Туркийн иргэдийг аврах ажиллагаанд 9000 гаруй гадаадын иргэн оролцож байна

2023-02-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Турк болон Сирийн газар нутагт  болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо лхагва гарагийн байдлаар 41200-д хүрчээ. Үүний 35 мянга гаруй нь Турк, 5800 нь Сири улсын иргэн байна. ДЭМБ-аас энэ удаагийн газар хөдлөлтийг Европын 53 оронд сүүлийн 100 жилд тохиолдсон хамгийн их аюултай байгалийн гамшиг хэмээн мэдэгдэв.

Анхны газар хөдлөлт болоод ес хоног өнгөрсөн ч аврагчдын баг нурангин доороос хүмүүсийг эсэн мэнд гаргасаар байна. Тодруулбал, Турк улсын Кахраманмараш хотын аврах багийнхан  205 цагийн турш нурангид дарагдсан 35 настай эмэгтэйг аварсан талаар  төрийн мэдээллийнTRT Haber” телевиз шууд дамжуулан хүргэв. Мөн 17, 21 настай ах дүүсийг нурангин доороос эсэн мэнд гарган авсан байна. Ийн нурангин доороос хүмүүсийг эсэн мэнд аварч байгаа ч амиа алдсан хүүхдүүдийн тоо цаашид хамгийн их нэмэгдэнэ гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдлээ.

Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн хэвлэлийн ажилтан Жэймс Элдер “Газар хөдлөлтөд өртсөн Туркийн 10 хотод 4.6 сая хүүхэд амьдардаг. Харин Сирид 2.5 сая хүүхэд газар хөдлөлтийн нөлөөлөлд өртсөн” гэж ярилаа.

НҮБ-ын төлөөлөл Сири улсад айлчилсны үр дүнд тус улсын ерөнхийлөгч хоёр улсын хил орчмын бүсээр гурван сарын хугацаанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэрийг гаргаад байна. Ингэснээр Турк улсаар дамжуулан Сири руу тусламжийн бараа хүргэх боломж бүрдлээ гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдсэн юм.

Тэрбээр “Байгалийн давагдашгүй нөхцөл байдал болж хүмүүс зовж болох ч хүнээс шалтгаалах хоол хүнс, санхүү, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн зүйлсээр гачигдаж болохгүй. Тиймээс НҮБ-ын зүгээс газар хөдлөлтийн улмаас хохирсон Сирийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор 397 сая ам.долларын хандив өглөө. Гамшигт өртөгсдийг хоргодох байр, сэтгэл зүйн үйлчилгээ, хоол хүнс, боловсролын үйлчилгээгээр хангах нь бидний одоогийн үндсэн зорилго” гэв.

Мөн Саудын Араб улсаас 35 тонн хоол хүнс, эмнэлгийн хэрэгсэл болон хоргодох байр гэсэн барааг Сири улсад хүргүүлжээ.

Харин Турк улсын иргэдэд хоол хүнсний дутагдал гэсэн асуудал үүсээгүй юм байна. Энэ талаар Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай “Ард иргэдийн хоол хүнсний хүрэлцээнд ямар нэгэн асуудал үүсээгүй. Бүх л муж, хотууд руу хангалттай хэмжээний хэрэгцээт зүйлсийг хүргүүлсэн” гэж “CNN”-д ярьжээ.

Тус улсын Гадаад хэргийн яамны мэдээлснээр 9200 гаруй гадаадын аврагч тус улсын иргэдийг нурангинаас хайх, аврах ажиллагаанд оролцохын сацуу 100 орчим орон тусламж үзүүлэхээ илэрхийлжээ.

Гэнэтийн байгалийн гамшигт өртсөн хүмүүсийн сэтгэлийн шархийг эдгээхэд анхаарах нь маш чухал гэдгийг ДЭМБ анхааруулав. Газар хөдлөлтийн улмаас амьдарч байсан бүс нутаг нь сүйрч, ойр дотны хүмүүс нь нас барсан хүмүүст сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлагатай юм.

Эх сурвалж:CNN                                 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Өчигдөр 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Өчигдөр 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Өчигдөр 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Өчигдөр 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Өчигдөр 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин