"Гаалийн байгууллагын нягтлан бодогчийн гэрт үзлэг шалгалт хийсэн нь үнэн"

2023-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Гаалийн байгууллагын ажилтны гэрээс есөн кг алт, 10 тэрбум төгрөг хураасан гэх мэдээлэл худал болохыг АТГ-аас мэдээлэв. Тэгвэл уг асуудлаар ГЕГ-аас тайлбар хийлээ.    Тус газрын хуулийн хэлтсийн дарга Ч.Тамир "Гадаад улсаас Монголд ирж байгаа, Монгол Улсаас гаднын улс руу гаргаж байгаа захидал, шуудан илгээмжид хяналт тавьж, бүрдүүлэлт хийдэг. Тус газрын улсын байцаагч, нягтлан бодогч "С" гэдэг хүнтэй холбоотой мэдээлэл гарсан. Ийм худал мэдээлэл гарсанд гаалийн байгууллагын зүгээс харамсаж байна. Нягтлан бодогчийн гэрт үзлэг шалгалт хийсэн нь үнэн. Гэхдээ шалгалтын явцад мөнгө, алт хураасан зүйл байхгүй. Чиг үүргийн хувьд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын санхүү, нягтлан бодох бүртгэлийн тооцооллыг хийдэг. Гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй. Нягтлан бодогчийн гэрээс 60 мянга орчим рубль, 10 орчим тооны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олдсон. Гаалийн байгууллагын зүгээс "Эдгээр олдсон эд зүйл нь тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотой эд зүйл огт биш" гэсэн байр суурьтай байгаа. Түүний эх үүсвэрийг хуулийн байгууллагаас шалгана. Тухайн иргэний хувьд 2015 оноос хойш гаалийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд сүүлийн нэг жил, зургаан сарын хугацаанд хүүхдээ төрүүлээд, асарч байна. Гэсэн ч энэхүү ажил нь хуулийн дагуу хийгдэж байгаа" хэмээв. 

Эх сурвалж:www.polit.mn 

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

1 цаг 6 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

1 цаг 11 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

2 цаг 19 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

3 цаг 54 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

6 цаг 50 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

11 цаг 38 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

11 цаг 38 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин