Манай сурвалжлагч Казахстанаас мэдээлж байна: К.Токаев "Дотооддоо ардчилалтай, гадаадад нээлттэй, нэгдмэл Казахстаныг байгуулахаар зорьж байна"

2023-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Казахстаны нийслэл Астана хотноо казахын Ард түмний ассамблей эхэллээ. 1995 оноос тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Назарбаевын санаачлагаар анхны хуралдааныг зохион байгуулж байсан бол 32 дахь удаагийнх энэ жил болж байна.
 

Сүүлийн жилүүдэд Төв Азидаа хөгжлөөрөө тэргүүлэх болсон тус улсын хувьд олон ястны өлгий нутаг хэмээн бахархдаг. Одоогоор БНКУ-д 130 гаруй үндэстэн ястан, үндэсний цөөнхийн төлөөлөл ажиллаж амьдарч байна. Соёл уламжлал төстэй, нэгэн улсын нэрийн дор амьдарч байгаагийн хувьд үндэстэн ястнуудын үгийг сонсох, төрийн төлөөллийн байгууллагуудад тэдний төлөөллийг багтааж дуу хоолойг хүргэх нь ассамблейн гол ач холбогдол юм.

Тус улсын ерөнхийлөгч К.Токаев ассемблейг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бол бидний эв нэгдлийн баяр, бэлгэдэлт өдөр юм” хэмээн онцлов. Тэрээр “Казахстан улс нийгэм, улс төрийн томоохон өөрчлөлт хийж байгаа түүхэн цаг үе тохиож байна. Энэ түүхэн өөрчлөлтүүдийг  ард түмний дэмжлэггүйгээр бид хийж чадахгүй.  Тиймээс ч улс орны өнцөг булан бүрт байгаа иргэн бүрийн хүчин чармайлт, дэмжлэг бидэнд маш чухал юм. Бид дотооддоо ардчилалтай, гадаадад нээлттэй нэгдмэл улс орныг бий болгохоор зорьж байна. Олон ястны өлгий нутаг гэж бахархахын зэрэгцээ эв найртай, нэгдмэл чанартай, иргэн бүрт ээлтэй, найрсаг улс байгуулахын төлөө энэхүү түүхэн өөрчлөлтийг хийж байна” гэсэн юм.

Өнгөрсөн жилээс эхэлсэн өөрчлөлт шинэчлэлтийн дүнд казахууд Үндсэн хуульдаа хэд хэдэн бодлогын өөрчлөлтүүдийг хийж чадсан байна. Тухайлбал, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хязгаарлаж, долоон жилээр нэг удаагийн хугацаатайгаар сонгох болсон нь дээрх томоохон өөрчлөлтийн нэг юм. Мөн Ерөнхийлөгчийн болон парламентын хоёр шатны сонгуулийг шинэ системээр явуулаад удаагүй байна. БНКУ-ын хувьд парламентын дээд танхим болох сенат, доод танхим буюу мажилисын гишүүдийг ард түмнээс сонгодог. Хуульд орсон томоохон өөрчлөлтийн хүрээнд 30 хувь мажоритар, 70 хувь пропорциональ гэсэн холимог тогтолцоогоор парламентын сонгууль явуулжээ. Үүний үр дүнд одоогоор улс төрийн зургаан нам парламентад төлөөлөлтэй болсон байна. Мөн шинэ байгуулагдсан парламентын дээд танхимд Ард түмний ассамблейгээс таван гишүүн сонгогджээ.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

6 цаг 52 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

6 цаг 59 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

7 цаг 37 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

8 цаг 54 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

9 цаг 1 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

13 цаг 44 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

13 цаг 44 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Өчигдөр 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Өчигдөр 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Өчигдөр 10 цаг 34 мин