Б.ДОЛЖИНЖАВ
Турк болон Сирийн газар нутагт өнгөрсөн даваа гарагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны 14:00 цагийн байдлаар газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 40 мянгад хүрчээ. Үүний 35 мянга гаруй нь Турк, 5800 нь Сири улсын иргэн байна.
Мөн анх газар хөдөлснөөс хойш найман өдрийн турш нурангид дарагдсан долоон хүнийг одоогоор эсэн мэнд гаргаад байна. Үүнээс олон хүнийг амьд гаргах боломжтой хэмээн аврагчид үзэж байна. ДЭМБ-аас энэ удаагийн газар хөдлөлтийг Европын 53 оронд сүүлийн 100 жилд тохиолдсон хамгийн их аюултай байгалийн гамшиг хэмээн мэдэгдэв.
Эх сурвалж:Aljazeera