Ч.Шошдар: Нөмрөг суманд аялал жуулчлалын маршрут тогтоох, зурах авах ажлыг төлөвлөсөн

2023-03-16
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Рагчаагийн Оюун

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Засаг дарга ярьж байна” булангийн зочноор Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг дарга Ч.Шошдарыг урьж ярилцлаа. 

 

-Энэ онд Нөмрөг сумын 100 жил тохиож байна. Танай сумын онцлогийн талаар яриагаа эхэлье?  
-Нөмрөг бол Монголын ууган сумын нэг. Хутагт, хувилгаадын өлгий нутаг болсон Хантайшир уулын аймгийн Цогтой вангийн хошуу гэж байгаад 1923 онд Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошуу нэртэйгээр байгуулагдсан. 1931 онд орон нутгийн Засаг захиргааны зохион байгуулалтыг шинэчилж өөрчлөхөд Завхан аймгийн Нөмрөг сум гэж долоон багтай, 1800 гаруй хүн амтай 500 гаруй хувийн аж ахуйтайгаар байгуулагдсан. Энэ онд Нөмрөг сум үүссэний 100 жил тохиож байна. 

Нөмрөг уулын хошуу нь одоогийн Завхан аймгийн Нөмрөг сум Түдэвтэй сумын Ойгон, Сант баг, Яруу сумын Өргөн, Тэлмэн сумын Нуур, Өгөөмөр баг мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын баруун хэсгийг хамарсан өргөн уудам нутагтай. Нөмрөг суманд анхны хөдөө аж ахуйн нэгдэл 1936 онд, сургууль 1924 онд, хүн эмнэлэг 1937 онд, холбооны салбар 1941 онд, хоршоо 1944 онд, цаг уурын салбар 1962 онд, банкны салбар 1964 онд, ШТС 1960 онд, Соёлын өргөөг 1955 онд байгуулж байсан түүхтэй. 


-Ойгоо угтаж ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-Бид ойгоо угтаж сум, орон нутгийнхаа тохижилтын ажлыг төлөвлөсөн. Олон хүн хуран цуглах учраас ая тухтай, аюулгүй байдлыг нь хангах, зам, замын тэмдэглэгээ, танилцуулгыг хийж байна. Мөн Улаанбатар, Дархан-Уул, Орхон аймаг, Улиастай болон сумын иргэд орон нутгийнхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэх биш цаашид хамтран ажиллах, сум орон нутгийнхаа хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах. Улсаас тусламж харахгүйгээр ямар ажил хийж болох боломжоо ашиглан хамтарч ажиллая гэж байгаа юм. Тиймээс эргэх холбоотой байж цаашид төлөвлөсөн ажлуудаа сум, орон нутгийн зөвлөлтэйгөө хамтарч хийх зэрэг ажил их байна. 
-Нутгийнхныг нэгтгэдэг арга хэмжээ ховор байдаг. Саяхан танай сумын шашин, урлагийн цэнгүүн болсон. Энэ үеэр ямар үр дүн гарав?
-Улаанбаатар хотод 800 хүнийг хамруулсан шашин, урлагийн арга хэмжээг зохион байгуулж, Нөмрөг сумынхаа шүтээн болсон Гомбо бурханыг тахьсан. Улсын баяр наадам, ой тэмдэглэхэд улсаас төсөв өгдөггүй. Тиймээс нутаг орноо гэсэн сэтгэлтэй, сум орондоо амьдарч буй хүмүүсийн хандив тусламжаар ойгоо тэмдэглэдэг. 


-Нөмрөг сум олон алдартантай. Тэдний хийсэн үйл хэргийг хойч үедээ хэрхэн таниулж байна вэ?
-Ардын Засгийн анхны Ерөнхий сайд Жалханз хутагт С.Дамдинбазар, Улиастайн сайд агсан Дилов хутагт Жамсранжав, Ялгуусан хутагт Лувсанданзан, Арь гэгээн Дамдинчогдон, Төр, нийгмийн зүтгэлтэн Б.Элдэв-Очир, Аж үйлдвэрийн яамны дэд сайд Бухын Батжаргал, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч Д.Моломжамц,  МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Очирбат гэсэн хүмүүсийг дурдаж болно. Засаг даргын Тамгын газар нь орон нутаг судлах музейн тусгай өрөөтэй. Сумаас төрөн гарсан алдартнуудын түүхэн замналаас байрлуулсан дурсгалт зураг, гавьяа шагналын материалууд болон эдэлж хэрэглэж байсан эдлэлийг нь байрлуулсан байдаг.


-Танай сум юунд тулгуурлан хөгжиж байна вэ?
-Манай сумын хувьд баруун, зүүн бүсийг холбосон төв зам, Арц суурийн боомт Алтайг холбосон босоо тэнхлэгийн төв зам дагуу дайран өнгөрдөг. Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын хөгжил байна. Нөмрөг сум байгалийн өвөрмөц сайхан тогтоцтой, хангай говь хосолсон үзэсгэлэнт сайхан нутагтай. Тиймээс аялал жуулчлал хөгжих боломжтой. Далайн түвшнээс дээш дунджаар 2579 метр өндөрт өргөгдсөн. Зундаа нэмэх 35, өвөлдөө хасах 50 хэм хүрдэг, байгалийн эрс тэс уур амьсгалтай. Газар дэлхий ногоороод сайхан болох үеэр аялал жуулчлалын маршрут тогтоох, зураг авах ажлыг төлөвлөсөн байгаа.  


-Хөдөө орон нутагт төрийн албан хаагчдаас өөр ажлын байр хомс байдаг. Ажлын байрыг хэрхэн нэмэх вэ?
-Хөдөө орон нутагт мэргэжлийн төрийн албан хаагчдын хомсдолд орох магадлал өндөр байна. Тиймээс залуучуудаа сурган тухайн мэргэжлийг эзэмшүүлж сум орон нутагтаа ажиллах ажлын байраар нь хангах зорилго бий. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын төвлөрлийг сааруулах буюу хөдөө орон нутагт иргэдийг хандуулах, дэмжих санал, бодлого гарч байгаа. Үүгээр бид Улаанбаатар хотоос хөдөө ажиллаж, амьдрах гэж байгаа хүмүүсийг аль болох боломж, нөхцөлөөр нь хангах, амьдрах таатай орчинг нь бүрдүүлэх, газартай болоход нь анхаарч ажиллана. Хөдөлмөр, нийгмийн хамгаалалттай холбоотойгоор залуу гэр бүлийг малжуулах мөн гарааны бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрийн арга хэмжээг явуулж байна. 
Энэ онд Орон нутгийн хөгжлийн сангаас 190 сая төгрөг төсөвлөсөн. Үүгээр бүтээн байгуулалт, тохижилт үйлчилгээний ажлыг хийнэ. Сумын ИТХ-аар оруулж батлуулаад иргэдийнхээ саналыг оруулсан. Хүмүүсээ хоршиж ажиллахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлээд өнгө үзэмжээ сайжруулаад ашиг орлого олох хэлбэрээр олон ажил төлөвлөөд явж байна. 


-Нөмрөг суманд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ямар брэнд байна вэ?
-Манай суманд хувь хүмүүсийн хийж буй талхны цех, сүү, цагаан идээгээ боловсруулж, оёдол хийдэг хувь хүн олон бий. Мөн түрээсийн нэг байр байдаг. Оёдол хийж байгаа хүмүүсээ дэмжиж энэ байрандаа байрлуулаад түрээсийн мөнгө авдаггүй. Учир нь хийж байгаа бүтээгдэхүүн нь ард түмэнд хүрэх, ашиг орлогыг нь нэмэх зорилгоор дэмжиж байгаа хэрэг. Суманд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Хоршоо дэмжих сангийн зээл гэж байдаг. Үүнийг юм хийж байгаа, төсөл, хөтөлбөр ирүүлж буй хүмүүст олгодог. Гэтэл зарим хүн хэрэглээний зээл шиг ойлгодог. Хамгийн гол нь зээлийн эргэн төлөлт тааруухан байна. 


-Сүүлийн жилүүдэд малчдын амьдрал хэцүү байгаа. Тухайлбал, түүхий эд, махны үнэ бага байх жишээтэй?
-Түүхий эд боловсруулах, элдэх үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихээр ярьж байна. Малын түүхий эд буюу хонины нэхий 2000, үхрийн шир 5000, адууны арьс 10 мянга, ямааны арьс ноолуур гээд 20-30 мянгад хүрч байна. Түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулахад жижиг, дунд үйлдвэрлэлд арьс ширийг боловсруулах үйлдвэр байгуулах талаар ярилцаж байгаа. Улаанбаатарт байгаа нутгийн зөвлөлийнхөн ийм үйлдвэр барих санал гаргасан. Хэрэв хэрэгжиж чадвал малчдад хүрсэн сайхан зүйл болно. Манай сум түүхэндээ тоологдож байгаагүй 157866  толгой мал тоолуулсан. Малын тоо толгой өссөнтэй холбогдуулан зах зээлд борлуулах асуудал бий.

 
-Орон нутгийн удирдлагын хувьд малчдын амьжиргааг хэрхэн харж байна вэ?
-Ирэх оноос сумын нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Зуншлага муу байвал өвөл нь тааруухан болдог. Өнгөрсөн жилийн байдлаар хаа сайгүй зуншлага тааруухан байлаа. Манайхыг тойрсон Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул сумын зуншлага нэлээд тааруу байсан учир манай суманд 200 гаруй мянган толгой мал онд орсон. Манай нутагт сарын өмнө өвөл, сарын дараа хавар болдог. Зах зээл нь байхгүй учир малын тоо толгой өсөхөөс аргагүй. Уг нь малыг тоо толгойгоор нь бус чанараар нь үржүүлж, хөгжүүлбэл малчиддаа, бэлчээртээ хэрэгтэй байна. 


-Танай суманд бэлчээрийн даац хэр байна?
-Манай суманд отрын бүс нутаг гэж байхгүй. Малын тоо бэлчээрийн даацаас хэтэрсэн. Сумынхаа 100 жилийн ойгоор иргэн бүр санаачилгатай, хийсэн ажлаараа бахархаж бэлэг барьсан сайхан зүйл хийгээсэй гэж уриалж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 54 (7039)

сайхан ярилцлага болжээ, овоо ч ажил хийж байгаа юм байна, гэвч одоогийн залуу удирдлагууд сум орон нутгийнхаа талаар сайн уншиж судлаж байх хэрэгтэй санагдлаа, зөвхөн сумаас төрсөн алдартнууд гэхэд л заавал дурдах ёстой хүмүүсээс нэлээд дутуу байна жишээ нь гавъяат багш математикч Лхамсүрэн багш Шагж багш Жанчив гуай МҮОХ-ны Загдсүрэн агсан гэх мэт дэлхийд нэр хүндтэй олон хүн бий,
амжилт хүсье Оюунлаг сэхээтэнүүд ихтэй сайхан нутаг, ард түмэн нь ажилсаг сайхан сэтгэлтэй сайхан нутаг даа
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин