Хөгжлийн банкны шүүх хурлыг хаалттай явуулахаар шийдвэрлэлээ

2023-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ДОЛЖИНЖАВ

 “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд 10:05 цагт эхэлсэн. Гэсэн ч өмгөөлөгчид шүүгчээс татгалзах санал гаргаснаар 13:30 цаг хүртэл хойшилсон юм.

Ийн 14:00 цагт урьдчилсан хэлэлцүүлэг дахин эхэлсэн ч хувь хүний нууцтай холбоотой учир хаалттай явуулах саналыг өмгөөлөгчид гаргалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4.2-д төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааныг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хаалттай явуулахаар заасан байдаг. Тиймээс энэ удаагийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой төрийн нууц, хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой зүйлийг хэлэлцэх учир өмгөөлөгчийн саналыг прокурорууд дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Ийн шүүх хуралдааныг хаалттай явуулах эсэхийг хэлэлцэж, шүүх зөвлөлдөөд  хаалттай явуулах саналыг дэмжлээ. Ингэснээр Хөгжлийн банкинд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай үргэлжлэхээр боллоо.

 Эх сурвалж:www.polit.mn

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

2 цаг 46 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

2 цаг 46 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

12 цаг 35 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

16 цаг 6 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

19 цаг 8 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

19 цаг 20 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

20 цаг 26 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

20 цаг 28 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин