С.Эрдэнэ: Л.Гантөмөр нарыг хүлээн зөвшөөрөхгүй

2023-02-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Улсын дээд шүүхээс энэ сарын 9-ний өдөр АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн. Тэгвэл С.Эрдэнэ, Д.Ганбат нар өнөөдөр /02.16/ уг шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж мэдээллээ. АН-ын дарга асан С.Эрдэнэ  “Ардчиллын нэр хүндийг унагаасан үйл ажиллагаа явуулсан хэсэг бүлэг нөхдийг бид эрс буруушааж байна. АН-ыг худалдаж, эрх баригчдын гар хөл болох замаар асуудлыг шийдэх гэж буй нөхдүүдтэй эвлэрэхгүй. Хэзээ ч нэг туган дор байж чадахгүй. Бид эвлэрлийн эсрэг яваагүй. Улсын дээд шүүх хаанаас хэн гэдэг өөрсдийгөө АН гэж нэрлэх ямар эрх зүйн үндэслэлтэй хүмүүсийг бүртгэх асуудлыг хууль бусаар шийдсэнд бид харамсч байна. Маргаантай байгаа асуудлыг шалгуулна. 200 мянган гишүүнтэй АН-ыг хэдэн нөхдүүд дээрэмдээд авчихдаггүй юм. Өөрсдийгөө дээд шүүх гэж нэрлэсэн нөхөд луйварчдад эрх мэдлийг аваачаад өгчихдөггүй юм. Хууль ёсны тамга тэмдэг хүчин төгөлдөр явж байна. Хүчирхийллийн аргаар АН-ын эрх мэдлийг булааж авах гэсэн явдлыг таслан зогсоох болно. Эвлэрлийн гэсэн гоё нэр зүйчхээд хүчирхийлэл явуулж байгаа хүмүүстэй ойлголцоход хүнд. Бид ямар ч байсан энэ сарын 18-нд хуралдах ҮБХ-ны шийдвэрийг харна. Бид дүрмийн дагуу хуулийн дагуу асуудлыг шийдэх болно” гэв.

Харин АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат “Эрх баригчдын манай намын зарим нэг нөхдийн явуулж буй үйл ажиллагаа нь хүмүүсийг сонголтгүй болгох ажиллагаа юм. Хойд хөршийн бодлогыг хуулбарлаж байна. Ардчилсан 30 жилийн ололт, Үндсэн хуулийн эсрэг явж байна. Хууль, дүрмээ барихгүй байна. АН дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлсэн. Үүний өмнө, УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгууль явагдсан. Эрх баригчид хэдхэн хүнтэй нийлж, хариуцлага хүлээхгүйн тулд ёс суртахуунгүй зүйл хийх гэж байна. Энэ нөхөдтэй нийлж АН-ын нэрийг зүүсэн хүмүүс бол коммунист, фашистууд. Бид бол ардчилагчид учраас ийм зүйл хийхгүй. Хувийн эрх ашгаа бодсон хүмүүсийн эрх ашиг улам даамжирлаа. Улам сөрөг хүчингүй болгох гэж байна. Үндсэн хууль байхгүй болж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

3 цаг 18 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

3 цаг 18 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

13 цаг 7 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

16 цаг 38 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

19 цаг 40 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

19 цаг 52 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

20 цаг 58 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

21 цаг 0 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин