Архангай аймгийн Засаг даргаар Б.Цэрэннадмидыг томилжээ

2023-02-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Архангай аймгийн Засаг даргаар Б.Цэрэннадмид томилогдож, өчигдрөөс /02.15/ ажлаа хүлээн авчээ. 

Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан М.Батжаргал нь Ашигт малтмалын тухай хууль зөрчиж, тусгай зөвшөөрлийг нэр бүхий компанид олгон, дураараа авирласан үндэслэлээр өнгөрсөн оны аравдугаар сард аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь огцруулсан. Улмаар тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, В.Мөнхбатыг Архангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайд захирамжаа гаргаснаар арваннэгдүгээр сард ажлаа хүлээн авч байсан ч бас л чөлөөлөгджээ.

Архангай аймгийн Засаг даргаар томилогдсон Б.Цэрэннадмид нь аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч төдийгүй өмнө нь аймгийнхаа Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан. 

Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ сарын 9-нд хуралдаж, Б.Цэрэннадмидыг нийт төлөөлөгчдийн 51.28 хувийн саналаар дэмжин, Архангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн, Ерөнхий сайдад уламжлаад байв.

Эх сурвалж:www.polit.mn

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

3 цаг 16 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

3 цаг 16 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

13 цаг 4 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

16 цаг 36 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

19 цаг 37 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

19 цаг 50 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

20 цаг 56 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

20 цаг 57 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин