Санхүүгийн салбарын зах зээлийн үнэлгээ ДНБ-ий 23.2 хувьтай тэнцэв

2023-03-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Өнгөрсөн долоо хоногт манай улсад эдийн засгийн ямар үйл явдлууд болж өнгөрсөнийг тоймлон хүргэж байна. 

 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” БИРЖЭЭР АРИЛЖААЛСАН АНХНЫ НҮҮРСИЙГ ХҮРГЭЖ ӨГЛӨӨ 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Энэхүү журмын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран анхны цахим арилжааг 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, нийт гурван удаагийн цахим арилжаагаар 160 мянган тонн нүүрсийг худалдаалсан. Өмнө нь уурхайн ам нөхцөлөөр тонн нүүрсний үнэ 100-110 орчин ам.доллар байсан бол хил нөхцөлд шилжсэнээр 178.6-179.1 ам.доллар болж, нэмэгдсэн юм. "Эрдэнэс Тавантолгой" ХК хөрөнгийн биржээр дамжуулан гурван удаа нийт 160 мянган тонн нүүрс борлуулжээ. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК цахим арилжаагаар худалдаалсан нүүрсний анхны тээвэрлэлтийг эхлүүлж, Монгол Улсын хилийн цаана буюу БНХАУ-ын Ганц мод боомтод өнгөрсөн лхагва гаригт хүргэсэн юм. 
“Эрдэнэс Тавантолгой” ХК тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран хүний оролцоогүйгээр цахим үнийн санал авах аргаар зохион байгуулж, шалгарсан тээврийн компаниудтай тээвэрлэлтийн гэрээ байгуулж, тээвэрлэлтийг ийнхүү эхлүүлж байна. Ингэснээр тус компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш анх удаа хил нөхцөлөөр худалдаалсан нүүрсийг монгол тээвэрчид БНХАУ-ын хил дээр хүргэж өгч буйгаараа түүхийн нэгэн шинэ хуудас нээлээ. Өмнө нь уурхайн ам нөхцөлөөр борлуулж байх үед уурхайгаас нүүрс гарсан л бол худалдан авагчийн мэдэлд очдог. Өөрөөр хэлбэл, худалдан авагч уурхайгаас нүүрсээ худалдан авч, өөрсдөө тээвэрлэн экспортолж байсан. Энэ үед тээврийн хөлс БНХАУ-ын талд үлддэг байсан бол хил нөхцөлөөр борлуулж, "Эрдэнэс Тавантолгой" ХК тээврээ хариуцдаг болсноор монгол тээвэрчид нүүрс тээвэрлэж, тухайн тээврийн ашиг Монгол Улсад үлдэх том боломжийг нээж өгч байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК хөрөнгийн биржийн цахим арилжаагаар цаашид нүүрсээ борлуулж, ерөнхий гэрээгээр сонгон шалгаруулсан тээврийн аж ахуйн нэгж тээвэрлэж, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, улмаар зардал буурах, компанийн ашигт ажиллагаа нэмэгдэх эхлэл тавигдлаа.

 

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХУВЬЧЛАЛ ЯВАГДСАНААР ҮНЭЛГЭЭ ӨСӨЖ 6.9 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

 

Өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад 3.716 зохицуулалттай этгээд, 2.376 даатгалын төлөөлөгч үйл ажиллагаа явуулж, санхүүгийн салбарын зах зээлийн үнэлгээ, нийт хөрөнгө ДНБ-ий 23.2 хувьтай тэнцсэн байна.


Хөрөнгийн зах зээл: Системийн нөлөө бүхий хоёр банк олон нийтэд хувьцаагаа арилжиж нээлттэй хувьцаат компани болж, төрийн өмчит компанийн хувьчлал явагдсанаар зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 15.2 хувиар өсөж 6.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн нийт 594.5 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсанаас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зах зээлд нийлүүлэлт ихтэй жил байлаа. Харин биржийн бус зах зээлд нийт 45 үнэт цаас гаргагч 52 компанийн бондыг гаргаж 498.3 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна.


Даатгалын зах зээл: Нийт хөрөнгийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 11.6 хувиар өсөж 474.9 тэрбум төгрөгт хүрснээр тогтвортой өсөлтөө хадгалж чадлаа. Ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд 483.4 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээ бүхий зүйлсийг даатгажээ. Нийт хураамж өмнөх онтой харьцуулахад 23.6 хувиар өсөж 300.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Харин нөхөн төлбөрт хураамжийн орлогоос 94.4 тэрбум төгрөгийг зарцуулсан нь өмнөх оноос 34.9 хувиар өссөн байна.


Банк бус санхүүгийн салбар: Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг өнгөрсөн онд хэрэгжүүлснээр нийт хөрөнгө өмнөх оноос 30.2 хувиар өсөж 3.5 их наяд төгрөгт хүрлээ.
Хадгаламж, зээлийн хоршоо: Салбарын хувьд нийт зээлийн үлдэгдэл өмнөх оноос 1.5 хувиар буурч 210.2 тэрбум төгрөгт хүрсэн ба чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оноос 0.2 пунктээр буурч 3.3 хувьд хүрсэн байна.


Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар: Нийт 1,705.3 тэрбум төгрөгийн худалдах, худалдан авах үйл ажиллагаа, 102.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг хөлслүүлж, түрээслүүлэх үйл ажиллагааг тус тус зуучилсан нь өмнөх оноос ихээхэн өсөлттэй гарлаа.


Үнэт металл, үнэт чулууны арилжаа: 47 хуулийн этгээд, 465 иргэн тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр нь өнгөрсөн онд 670.8 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдсан бол 700.1 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авсан байна.
Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр “Эрдэнэс Монгол” ХХК томилов
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийг тогтоож, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч өөрчлөгдсөнтэй холбогдуулан компанийн дүрэмд зохих нэмэлт өөрчлөлт оруулж батлуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захиралд даалгалаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой барьж байгуулах үйл ажиллагаанд хариуцсан салбарын бодлоготой уялдуулан чиглэл өгч, хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт даалгав.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 47 (7032)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин