өсдөг. Тодруулбал, өрийн дарамт, төсвийн алдагдал, гадны хөрөнгө оруулагчидтай учраа олж чадаж байгаа эсэх, улс төрийн байдал, зээлээ төлөх чадвар гээд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Бидний хувьд дунд хугацаандаа зээлжих зэрэглэлээ ахиулах боломжийг эрэлхийлж байна. Улмаар 2030 он гэхэд ВB, ВВB  зэрэглэлд очно гэж тооцоолсон. Засгийн газар гадаад өрөө бууруулж зээлжих зэрэглэлээ сайжруулснаар гаднаас орж ирэх мөнгөн хөрөнгө сайжирдаг, энэ ч утгаараа манай хувийн хэвшилд мөн таатай орчин бүрддэг гэсэн үг.

 -Сүүлийн 10 жилд долларын эсрэг төгрөг чангарсан тохиолдол байдаггүй. Сүүлд 2011-2012 онд төгрөг чангарсан. Одоо төгрөг чангарч байгаад өрийн зохицуулалт нөлөөлсөн байх?

-Сүүлийн 10 жилийн байдлыг харахад 2012 оны үед буюу “Чингис” бонд болон Оюу толгойн бүтээн байгуулалтын үед валютын урсгал их байсан. Дотооддоо валютын  илүүдэлтэй үед төгрөг чангардаг. Сүүлийн саруудад ам.доллар тогтвортой байна. Гэхдээ урт хугацаандаа ямар байхыг харах хэрэгтэй байх. Нүүрсний орлого сайн, гадаад өр зээлээ төлсөн нь үүнд нөлөөлсөн.

-Бонд босгох болон өр төлөх нь эдийн засагт ямар өгөөжтэй вэ?

-Олон улсын зах зээл дээр өрийн зохицуулалтыг хийж бонд босгох нь олон давуу талтай. 2021 онд хийсэн “Century 1” өрийн зохицуулалтын хүрээнд 10 жилийн хугацаатай бонд гаргасан. Тухайлбал, ирэх жилүүдийн өгөөжийн муруйгаа гаргасан гэсэн үг. Манай дотоодын аж ахуй нэгжүүд олон улсын зах зээл дээр хэдэн хувиар  ямар хүүтэй бонд гаргах вэ гэдэг байсан бол одоо Засгийн газрын хүү дээр тодорхой хэмжээний маржин нэмээд гарах боломжийг нь гаргаж өгсөн. Жишээлбэл, “Century 2” өрийн зохицуулалтаас өмнө гадаад эдийн засаг дээр бонд гаргах чадамж эрс муудсан байсан.

Энэ үед Засгийн газар бонд гаргаж замыг нь засаж өгснөөр хувийн хэвшил, арилжааны банкууд олон улсад гарах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ нь засгийн газар тодорхой бус зүйлийг засаж өгсөн хамгийн чухал зүйл юм. Дээрээс нь валютын нөөц бага үед Засгийн газар бүх валютаараа өрөө төлбөл хувийн хэвшил ямар валютаар өрөө төлөх вэ. Тэгэхээр бид хувийн хэвшилд мөн өрөө төлөх боломжийг нь үлдээж, тодорхой бус байдлуудыг шийдсэн үзүүлэлт юм. Манай олон компани олон улсын зах зээл дээр бонд гаргасан байдаг. Тодруулбал, МИК, арилжааны банкууд, ММС гээд. Эдгээрийн аж ахуйн нэгжүүдийн хувьд олон улсад гарах үүд хаалга нь нээгдсэн гэсэн үг.Өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш манай улс шиг зээлжих зэрэглэлтэй бусад улсуудын хувьд олон улсын зэх зээл дээр бонд гаргаагүй. Энэ нь манай улсын нэр хүнд олон улсад ямар өндөр байгааг харуулж буй юм. “Century 2” төслийн хүрээнд 650 сая ам.долларыг босгоно гэхэд дөрвөн тэрбум ам.долларын захиалга ирсэн. Энэ нь манайд итгэх итгэл өндөр байгааг харуулж байсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 88 (7073)

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин