Өндөр цалинтай, хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлж чадсан

2023-03-21
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

 

 

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонины “Бизнес, Хөгжил” булангийн зочноор 10 жилийн түүхтэй хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг “Happyflowers” компанийн захирал У.Эрдэнэцэцэгийг урьж ярилцлаа. 

 

-20 гаруй насандаа “Happyflowers” компанийг үүсгэн байгуулж байсан гэдэг. Программистаас хүүхэд харах үйлчилгээ рүү орох шалтгаан юу байв?
-2013 онд буюу 23 настайдаа “Happyflowers” компаниа байгуулж байсан. Энэ оны тавдугаар сарын 27-нд манай компанийн 10 жилийн ой тохиож байна. Би есдүгээр ангиасаа ах эгчийнхээ хүүхдийг харж тусалдаг байсан гэж тооцвол 17 жил хүүхэд харах үйлчилгээг үзүүлжээ. 2007 онд МУИС-д программ хангамжийн ангид суралцахаар оюутан болж ирсэн. Гэтэл сурах бичиг, унаа, хоолны мөнгө  гээд өдөр бүр тодорхой хэмжээний зарлагууд гарна.

Санаандгүй сониноос хүүхэд асрагч ажилд авах зар олж харсан. Очиж уулзахад ажлын шаардлага нь боломжийн санагдсан. Тодруулбал, Нэгдүгээр ангийн хүүхдийг сургуульд нь хүргэж өгч, тарахад нь авах байв. Их сургуулиа төгсөх хүртлээ дөрвөн айлд ажилласан. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах уу, эсвэл өөр ажил хийх үү гээд бодож эхэлсэн. Ингээд өөрийнхөө хамгийн сайн хийж чадах ажлаа тодорхойлсон нь гэр цэвэрлэж, хоол хийх, хүүхэд харах байсан. Тиймээс сургуулиа төгсөөд нэг жил гэрийн үйлчлэгчээр ажилласан. Гутлынх нь тоосыг арчихаас эхлээд гэрийн үйлчлэгч ямар байх ёстой, яг тийм л байсан. Тэр айлын хүмүүс сайн ханддаг байсан. Мөн тэр хүмүүсээс олон зүйлийг суралцаж бизнес сэтгэлгээтэй болсон. Тухайн үед найз нөхөд нь ирнэ. Хүүхэд харж, гэр орны ажилд туслах хүн хэрэгтэй байна гэж их ярьдаг байсан. Тэр хэрэгцээнд нь тулгуурлаад компани байгуулах санаа анх төрсөн. Энэ үйлчилгээ бий болсноор завгүй хүмүүс хүүхдээ харуулж, гэрийн ажлаа хийлгэнэ. Нөгөө талаасаа ажил хийж мөнгө олох сонирхолтой хүмүүст хэрэгтэй гэж бодож эхэлсэн.  


-Таныг компани байгуулж байх үед Монголд энэ төрлийн үйлчилгээ ховор байсан. Цоо шинэ үйлчилгээг бий болгон хүмүүст таниулна гэдэг хэцүү. Олон саад бэрхшээлийг туулсан байх?
-Компани байгуулах амархан. Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ аваад л болчихно. Гэхдээ компаниа тогтвортой үйл ажиллагаатай болгоно гэдэг хэцүү юм билээ. Мөн хүмүүсийн мэдэхгүй үйлчилгээг таниулна гэдэг урт хугацааны үр дүнд бий болдог юм байна. Анх хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч гэхээр “Юу яриад байгаа юм. Хэн авдаг юм. Хэн айлд очоод айлын гэр цэвэрлээд байж байдаг юм” гэх хандлага их байсан. Энэ үед шантралгүй тууштай байснаар өнөөдөр хүмүүст үйлчилгээгээ таниулж чадсан. Үйлчүүлэгч олоход нэг хүний цаана 10 хүн, 10 хүний цаана 100 хүн гээд харилцагч харилцагчаа олж өгдөг. Тэр зарчмаар эхний ээлжинд харилцагчаа олдог байсан. 


-Хоёр хүнийг холбох гүүр нь та. Магадгүй танай ажилтан үйлчлүүлэгчийнхээ итгэлийг алдвал танай компанийн нэр хүнд унана.  Ийм тохиолдолд яадаг вэ?  
-2013 оны үед цагийн ажил тийм ч элбэг байгаагүй. Одоог бодвол ажил хийх сонирхолтой хүмүүс их байсан. Тиймээс ажилтан олох хэцүү байгаагүй. Зар тавьж, зарын дагуу ирсэн хүнээ өөрөө сургаад айл руугаа явуулдаг байсан. Хүмүүс намайг хүн таних нүдтэй гэдэг. Хүнийг хараад дүгнэсэн бодол маань хол зөрдөггүй. Бас хүмүүс намайг ааштай гэж ярьдаг. Ажилтнаа шалгаруулж авахын тулд янз бүрээр туршдаг. Ямар хүн бэ гэдгийг нь илрүүлж, сургалтанд суулгаж байж айл руу явуулдаг. Ирээд уулзахад нь муухай аашилна, удаан хүлээлгэнэ, таагүй зүйл хэлэх зэргээр тодорхой сорилтуудыг тавьдаг. Үүнийг давж гарсан хүмүүсийг ажилд авдаг. Мэргэжлийн байгууллагаас очиж байгаа ажилтан учир тухайн айлынхаа шаардлагыг биелүүлж хэлсэн үгийг нь сонсож чаддаг, тавьсан шаардлагыг нь хүлээж авдаг байх ёстой. Ингэж байж бид бусдаас мэргэжлийнх гэдгээрээ онцгойрно. 


-Ажил олгогч байх амаргүй. Өнгөрсөн онд хэчнээн хүнийг ажлын байраар хангасан бэ? 
 -Анх ихдээ л 20 айлд үйлчилгээ үзүүлдэг байсан. Тиймээс үйл ажиллагааны зардлаа нөхөх боломж гардаггүй. Тэр үед хивс угаадаг машин авч найман хурууныхаа арьсыг зулгартал айлын хивс угааж үйл ажиллагааны зардлаа нөхдөг байсан. Өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаанд манай компани 13 мянга гаруй ажлын байрыг бий болгосон байна. Одоо бол оффис дээрээ 10 хүний бүрэлдэхүүнтэй. Бидний цаана 200 гаруй асрагч ажиллаж байна. Ажилдаа хайртай байх нэг шалтгаан нь хаана ч явсан хүмүүс намайг таньдаг. Манайд ажиллаж байсан хүмүүс ч таардаг. Бүр манайд ажиллаж байсан охин манайхаас үйлчилгээ авч байсан тохиолдол ч бий. Энэ нь намайг дүүрэн байлгаж, тэжээдэг.

 


-Цалин хөлсний хувьд болом­жийн юм билээ. Ажилчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаарч байна вэ? 
-Байгууллагын үнэт зүйл бол хүн. Манайд компанитайгаа чацуу 10 жил ажиллаж байгаа хүн байдаг. Манайх илүү цаг, унааны мөнгө, 13 дахь сарын урамшуулал, бүх нийтийн амралтаар хоёр дахин илүү цалин авдаг цалингийн системийг баримтлан ажиллаж байна. Ажлын таван өдөр ажилладаг ажилтан маань хоёр сая төгрөгийн цалин авдаг. Хэрэв хагас бүтэн сайнд тэр хүнийг ажиллуулбал 70-100 мянган төгрөгөөр ажиллуулдаг. Мөн нэг жил тогтвортой ажилласан ажилтандаа 13 дахь сарын урамшуулалт цалин олгодог. Дээд тал нь 50 сая төгрөгийн урамшуулалт цалин авсан хүн байгаа. Тэр нь дөрвөн жил нэг айлдаа ажилласан ажилтан. Энэ хүн маань эхний жилдээ таван сая, хоёр дахь жилдээ 10 сая, гурав дахь жилдээ 15, дөрөв дэх жилдээ 50 сая төгрөг авсан. Харин 2023 оны шилдэг ажилтандаа хоёр өрөө байрны урьдчилгаа өгнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Сайн ажилтнаа урамшуулдаг байх хэрэгтэй. 


-Монголд энэ төрлийн үйлчил­гээний эрх зүйн орчин, татварын хөнгөлөлт ямар байдаг юм бол? 
-Манайх бол олон улсын хүүхэд асрагчдын холбооны гишүүн. Монголд энэ төрлийн үйлчилгээний эрхзүйн орчны зохицуулалт байхгүй. Тиймээс бид олон улсын холбооны байгууллагаасаа заавар зөвлөмж авч үйл ажиллагаагаа явуулдаг. Үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст татварын асуудал л хэцүү байдаг. Ялангуяа манайх шиг хүний нөөцийн компанид татвар дарамт болж байгаа нь үнэн. Бид чинь уул уурхай, банк санхүү, худалдааны байгууллага шиг их хэмжээний ашиг олдоггүй. Багахан зуучлалын хөлс дээр бидний үйл ажиллагаа тогтдог. Зуучлалын хөлсөөсөө татвараа төлмөөр байдаг боловч нийт үйлчилгээний үнээсээ татвар төлдөг. Энэ нь дараагийн шат руу гарахад саад болж байна. 


-Үйлчилгээний хувьд хүүхэд харахаас гадна хүргэх үйлчилгээ бас байдаг. Ер нь хэдэн төрлөөр ямар үйлчилгээнүүд явуулж байна?  
-Хүүхэд асрагчийн үйлчилгээг тансаг зэрэглэлийн үйлчилгээ гэж хэлж болно. Ажил, амьдрал нь амжилттай ч завгүй хүмүүст хүүхдээ харуулах хэрэгцээ гардаг. Гэтэл нийтийн хэрэгцээ шиг бодож үнэтэй гэж шүүмжлэх нь элбэг. Манайх үйлчилгээгээ хоёр төрлөөр хүргэдэг. Энгийн нь сарын 2-3.5 сая төгрөгийн үйлчилгээ байдаг. Үүнд, хүүхэд асрагч гэрийн үйлчилэгч, эзэгтэйн туслах, өндөр настаны асаргаа. Нөгөөх нь “Premium nani” гэдэг үйлчилгээг бид 10 жилийнхээ туршлага дээр үндэслээд энэ жилээс нэвтрүүлж эхлэсэн. Флиппинээс Монголд ирж хүүхэд харж сарын 4-5 сая төгрөгийн цалинтай эмэгтэйчүүд байдаг. Тэгвэл Монгол эмэгтэй эх орондоо яагаад энэ ажлыг хийж болохгүй гэж. Энэ жилээс “premium nani” үйлчилгээг гаргасан. Энэ нь сарын таван саяын төлбөртэй. Мөн цагийн, өдрийн,  богино цагийн, хоногийн хүүхэд асрагчийн үйлчилгээг бас шинээр нэвтрүүлсэн. 


-Нэг цагаар хүүхдээ харуулж болох уу. Энэ үйлчилгээний тухай сонирхуулахгүй юу?
-Сүүлийн үед гэртээ ахтайгаа байж байгаад өндрөөс унасан, гэртээ хүүхдээ цоожлоод явсан чинь галд шатсан, тогонд цохиулсан зэрэг харамсалтай хэргүүд гарах болсон. Тэгвэл энэ асуудлыг шийдэх үүднээс цагийн хүүхэд асрагчийн үйлчилгээг шинээр бий болгосон. Цагийн 15 мянган төгрөгийн үнэтэй. Гурван цагаар үйлчилгээг авах боломжтой. Та гэрээсээ гарахдаа дуудлагын хүүхэд асрагчийг дуудаж болзошгүй эрсдлээс бяцхан үрээ хамгаал гэж байгаа юм.  


-Өвөрмонгол болон Австри руу хүүхэд асрагч явуулдаг гэсэн үү?
-Тиймээ. Өвөрмонголоос захиалга их ирдэг. Монгол хэлний багш мэргэжилтэй хүнээр хүүхдээ харуулж эх хэлээ заалгах зорилгоор хүүхэд асрагч авна гэдэг. Ингэж ажилладаг хүмүүс байгаа. Мөн бид Америк, Герман, Австри, Швед рүү олон улсын байгууллагатайгаа хамтраад хүүхэд асрагчаар явуулдаг. Хэлний бэлтгэл, хэрэглээний мөнгө авч, сургуульд сурах боломж байдаг. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 57 (7042)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин