Б.ЖАВХЛАН
Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа өнөөдөр явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах таван багц буюу нийт 32 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа. Энэхүү дуудлага арилжаагаар дуудах үнэ 11.66 хувиар өсөж, 1340 юань хүрлээ.
Өнөөдрийн арилжаанд нийт долоон компани оролцож, үүнээс дөрвөн компани худалдан авах санал гаргаж оролцлоо. Дараагийн дуудлага арилжаа 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 11:00 цагаас явагдаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 96,000 тонн хатуу коксжих нүүрсийг арилжина.
Эх сурвалж: www.polit.mn