Г.Дамдинням: Багш нарыг үр дүнгээр нь урамшуулдаг зохицуулалтыг хуульд тусгалаа

2023-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газраас 2021 онд өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг хоёр жил үргэлжилж байгаа. Уг хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнөөдөр /04.02/ мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хууль хэлэлцэх хугацаанд ажлын хэсэг 29, дэд ажлын хэсэг 58 удаа хуралдсан. 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр бүх хуулийг нэгтгэж, дөрвөн багц хууль болгох шийдвэрт хүрч, шинэ ажлын хэсэг гаргасан. Уг ажлын хэсгийн миний бие ахалж байгаа бөгөөд нийт есөн удаа хуралдаад байна. 

Хууль 52 зүйлтэй, 300 гаруй заалттай. 

  • Боловсролын ерөнхий хууль
  • Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль 
  • Дээд боловсролын тухай хууль
  • Мэргэжлийн боловсролын хууль гэсэн багцын хүрээнд бэлтгэгдэж байна. 

Уг хуулийг боловсролын салбарын үндсэн хууль гэж ойлгож болно. Боловсролын салбарыг системийн хувьд үнэлж, аль хэсэгтээ алдаа дутагдал байгааг нь олж нээх нь чухал. Тиймээс олон улсын үнэлгээнд гурван жил тутам оруулдаг байх ёстой зохицуулалтыг тусгасан. 

Боловсролын байгууллагын цалин урамшууллын өсгөхөд анхаарч ажиллах зарчмын шийдэлд хүрлээ. Багшлах боловсон хүчнээ алдаад дууссан гэхэд болно. Тэд гадагшаа явж ажил хийдэг.

Нөгөөтэйгүүр ЭЕШ-д хамгийн бага оноо авсан сурагч багш болдог гэх шүүмжлэл бий. Бодит байдал ийм л байгаа. Тэгэхээр багш нарын нийгмийн асуудлыг шийдэх, үр дүнгээрээ урамшуулал авдаг байх зохицуулалтыг хуульд тусгана" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

1 цаг 3 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

1 цаг 8 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

2 цаг 16 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

3 цаг 51 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

6 цаг 47 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

11 цаг 35 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

11 цаг 35 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин