Г.Хонгорзул: Миний довтолгоо эсрэг багт хүчтэй цохилт болдог

2023-03-28
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Дамдинрагчаагийн ДАРАМБАЗАР

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа 2022-2023 оны волейболын үндэсний дээд лигийн үнэ цэнтэй тоглогч, ОУХМ Г.Хонгорзулыг урьж ярилцлаа. Түүний хувьд 2019, 2021 оны үндэсний дээд лигийн тоглолтод оролцож хос мөнгөн медаль хүртсэн туршлагатай тамирчин юм.

-Өнгөрсөн оны волейболын үндэсний дээд лиг ярих зүйл ихтэй болсон. Түүний нэг нь шинэ бүрэлдэхүүнтэй танай баг аварга болсон явдал байлаа. Мөн гадаадын легионер тамирчид ирсэн дээд лиг боллоо шүү дээ?

-Өмнө нь тоглож байсан “Хөвсгөл эрчим” клуб гэрээгээ дуусгасан тамирчдад санал тавьснаар шинэ бүрэлдэхүүнтэй дээд лигийн тоглолтод ирсэн. Энэ жилийн дээд лигийн тоглолтууд өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Тэмцээнд түрүүлж, үнэ цэнтэй тоглогч болсон ч их зүйлийг сурсан улирал гэж дүгнэж байгаа. Учир нь гадны олон легионер тоглогчид ирсэн. Тэдний эсрэг тоглоно гэдэг амаргүй байсан ч довтолгоо бүхнээ амжилттай болгохыг хичээж, бүх чадвараа гаргаж байлаа.

-Бэртэл, гэмтэлтэй тоглосон гэж сонслоо?

-Хэдэн жилийн өмнө даландаа бэртэл авсан. Үүнээс үүдэж тоглох боломжгүй болсон. Энэ үед л волейболын спортоо орхиж чадахгүй гэдгээ мэдэрсэн. Бэртлээ бүрэн эдгээж чадахгүй байгаа. Гэхдээ одоо болох хуваарьт тэмцээнүүддээ оролцоно.

-Бэртэлтэй байсан ч дээд лигт сайн тоглолтыг үзүүлсэн. Харин манай тамирчид гадны легионеруудаас юугаараа дутуу санагдав?

-Манай тамирчид нуруу намтай болохоор торон дээр даруулах нь их байдаг. Өндөр тоглогчид бага үсэрч хурдан цохидог бол намхан тамирчид илүү үсрэх шаардлагатай болдог. Хэрэв намхан үсэрвэл эсрэг багийн хаалтад орж оноо алдах магадлалтай. Тиймээс сайн бэлтгэл хийснээр өөрийн амжилтаа эвдэж, илүү сайн довтолдог болох боломжтойг энэ жилийн лигээр харж суулаа. 

-Танай баг легионер тамирчидтайгаа илүү ойлголцож байгаа харагдсан. Үүнийг хэрхэн шийдэв?

-Б.Даринчулуун дасгалжуулагч Куба улсад суралцаж байсан болохоор испани хэл дээр орчуулга хийхэд төвөггүй байсан. Багийн спорт бие биеэ мэдрэх ойлголцол дээр явагддаг учраас энэ зүйлийг илүү сайн хэрэгжүүлж чадсан гэдгээрээ энэ жилийн аварга нь байлаа.

-Тамирчид нэгнээ ойлгож байна гэдэг амжилт гаргахын үндэс. Тэгвэл манай улсын шигшээ багийнхны бэлтгэлийн ойлголцол ямар байна вэ?

-Манай тамирчид ирэх сард болох Азийн клубуудын аваргад оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Энэ тэмцээнд оролцсоноор дараагийн ААШТ-ий эрхээ олж авна. Тиймээс жижиг гэхгүйгээр тэмцээнд оролцож, хэн ямар алдаа дутагдалтай байгааг олж харах боломж юм. 

-Танай багийнхан бүгд хичээж байхад өөртөө ямар шалгуурыг тавьдаг вэ?

-Багийн оноо дутуу юм уу, тэнцэх үед би гэсэн хандлагатай болдог. Учир нь энэ бөмбөгийг би авч довтлох ёстой гэдэг сэтгэл зүйг 12 жил хичээллэхдээ ойлгож мэдэрсэн. Мөн хожигдол бүхэн маань намайг илүү сайн тоглох хэрэгтэй гэж хурцалдаг.  Үүнээс гадна миний хурдан довтолгоо эсрэг багт хүчтэй цохилтууд болж очдог. Хүчтэй цохилт хийж багтаа оноо авах тэр мэдрэмж гайхалтай болохоор би энэ спортод хайртай.

-Та 2015 онд болсон ААШТ, 2016 оны Зүүн ААШТ-д Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж тоглосон. Үндэсний шигшээ багт тоглоход ямар байсан бэ?

-Анх шигшээ багт дуудагдаад баярлаж догдолсон мөн их хичээсэн. Тухайн үед 20-оод тамирчинг шигшээ багт урьж бэлтгэл хийлгэж байгаад тэмцээнд явахын өмнө бүрэлдэхүүнээ сонгосон юм. Тэр үед их хичээж, хоорондоо өрсөлддөг юм билээ. ААШТ-д оролцох Үндэсний шигшээ багт тоглохын тулд би биеэ их дайчилсан нь ур чадвар минь сайжрахад нөлөөлсөн. Тухайн тэмцээнд олимпын эрх олгох байсан учир Азийн бүх шилдэг баг оролцсон. Залуу байсан болохоор зоригтойгоор тоглохыг хичээсэн. Тохой өндөр хаалтын эсрэг хар бяраараа л цохиж байсан. Шигшээ баг хэр амжилт үзүүлэх нь тухайн бүрэлдэхүүн хэр нэгдэж чадахаас хамаарна. Харамсалтай нь, бидэнд хоорондоо ойлголцох хугацаа олдооггүй. Бас биеийн хүчний хөгжүүлэлтээрээ манай тамирчид дутмаг байсан үе. Тиймээс монгол тамирчид биеийн хүчээ илүү сайн хөгжүүлэхийг ойлгосон.

-Та есдүгээр ангид орсон жилээ “Энагурэ” клубт нэгдсэн юм билээ. Ийм том клубын тамирчин болоход шаардлага өндөр үү?

-2010 онд Дорнод аймагт волейболын өсвөрийн УАШТ-ийг зохион байгуулсан. Тэнд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын сургуулийн багтай хамт оролцсон юм. Тэмцээний үеэр Жан Жин Хун захирал, Чон Ён Ха дасгалжуулагч нар намайг “Энагурэ” клубт нэгдэх үү гэж санал тавьсан. Тэгээд л волейболын клубт орохоор шийдэж энэ багтайгаа олон тэмцээн уралдаанд оролцож сайхан дурсамжийг бүтээсэн.

-Ихэнх спорт тамирчдаас залуу насандаа амжилт гаргахыг шаарддаг. Таны хувьд волейболын спортоо орхиж чадахгүй. Тэгэхээр дасгалжуулагч болох мөрөөдөлтэй юу?

-Би Монголынхоо нэр дээр гадаадын том тэмцээнд оролцож медаль хүртэх зорилготой байсан. Хэрэв энэ бүтэхгүй бол дасгалжуулагч болно. Учир нь миний бэлтгэсэн шавь нар хэзээ нэгэн цагт гадаадын тэмцээнээс медаль хүртэхийг үгүйсгэхгүй. Тиймээс өөрийн клубтэй болох хүсэлтэй байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 62 (7047)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин