Байнгын хороо: С.Золжаргал, Б.Баярсайхан, Б.Энхбат, Э.Сарантогос нарыг элчин сайдад дэмжив

2023-05-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /05.02/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн гадаад орнуудад суух Элчин сайдад нэр дэвшигчдийг хэлэлцлээ.

Тодруулбал, С.Золжаргалыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар, Б.Баярсайханыг Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар, Б.Энхбатыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар, Э.Сарантогосыг Монгол Улсаас Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдад нэр дэвшүүлээд байгаа юм.  Элчин сайд нарын томилгоотой холбоотой асуудлаар гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: -С.Золжаргал, Э.Сарантогос хоёр системдээ ажиллаж байсан.  Куба, Канадад Элчин сайдаар томилогдоход тэргүүлэх чиглэл бодчихсон байгаа болов уу. Б.Баярсайхан, Б.Энхбаяр хоёрт нэг юм хэлье. Дайн, геополитикийн нөхцөл байдлаас болоод том гүрнүүд холбоотон түнш улсуудтайгаа хамтарч явуулдаг бодлогууддаа өөрчлөлт оруулаад эхэллээ. Япон, БНСУ хоёр бол Америкийн хувьд илүү их ач холбогдолтой түнш болж хувирч байна.

УИХ-ын гишүүн С.Батболд: -Элчин сайдад нэр дэвшиж байгаа нөхдүүдийг дэмжиж байгаа. Манайхан эдийн засгийг ч ярьж байна, бусад зүйл ч ярьж байна. бүгдээрээ мэдэж байгаа. Визний харилцаан дээр бага, багаар ахиц гаргаад байгаа. Гэхдээ энэн дээр нэгдсэн ойлголт, төлөвлөгөө гаргах, үе шаттай ажиллах тал дээр байнгын хороон дээрээ мэдээлэл өгөөд, холбогдох чиглэлүүдээр Элчин сайдын яамдуудын үйл ажиллагаа, хоёр талын уулзалтаар ахиулдаг асуудлуудаа  анхаарах нь зөв байх.  Канад улс бол Монгол Улстай олон чиглэлээр ажиллах боломжтой. Уул уурхай, хөдөө аж ахуй төрийн албаны шинэчлэл. Өмнө нь 2011 онд Ерөнхий сайдын төвшинд айлчлал хийж байхад нэлээд зүйлийг яриад дунд боон урт хугацааны хамтран ажиллах чиглэлүүд гарч байсан. Одоо ч зогсчихоогүй юм шиг байгаа юм. 

Дараа нь Элчин сайдад нэр дэвшигч бүрээр санал хураав.

Монгол Улсаас Куба улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар С.Золжаргалыг томилох саналыг 13 гишүүнээс 10 нь,  Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдад Б.Баярсайханыг томилох саналыг 12 гишүүнээс 10 нь, Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Б.Энхбатыг томилох саналыг 12 гишүүнээс  9 нь,  Монгол Улсаас Канад улсад суух Бүрэн эрхт Элчин сайдаар Э.Сарантогосыг томилох саналыг 12 гишүүнээс 9 нь дэмжлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

1 цаг 9 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

1 цаг 14 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

2 цаг 22 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

3 цаг 57 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

6 цаг 53 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

11 цаг 41 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

11 цаг 41 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин