SIS-23: 17 бизнес эрхлэгч 258 сая ам.долларын хөрөнгө оруулалт татлаа

2023-03-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоогоод 74 жил болж  байна. Энэ хугацаанд улс төр, нийгэм-эдийн засаг, хүмүүнлэгийн олон салбарт хамтын ажиллагаа амжилттай өрнөж буйн нэг чиглэл нь залуучуудын байгууллага хоорондын хамтын ажиллагаа юм. Энэ хүрээнд Монголын залуучуудын холбоо санаачлан Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран 3 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Монгол - Хятадын бизнес эрхлэгчдийн форум”-ыг зохион байгуулж байна. 

Тус форумд БНХАУ-ын хувийн хэвшлийн 200 орчим бизнес эрхлэгчид оролцож, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуй гэсэн таван салбарт үйл ажиллагаа явуулж буй Монголын бизнес эрхлэгчтэй холбоо тогтоон, төслүүдтэй нь танилцаж, хамгийн багадаа 1 сая ам.долларын хөрөнгө оруулалтаа хийнэ.

Форумын талаар Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар “ Монголын залуучуудын холбоо эдийн засгийг солонгоруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдрийн оролцож буй БНХАУ-ын хөрөнгө оруулагчид маань аялах, судалгаа хийх зорилготой биш, зөвхөн хөрөнгө оруулалтаа хийхээр ирсэн. Уг хөрөнгө оруулагчдыг Хятад улсдаа өр зээлгүй гэх мэт тодорхой шалгуураар сонгосон онцлогтой. Хэрвээ хөрөнгө оруулагч тал, хөрөнгө оруулалт горилогч тал харилцан тохирсон бол эхний ээлжинд төслөө танилцуулах, нарийн мэдээллээ өгөх бүрэн боломжтой. Монголын залуучуудын холбооноос энэ форумын үр дүнд багадаа 200 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Хоёр хоногийн өмнө хөрөнгө оруулагчид ирсэн. Надад ирсэн мэдээллээр өмнө ирсэн зарим төлөөлөгчид 100 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэх нь тодорхой болсон гэх таатай мэдээлэл хүлээж аваад байна. Хөрөнгө оруулалт хийх гэрээ зурсан байгууллагуудын гэрээний хэрэгжилт, баталгаажих хүртэл манай холбоо тууштай ажиллах болно” гэв.

Энэ өдөр Хууль зүйн сайд Х.Нямбаатар Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьсан бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар "Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын бодлого, шийдлийг БНХАУ-ын хөрөнгө оруулагч нарт танилцууллаа. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Дэд сайд М.Ганхөлөг хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлогын томоохон арга хэмжээ, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах боломжтой төслүүдийн  талаар танилцууллаа.

Форумын үеэр Монголын 100 гаруй бизнес эрхлэгчид БНХАУ-ын 200 гаруй хөрөнгө оруулагч нартай холбоо тогтоож, төслөө танилцуулан, эхний өдөр 17 компани 258 сая ам.долларын хөрөнгө оруулалт татлаа.

БНХАУ нь Монгол Улсын тэргүүлэгч хөрөнгө оруулагч улс. Өнөөдрийн байдлаар тус улс нь манай улсад 5.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 1990 онд 41.2 сая ам.доллар байсан хоёр улсын худалдааны эргэлт 2022 оны гүйцэтгэлээр 11 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх 2022 оны 11 -р сард БНХАУ-д айлчлах үеэрээ хоёр улсын Төрийн тэргүүн нар ойрын хугацаанд Монгол - Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх тал дээр дээд түвшиндээ санал нэгдсэн.

Монгол Улсад БНХАУ-ын 200 бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг урьж байгаа явдал нь сүүлийн 10 жилд буюу 2010 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жяабаогийн айлчлалаас хойш зохион байгуулж буй хамгийн том бизнесийн арга хэмжээ юм.

Түүнчлэн Монгол - Хятадын бизнес эрхлэгчдийн форум нь хоёр улсын гадаад худалдааг өргөжүүлэх, Монгол дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн байгаль орчны чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нэн чухал арга хэмжээ юм.

 Тус арга хэмжээ нь гурван өдрийн туршид үргэлжилнэ.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин