Т.САЙХАН
Иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн хоёрдугаар сарын 21-нээс Ч:75 "Шинэ яармаг-Сонсголон-Таван шар" чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилж эхэлжээ.
Тухайн чиглэл нь Хан-Уул дүүрэг, “Буянт-Ухаа-2”, “Шинэ яармаг” хороолол, Архивын ерөнхий газар орчмын иргэдийн зорчих эрэлтийг хангаж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байгаа юм. Мөн чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ хэмээн нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас мэдээлэв.
Эх сурвалж:www.polit.mn