Хятадын хөрөнгө оруулагчид хөдөө аж ахуй, барилгын салбарыг илүү их сонирхов

2023-03-17
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

 

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Цар тахлын улмаас манай бизнесийн салбар уналтад орж зарим компаниуд хаалгаа барьсан. Энэ зөвхөн манай улсад тохиолдсон зүйл биш боловч манайх шиг жижиг улсад хүндээр туссан. Тэгвэл цар тахлын дэгдэлт буурч эдийн засаг, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн болж хөрөнгө оруулалт чухал байгаа энэ үед Монголын залуучуудын холбоо, Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн форумыг Улаанбаатар хотноо өчигдөр зохион байгууллаа. Тус форумд БНХАУ-ын хувийн хэвшлийн 200 орчим бизнес эрхлэгчид, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуй гэсэн таван салбарт хөрөнгө оруулахаар иржээ. Тэд манай бизнес эрхлэгчдийн төслүүдтэй танилцаж хамгийн багадаа нэг сая.ам.долларын хөрөнгө оруулах аж. 
Манай улсад банк санхүүгийн салбар чамгүй амжилттай ажиллаж буй. Гэхдээ энэ салбарынхан тус үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт авахаар ирээгүй байлаа. Тэд хоёр улсын бизнесийн хамтын ажиллагаанд итгэлцэл төрүүлэхэд нөлөөлнө гэдгээ энэ үеэр хэлж байсан юм. 

 

Манай иргэд хөрөнгө оруулагчдыг залилж, итгэх итгэлийг эвдсэн тохиолдлууд бий. Тэгвэл форумын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:


-Өнөөдөр БНСУ-ын “Хюндай” эмнэлгийн төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улсад хөрөнгө оруулалт оруулж, хамтарч байсан нөхдүүд нь хөрөнгө оруулалтыг гэрээгээр луйвардаж завшсан хэрэг гарсан. Энэ хэрэг Баянгол дүүргийн шүүхэд шийдэгдэх шатандаа явж байгаа юм байна. Энэ мэтчилэн хууль шүүхийн байгууллага хуулиа барьж, нөгөө талдаа Монгол Улсын нэр хүндийг өөд татаж, шударга ёсны шийдвэрийг хурдан гаргах нь чухал байна. Макс Жонсонтой холбоотой асуудал Чингэлтэй дүүргийн шүүхээс мөрдөн байцаалтад буцсан. Удахгүй уг хэрэг шүүхээр шийдвэрлэгдэнэ. Урд хөршийн хөрөнгө оруулагчдыг хохироосон асуудлууд шүүх рүү шилжих шатанд явж байгаа. Энэ жил УИХ-д гаднын хөрөнгө оруулагчдыг хамгаалах хуулийн төслийг өргөн барина. Дээр нь эдийн засгийг солонгоруулах хуулийн төслүүд өргөн барьсан. Нөгөө талдаа Төрийн болон орон нутгийн компанийн өмчийн тухай хуулийг өргөн барина. Монголын төр ямар бизнес хийх вэ гэдгээ урьдчилж, гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчиддаа тав, таван жилээр ойлгуулна. Монголын төр ийм бизнес хийнэ, үүнээс бусдыг нь хувийн хэвшил хийж болно гэдэг тоглоомын дүрмээ бид тодорхой болгоно. Дампуурлын хууль буюу төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийг гаднын байгууллагууд шинэчлэх шаардлага тавьсан" гэв.

 

Голомт банкны гүйцэтгэх захирал Д.Бадрал:


-Хөрөнгө оруулагч болон хөрөнгө оруулалт горилогч хоёрын хамгийн том зууч байгууллага нь банк байдаг. ОХУ-Украйны дайнтай холбоо­тойгоор Монгол Улсын гол төлбөр тооцоо Хятадын банкаар дамжиж байна. БНХАУ руу гарч буй нийт гүйлгээний 70 гаруй хувь Голомт банкаар дамждаг. Иймд энэ форумын хүрээнд хамтын ажиллагааны маш олон боломжууд нээгдэж байна. 
Харин зохион байгуулагчид манай улсын барилга хөдөө аж ахуйн салбарт илүү  их анхаарч байгааг онцолж байлаа.

 

Форумын зохион байгуулагч Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Сэргэлэн­баатар: 


-Цар тахал, Орос, Украины хурцадмал нөхцөл байдлаас үүдэж Монголын эдийн засаг уналтад ороод байна. Иймд Монголын залуучуудын холбоо эдийн засгийг солонгоруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Өнөөдрийн оролцож буй БНХАУ-ын хөрөнгө оруулагчид аялах, судалгаа хийх зорилготой биш, зөвхөн хөрөнгө оруулалтаа хийхээр ирсэн. Уг хөрөнгө оруулагчдыг Хятад улсдаа өр зээлгүй гэх мэт тодорхой шалгуураар сонгосон. Хэрвээ хөрөнгө оруулагч тал, хөрөнгө оруулалт горилогч тал харилцан тохирсон бол эхний ээлжинд төслөө танилцуулах, нарийн мэдээллээ өгөх бүрэн боломжтой. Монголын залуучуудын холбооноос энэ форумын үр дүнд багадаа 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Хөрөнгө оруулалт хийх гэрээ зурсан байгууллагуудын гэрээний хэрэгжилт, баталгаажих хүртэл манай холбоо тууштай ажиллах болно. Уулзалтаар төслийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын товч мэдээлэл, хоёр тал хоорондоо эдийн засгийн тооцоог гаргана. Үүний дараа санамж бичиг зурж монгол компанийн санхүүгийн хувьд асуудалгүй болон бусад мэдээллийг өгнө. Харин Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс хөрөнгө оруулагчид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн орчинд зөрчил гаргаагүй, санхүүгийн баталгаатай гэх мэдээллийг өгөх болно гэв.

 

Хятадын Залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нарийн бичигийн дарга Хун Ваншэнг:


-Энэ удаагийн форумд хятадын томоохон компаниуд оролцож байна. Мөн хятадын элчин сайдын яамнаас дэмжиж ажиллаж байгаа. Миний хувьд 2008 оноос эхлэн сан техникийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг хийж ирсэн. Удаан хугацаанд Монгол Улстай хамтран ажилласан хүний хувьд анх удаа ирж буй компаниудад итгэл төрүүлэх зорилготой. Анх бизнес хийж байхад эрхзүйн орчин тааруу байсан бол одоо таатай болсон байна. Чиглэл чиглэлээрээ хөрөнгө оруулалт хийх компаниудаа олж үйл ажиллагаа маань амжилттай өндөрлөх байх аа. Тодруулбал, "Бэ Вэ Маа" компанийн хувьд “Уул уурхай, барилгын салбарт 200 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийх  хүсэлтэй байгаа” гэлээ.

 

"Эрчис Агро фарм"-ын үүсгэн байгуулагч Г.Будмэд: 


Манай улсын хөдөө аж ахуйн салбарт олон хүн хүч шаардагддаг. Гэтэл сүүлийн арван жилд манай салбарын бодлогын түвшинд ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Тухайлбал, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори байхгүй учраас гаднын орон луу хүнсний чиглэлийн бүтээгдэхүүн экспортлоход хүндрэлтэй байдаг. Мөн хууль эрх зүй, дүрэм журам тодорхойгүй. Өнөөдрийн чуулгаар энэ асуудлыг түлхүү танилцуулах бодолтой байна. Улсын ч бай, хувийн ч бай хөдөө аж ахуйн салбарынхан ямар нэгэн оролдлого хийж байж хөгжинө” гэлээ.

Цаашид БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах үүднээс тус чуулга уулзалтыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар талууд тохиролцжээ. Хэрэв танд хөрөнгө оруулагч хэрэгтэй байгаа бол тус уулзалтад очсоноор бизнесээ өргөтгөх боломжтой. Энэхүү форум нь гурван өдөр үргэлжилнэ. Сонирхуулахад барилгын материал нийлүүлэх хүсэлтэй Хятадын үйлдвэр байсан бол манай улсын “Эзэгтэй” ургамлын тосыг урд хөрш рүү импортлох сонирхолтой компани ч байв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 55 (7040)

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

3 цаг 29 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

3 цаг 38 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

4 цаг 22 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

5 цаг 28 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

8 цаг 56 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

8 цаг 56 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

8 цаг 56 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

8 цаг 56 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

8 цаг 56 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

8 цаг 56 мин