Шүүлтүүрийн хөөсрөлтөд цохилт өгөх нь: Цахим дахь олон ургальч үзлийг дэмжих тухай Мэдээлэл ба ардчиллын форумын зөвлөмж

2023-02-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

ЮНЕСКО-ийн "Итгэлцлийн төлөөх интернэт" сэдэвт бага хурлыг тохиолдуулан Мэдээлэл ба ардчиллын форум (I&D) хоёрдугаар сарын 21-ний өдөр улс орнууд болон цахим платформуудад хандан алгоримтчлалын олон ургальч хэлбэрийн талаар цуврал зөвлөмж гаргасан байна.

Мэдээлэл ба ардчиллын форумын тэргүүлэх чиглэл бол контент шилэх явц дахь олон ургальч үзлийг хангах явдал юм.

Ардчилсан 50 орныг нэгтгэсэн Мэдээлэл ба ардчиллын төлөөх түншлэлийн хэрэгжүүлэгч байгууллага Мэдээлэл ба ардчиллын форумын тодорхойлсон үндсэн асуудал нь мэдээллийг нэгтгэх, ангилах, жагсаах буюу шилэх, эрэмбэлэх явцад олон ургальч үзэл, хэрэглэгчдийн сонгох эрхийг хангах замаар олон хувилбарт шийдлүүдийг санал болгох явдал юм. 

Энэ зарчмыг хэрэгжүүлэх үүднээс тус Форумаас улс орнууд болон цахим платформуудад хандаж хэд хэдэн зөвлөмж гаргав. Үүнд:

  • Контентын функцуудын байршил, эрэмбэлэлтийг салган зааглаж, алгоритмын зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох; 
  • Платформууд хэрэглэгчдэдээ контентыг шилэх, эрэмбэлэх хэд хэдэн боломж, тэр дундаа алгоритмын бус сонголтыг санал болгох;
  • Олон нийтийн санхүүжилтээр цахим платформ дээрх агуулгын олон янз байдлыг дэмжихүйц техникийн стандартыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
  • Платформууд контентыг сонгох шалгуур үзүүлэлтийг ил болгож, хэрэглэгчдэд өөрсдийн ашиглах алгоритмаа сонгох нөхцөл бүрдүүлэх. 

Тус тайланд алгоритмыг удирдах эрх мэдлийг хэрэглэгчдэд олгох хэд хэдэн аргыг, ялангуяа, тэднийг шинжлэн, тодорхой контентоор онилоход ашигладаг хувийн мэдээлэлдээ тавих хяналтыг сайжруулах замаар үүнийг хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн байна. 

Хэрэглэгчид шүүлтүүрийн хөөсрөлтийн урхинаас хялбархан гарах хэд хэдэн шийдэл бий хэмээн тайлан боловсруулагчид үзэж байна. Үүнд: 

  • Ил тод байдлын шаардлагыг бэхжүүлэх, хэрэглэгчдэд өөрсдийн мэдээллийн сувгийг тохируулах эрх олгосноор тэдэнд үзэх контентоо хянах боломж бүрдүүлэх;
  • Хувилбарт тохируулгыг олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой байлгах;
  • Платформууд хоорондын мэдээлэл солилцох боломжийг нэвтрүүлж, хэрэглэгчдэд үйлчилгээ солиход хялбар болгох.

Эдгээр зөвлөмжийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр цахим орон зайд ардчиллын зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг Дээд хэмжээний уулзалт дээр хуран чуулдаг Мэдээлэл ба ардчиллын түншлэлийн гишүүн 50 улс оронд хаяглана.

 

Ардчилал ба эрх чөлөөнд алгоритмын хөөсрөлтийн үзүүлэх сөрөг нөлөө

Вашингтон дахь Капитолын ордон, Бразилийн Планалто ордон зэрэг ардчилсан байгуулалд халдсан нь цаашдын нөхцөл байдалд санаа зовох том асуудал болж байна. Энэ нь ардчилалд заналхийлэхүйц дийлэнх санаа бодлын үр нөлөө, өөрөөр хэлбэл, олон нийтийн мэтгэлцээний туйлшрал, мөн цахим платформ, нийгмийн сүлжээний ажиллагаанаас үүдсэн нийгмийн хуваагдлаас болж буй хэмээн тайлангийн ажлын хэсгийн гишүүд үзэж байна. 

Түүнчлэн, худал ташаа мэдээлэл, хуйвалдааны онол, хувь хүмүүс, нийгмийн бүлгүүд, улс төрийн бүлгүүдийн хоорондын хурцадмал байдлыг дэвэргэдэг анхаарлын эдийн засаг дээр суурилсан платформуудын бизнесийн загварыг тус тайланд онцлов. Үзэл санаа, үзэл бодлыг ийнхүү радикалчлах нь ардчилсан нийгмийг туйлшралд хүргэхэд нөлөөлөн, олон ургалч логик үндэслэлд хор хөнөөл учруулж байна.

 

ТАЙЛАНГИЙН ТУХАЙ

Ажлын хэсгийн удирдах хороог Италийн Флоренц дахь Европын их сургуулийн хүрээлэнгийн “Хэвлэлийн эрх чөлөө ба олон ургальч үзлийн төв”-ийн захирал, профессор Пьер Луижи Парку ахлав. Өмнөд Африк дахь “Африкийн хэвлэл мэдээллийн мониторинг” байгууллагын мэргэжилтэн Уильям Бөрд, Ерөнхийлөгч асан Жаир Болсонарогийн талаар худал мэдээлэл түгээсэн гэдгээрээ танигдсан Бразилийн сэтгүүлч Патрисия Кампос Мелло, Лондонгийн их сургуулийн хүндэт профессор Анжела Филлипс нарын судлаач, сэтгүүлч, технологийн мэргэжилтнүүд Айден Федерлайнаар ахлуулсан илтгэгчдийн багт хувь нэмрээ оруулав. Энэхүү багт салбарын олон арван мэргэжилтэн оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс хувь нэмрээ оруулсан.

Удирдах хорооны гишүүд

-Дарга: Пиер Луижи Парку, Европын их сургуулийн хүрээлэнгийн “Хэвлэл эрх чөлөө ба олон ургальч үзлийн төв”-ийн захирал, Итали

-Уильям Бөрд, “Африкийн хэвлэл мэдээллийн мониторинг” байгууллагын захирал, Өмнөд Африк

-Тайна Бухер, Ослогийн их сургуулийн дэд профессор, Норвеги

-Патрисиа Кампос Мелло, “Folha de S.Paulo” сонины сэтгүүлч, Бразил

-Доминик Кардо, “SciencesPo” MediaLab-ийн захирал, Франц

-Луис Фернандо Гарсиа, “R3D” компанийн захирал, Мексик

-Анита Гурумурти, “IT for Change” компанийн Гүйцэтгэх захирал, ахлах ажилтан, Энэтхэг

-Стефан Хойманн, “Stiftung Neue Verantwortung” сангийн захирал, Герман

-Анжела Филлипс, Лондонгийн Их Сургуулийн Голдсмитсийн хүндэт профессор, Их Британи

 

МЭДЭЭЛЭЛ БА АРДЧИЛЛЫН ФОРУМЫН ТУХАЙ

Мэдээлэл ба ардчиллын төлөөх олон улсын түншлэлийн хэрэгжүүлэгч байгууллага Мэдээлэл ба ардчиллын форумд дэлхийн 50 улс орон нэгдсэн юм. Тус байгууллага нь улс орнуудад эрх зүйн талаар, мэдээлэл, харилцааны орон зайг (нийгмийн сүлжээ, хайлтын систем г.м.) зохион байгуулдаг оролцогчдод өөрийн зохицуулалтын талаар зөвлөмж өгдөг. 

Тус Форумыг 2019 оны арваннэгдүгээр сард иргэний нийгмийн болоод судалгаа шинжилгээний 11 байгууллага хамтран байгуулсан бөгөөд “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар тэргүүлдэг.

 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

31 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

31 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

10 цаг 19 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

13 цаг 51 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

16 цаг 52 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

17 цаг 5 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

18 цаг 11 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

18 цаг 12 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин