Хямралын үеийн мэдээлэл харилцааны төслийг хэрэгжүүлж эхэллээ

2023-02-15
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

П.АМГАЛАНБАЯР

 

Танхимд буй хүмүүс цахим орчин дахь мэдээллийг нягтлах, хуурамч мэдээллийг ялгаж таних талаар үзэл бодлоо илэрхийлж, мэдээллээ хоорондоо хуваалцаж байв. Техник, технологи хурдтай хөгжиж, хувьсан өөрчлөгдөж буй мэдээллийн эрин зуунд бид амьдарч байна. Нийгэмд тархан буй мэдээллийн урсгалыг хэрхэн зөв таньж мэдэх нь чухал юм. Тиймээс Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Хямралын мэдээллийн харилцаа: Оролцогч талуудын хамтын ажиллагаа”  төслийн баг Чингэлтэй дүүргийн XVII хороонд хямралын үеийн мэдээлэл  харилцааны төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

 

“Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна”

Төслийн хүрээнд  төр, хэвлэл мэдээлэл, иргэдийн төлөөлөл бүхий гурван талт баг  хямралын үед мэдээлэл харилцааны ажлыг оновчтой явуулах мэдлэг, чадварт суралцах цуврал сургалтад хамрагджээ. Ийнхүү тус багийн гишүүд сургалтаас сурч мэдсэн зүйлээ ажил болгохоор Чингэлтэй дүүргийн XVII хороонд хямралын үеийн мэдээлэл харилцааны төслийг хэрэгжүүлж эхлэв. Нэг сарын хугацаанд  үргэлжлэх мэдээлэл харилцааны төсөл нь “Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна” уриан дор хэрэгжинэ. Аливаа хямралын үед цахим орчинд түгэж буй мэдээллийг нягтлах, хуурамч мэдээллийг ялгаж таних, мэдлэг ур чадварыг  зорилтот бүлэгт олгоход чиглэжээ.

 

Төслийн үйл ажиллагаа энэ сарын 10-нд Чингэлтэй дүүргийн XVII хорооны  хамтарсан багийн гишүүд, иргэдийн төлөөлөлд хийсэн сургалт, хэлэлцүүлгээр  эхэллээ. Сургалт болон хэлэлцүүлэгт тус хорооны иргэд болон мэдээлэл түгээх үүрэгтэй ажилладаг албан хаагч, хэсгийн ахлагч, хорооны хамтарсан багийн  гишүүд, иргэдийн төлөөлөл бүхий 30 хүн хамрагдсан юм.

 

 “Цахим орчин дахь мэдээллийг нягтлах, баталгаатай мэдээллийг ялган таних”  талаар сургагч багш Ч.Чимэддондог сургалт орлоо. Энэ үеэр “Нотлогдож байгаа зүйлийг баримт гэдэг. Тухайн баримтын дагуу хүмүүс зөв шийдвэр гаргаж, зөв үйлдэл хийдэг. Харин эсрэгээрээ худал баримтад итгээд шийдвэр гаргавал хохирох эрсдэлтэй. Хуурамч мэдээлэл нь амьдралын шийдлээ олох гэж байгаа,  шийдэл хайж байгаа бүлэгт чиглэн тархдаг. Энэ нь цаашлаад иргэдэд эрүүл мэнд, боловсрол, санхүүгийн хувьд хохирол учруулдаг. Хуурамч мэдээллийн зорилго нь үргэлж далд байдаг. Жишээ нь, цахим орчин дахь янз бүрийн сонжоонд итгэж хаягаараа нэвтрэн орсноороо хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй. Мөн хуурамч мэдээлэл нь олон нийтийн үзэл бодлыг гуйвуулдаг” гэв. Ийнхүү сургалтын үеэр  хуурамч мэдээллийг хэрхэн таних, хор нөлөө сэдвийг хөндлөө.

 

Дараа нь “Иргэдийн дунд тархсан түгээмэл худал мэдээллийг тодорхойлох нь”  хэлэлцүүлгийг төслийн багийн гишүүн Б.Батцэнгэл удирдан явуулав. Энэ үеэр сургалт, хэлэлцүүлэгт хамрагдаж буй иргэдийн үзэл бодол, тэдэнд тохиолдож байсан түүхийг сонссон юм.  

 

Чингэлтэй дүүргийн XVII хорооны иргэн Ч.Энхцэцэг: Бараа захиалахаар урьдчилгаа 50 хувиа шилжүүлсэн ч, хохироод үлдсэн

-“Хямд солонгос бараа захиалга” гэсэн цахим хаяг байсан. Энэ хаягны пост болон сторигоор “Бараа авлаа, авсан бараа таалагдлаа” гэсэн хэрэглэгчдийн сэтгэгдэл явдаг байсан. Тиймээс би бараа захиалахаар урьдчилгаа 50 хувиа шилжүүлсэн юм. Гэтэл удалгүй тус бараа борлуулдаг цахим хаягийн эзэн бие нь өвдсөн гэж хэсэг сураггүй болсон. Энэ үед бараа захиалсан хүмүүс групп нээж, гомдол гарган цагдаагийн байгууллагад хандсан. Гэтэл тухайн бараа зарж байсан хүн “нас барсан байна” гэсэн хариу өгсөн. Тэгээд бараа захиалагчид судлаад үзэхэд тухайн цахим хаягийн “Бараагаа авлаа” гэж сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн хаяг ч гэсэн хуурамч болж таарсан. Мөн тухайн бараа борлуулж байсан хүн нас барсан гэдэг  худлаа, нөхөр нь цагдаа юм байна гэдгийг хүмүүс хэлж байсан. Гэвч мөнгөө авч чадаагүй. Тиймээс хуурамч мэдээлэл их эрсдэлтэй зүйл юм. Үүнийг таньж мэдэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж буй нь сайшаалтай.

 

Нийслэлийн XVII иргэн Ш.Сүрэн: Цаг үеийн чухал асуудлыг хөндөж мэдээлэл өглөө

-Би Чингэлтэй дүүргийн хамгаалалтын албанд ээлжийн ахлагч хийдэг. Насаараа цэрэг, цагдаагийн байгууллагад ажилласан учраас аливаа мэдээлэлд цензуртай хандахыг хичээдэг. Гэвч эргэн тойронд дахь хүмүүс цахим орчны янз бүрийн хуурамч мэдээлэлд хууртагдаж мөнгө санхүүгээр хохирсон тохиолдол бий. Ялангуяа, сүүлийн үед настай хүмүүс сошиалд идэвхтэй болсон. Манай хороо алслагдмал  байдаг. Тиймээс иргэдэд чиглэсэн цаг үеийн чухал асуудлыг хөндөж мэдээлэл өглөө. Сургалтад хамрагдсан хүмүүс сонсож мэдснээ үр хүүхэд, гэр бүл, эргэн тойрны хүмүүстээ тарааж эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж харж байна.

 

Нийслэлийн XVII хорооны иргэн Д.Дэжид: Хуурамч мэдээлэлд өртөх өндөр эрсдэлтэй бүлэг бол хүүхдүүд

-Бид их мэдээллийн урсгалд амьдарч байна. Тиймээс хуурамч мэдээлэлд хяналт тавьж, бодьтой мэдээллийг түгээхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Ялангуяа,

хуурамч мэдээлэлд өртөх өндөр эрсдэлтэй бүлэг бол хүүхдүүд. Тиймээс хүүхдүүдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, хуурамч мэдээлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

 

Нийслэлийн XVII хорооны иргэн С.Түдэвванчиг: Хуурамч мэдээлэл  чимээгүй эрсдэл дагуулж байдаг

-Телевиз, сонин, сайт, пэйж гэсэн мэдээллийн олон суваг бий. Тиймээс мэдээлэлд аль болох цензуртай хандахыг хичээдэг. Мөн мэдээллийн гарчгийн агуулгыг хардаг. Гарчиг нь хүмүүсийн анхаарлыг татахуйц сонирхолтой мөртлөө дотор нь ороод үзэхээр агуулгатайгаа уялдаагүй мэдээллүүд байдаг. Тиймээс бодьтой, найдвартай эх сурвалжтай мэдээллээ түгээдэг, редакцтай сувгаас мэдээлэл авахыг уриалж байна. Хуурамч мэдээлэл нь чимээгүй эрсдэлийг дагуулж байдаг. Тиймээс үр хүүхэд, гэр бүл, эргэн тойрон дахь хүмүүсээ хуурамч мэдээллээс хамгаалах хэрэгтэй юм байна гэдгийг сургалтаас ойлголоо.

 

“Хямралын мэдээллийн харилцаа: Оролцогч талуудын хамтын ажиллагаа” төслийн зорилго нь нийтийг хамарсан хямрал, гамшиг, эрсдэлийн үед олон талын  төлөөлөл хамтран баталгаатай, оновчтой мэдээллийг олон нийтэд хүргэхэд чиглэсэн байна. “Хямралын үеийн мэдээлэл харилцааны төслийн үйл ажиллагаа нь ЕБС-ийн сурагчид болон зорилтот хорооны нийт иргэдэд хандсан арга хэмжээгээр үргэлжилнэ” хэмээн төслийн багийн ахлагч Ч.Отгон хэлсэн юм.

 

Энэ төсөл нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн холбооны яам, Дойче Велле академийн дэмжлэгтэйгээр дэлхийн таван оронд хэрэгжиж буй олон улсын төсөл. Монгол Улс хоёр дахь жилдээ хамрагдаж байгаа аж. Төслийн хэрэгжүүлэгчээр Хэвлэл мэдээллийн зөвлөл ажиллаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22